Microsoft Excel -ийг эхлэн суралцаж байгаа хүмүүст зориулсан цуврал хичээлүүдийг үзээрэй. Хичээлүүдээр программын нэн хэрэгтэй чухал хэрэгслүүдийг жишээнд дээр алхам алхамаар гүйцэтгэн хийснээр та энэхүү хүчирхэг программыг ашиглаж сурах болно. Программыг хэрхэн ачааллахаас эхлээд, хүснэгт зохиох, график үүсгэх, нэгдсэн хүснэгт /pivot table/, өгөгдлийн сан хүртэлх бүхий л ойлголтуудыг хамарсан нэг курс хичээлүүд юм. Хичээлүүдийг үзснээр та Microsoft Excel -ийн дамжаанд суун олж авах мэдлэгийг бүрэн хэмжээнд эзэмших болно. Бүх хичээлийг бүрэн судалж эзэмшсэн байхад танд Microsoft Excel -ийг ашиглахад гараад байх хүндрэл байхгүй болох бөгөөд та өөрийгөө манай хэрэглэгчдийн мэдлэгийн түвшингийн дундаас дээгүүр хэмжээнд гэж тооцож болно. За ингээд эхний хичээлдээ орьё.