Javascript хэл ( 204 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2322 Нийтийн

Сүүлийн жилүүдэд сайт боловсруулах ажиллагаанд раектив буюу дэвшилтэд Angular, React гэх мэтийн javascript сангууд маш хүчтэй түрэн орж ирэх болсон. Үүний нэг бол Vue фреймворк бөгөөд сайтад энэхүү дэвшилтэд технологи ямар боломжтой, бусдаас ямар давуу талуудтай, ямар зориулалттай болохыг цуврал хичээлүүдээр толилуулна. Эхлээд Javscript фреймворкууд яагаад ийм хүчтэй түрэн орж байгаа талаар ярилцая.

Нээгдсэн тоо: 1343 Нийтийн

Сүүлийн жилүүдэд нэг хуудас буюу SPA програмын боловсруулалтад өргөнөөр ашиглах болсон Angular, React, Vue гэх мэт дэвшилтэд фреймвокүүдийн суулгах ажиллагаанд ямар нэгэн скриптүүд ашиглахгүй бүх ажлыг пакетын менежерээр /npm/ суулгадаг болсон.

Нээгдсэн тоо: 2913 Нийтийн

Сүүлийн жилүүдэд Angular, React, Vue гэх мэт Javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд динамик ажиллагаагтай сайт боловсруулах шинэ давалгаа үүссэн. Энэ нийтлэлээр Angular гэж юу вэ, юунд хэрэгтэй, ямар асуудлыг шийдэхэд бидэнд туслахыг тодруулъя. Angular бол Google компани боловсруулсан нээлттэй эх код бүхий JavaScript сан буюу фреймворк. Angular фреймворкийг ашиглан Single page application / нэг хуудас програм/ гэж нэрлэдэг динамик програмыг бүтээдэг. Энгийнээр хэлбэл Single page application гэдэг нь интернет дэх ердийн сайт боловч сайт ердөө нэг л хуудсаас бүрдэнэ. Энэ бол техникийн талаасаа ойлголт. Single page application хэрхэн ажилладаг, ердийн сайтуудаас ямар давуу талтайг Angular -ын албан ёсны веб сайтаас https://angular.io харж болно.

Нээгдсэн тоо: 3514 Төлбөртэй

DOM (Document Object Model) буюу хуудасны обьектын модел гэдгийг хуудсыг тегүүдийн мод хэлбэрээр зохион байгуулах гэж ойлгоход болно. DOM модельд хуудастай хэрхэн ажиллахыг ойлгох явдал бол Javascript программчлалын үндсэн суурь байдаг. Javascript хэлний ихэнх үйлдлүүд HTML хуудастай голлон ажилладаг. Иймд Javascript -ын программ веб хуудастай ажиллана гэдгийг DOM той ажиллах гэж л ойлгоорой. Хуудастай ажиллах ямарч үйлдэл DOM -ын тохирох аргыг л дуудах юм.
DOM-моделоор хуудсыг үелэл гэж ойлгоно. HTML тэг болгон тусдаа зангилаа буюу мөчир элементийг үүсгэдэг. Үүнийг жишээн дээр авч үзвэл ойлгомжтой.

Энгийн DOM

Эхлээд доорх хуудасны DOM -ыг авч үзье.

<html>
    <head>
        <title>Гарчиг</title>
    </head>
    <body>
        Хуудасны бие
    </body>
</html>

Хамгийн гадна талын тег бол <html> тул түүнээс мод ургаж эхэлнэ. <html> -ийн дотор <head>, <body> гэсэн хоёр зангилаа байгаа тул эдгээр нь дараагийн зангилаа буюу <html> -ийн мөчир болно.

Нээгдсэн тоо: 2204 Төлбөртэй

Хаана ямар үйл явдал болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Event обьект агуулж байдаг. Харамсалтай нь энд олон тооны хөтөч хоорондын зөрчил байдаг ч хамгийн чухал хэсгүүдийг зохицуулан ашиглах боломжтой.

Үйл явдлын төрөл

Үйл явдлын төрлийг Event обьектын type шинжээр мэдэж болно. Доорх кодод боловсруулагч onclick ба onmouseout үйл явдал үүсэхэд төрлийг тодорхойлж байгаа юм. Энэ бол хөтөч хоорондын зөрчлийг арилгасан шийдэл.

Нээгдсэн тоо: 2045 Төлбөртэй

Үйл явдлыг боловсруулах бол Javascript программын үндсэн үүрэг гэж үзэхэд бараг болно. Иймд хичээлийг сайн үзээд ойлгон авах хэрэгтэй. Нэг үйл явдал тухайн үйл явц болсон элементэд нөлөө үзүүлэхээс гадна түүний дээрх элементүүдэд бас үйлчилдэг. Энэ нь элементэд олон дараалсан HTML тег агуулагдаж байх тохиолдолд тег бүрд боловсруулагч тавихгүйгээр дээд түвшин буюу эцэг элементэд ганц боловсруулагч заагаад бүх үйл явцыг барихад их эвтэйхэн байдаг. Гурван элемент нэг нэгдээ орон байрласан тохиолдлыг авч үзье.

Нээгдсэн тоо: 1756 Төлбөртэй

Үйл явдал (events) – гэдэг нь хэрэглэгчийн үйлдлийн үр дүнд хуудас болон цонхны байдалд гарсан өөрчлөлтийг мэдэгдэхийг хэлнэ. Хэрэглэгч хуудастай ажиилах явцад эсвэл  хуудасны төлөвт өөрчлөлт гарах үед үйл явдал буюу event үүснэ. Энэ нь хулганыг хөдөлгөх, хулганы товч дээр дарах, гараас текст оруулах зэрэг байж болно. Хуудасны төлөвт өөрчлөлт гарах гэдэгт хуудас, обьект эсвэл зураг ачааллах, хуудас дээр алдаа гарах, нэг элементээс нөгөө элементэд фокус шилжих гэх мэт байж болно.

Нээгдсэн тоо: 1577 Төлбөртэй

JavaScript -д он сар өдөр болон цагтай ажиллахад зориулагдсан Date гэдэг тусгай обьект байдаг. Обьектыг JavaScript -ийн бараг бүх хувилбарууд дэмждэг болохоор түүний зохицох эсэхт санаа зоволтгүй ашиглах боломжтой. Ихэнх программчлалын хэлүүдийн адилаар JavaScript цаг хугацааг шууд утгаар нь биш Unix цаг тоолол буюу 1970 оны 1-р сарын 1 ний 0 цаг 0 минутаас хойш өнгөрсөн секундын тоо хэлбэрээр тооцдог. Утгын бүх хэсгүүд тэгээс эхэлсэн индекстэй байдгаараа Date обьект онцлогтой.

Нээгдсэн тоо: 2839 Төлбөртэй

JavaScript –д массивыг обьект байдлаар үүсгэж болдог. Энэ аргаар массив үүсгэхэд конструкторт зөвхөн ганцхан тоон төрлийн параметр (массивын элементийн тоо) хэрэгтэй болно. Хэрвээ нэгээс илүү болон тоон бус төрлийн нэг параметр дамжуулбал эдгээрийг массивын элемент гэж үзэх бөгөөд хооронд нь таслалаар зааглана. Мөн түүнчлэн нэг ч параметр дамжуулахгүй байж болно. Тэгвэл хоосон массив үүснэ. Энэ обьектыг стандарт аргаар үүсгэнэ.

<массивын_нэр> = new Array(<элементийн тоо>);
<массивын_нэр> = new Array(<массивын элементүүд>);

Массив үүсгэх жишээнүүд

Нээгдсэн тоо: 1648 Төлбөртэй

Математикийн тогтмолууд болон математик тооцоолол хийх аргууд болон шинжүүдийг агуулсан дотоод обьект юм. Array, Date обьектуудаас ялгаатай нь хуулбар үүсгэх боломжгүй. Иймээс Math обьектын хуулбар үүсгэх албагүй байдаг бөгөөд үүнийг хөрвүүлэгч өөрөө хийдэг. Жишээ нь 10 -аас квадрат язгуур авах хэрэгтэй боллоо гэхэд Math обьектын sqrt() аргыг шууд ашиглаж болно.

    var root = Math.sqrt(10);    //  10 -ын квадрат язгуур
    document.write("Math.sqrt(10) = " + Math.sqrt(10) + "<br />");

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1169

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840