Excel программ ( 156 )

Excel -ийг мэддэггүй, ашигладаггүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү өргөн дэлгэрсэн хүчирхэг программыг хир сайн, үр дүнтэй ашигладаг талд дээр бол нилээд асуудал байдаг юм шиг. Бид бүгд өдөр бүр төрөл бүрийн тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилдаа компьютер ашиглаж байгаа ч хүмүүс ажил ихтэй зав муутай байх нь байсаар л. Өмнө нь компьютер ашиглахгүй байхад энэ бүх тооцоо, судалгааг хүмүүс яаж хийж байсныг төсөөлөхөд бэрх. Гэтэл бид өнөөдөр компьютер ашиглаж байгаа ч яагаад бас нэг их дэвшилд хүрэхгүй байна вэ? Одоо компьютерын хурд, хүч, хадгалах багтаамжийн талаар өөлөх юм байхгүй болсон. Тэгвэл асуудалд гол буруутан нь бид өөрсдөө юм биш биз. Excel программд мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, хэвлэх төдийхөн хэмжээний мэдлэгээр ажлаа амжуулна гэвэл гараар хийснээс ч их цаг хугацаа зарцуулна. Excel программыг өөрийн жинхэнэ туслах болгомоор байвал сайтын энэхүү хэсгийн материалуудыг үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье 

Нээгдсэн тоо: 4834 Төлбөртэй

Хүснэгт үүсгэх зөвлөмж хичээлд дурдсан зарчмуудаар хүснэгтийг хэрхэн зөв бэлтгэхийг жишээн дээр авч үзье.
Талх, нарийн боовны цех орлого зарлагын бүртгэлээ
дээрх байдлаар хөтөлдөг гэж үзье. Хүснэгт зөвлөмжид хир нийцэж байна вэ гэвэл тийм ч сайнгүй. Учир нь

  • B багана /орлого/ бараг л хоосон бөглөгдөнө.
  • Үлдэгдэл D багана илүүдсэн
  • Тайлбараас орлого зарлагын төрлүүдийг харгалзуулан харьцуулах боломжгүй.
  • Дүнгийн мөр хүснэгтийн гарчигийн дор байрласан

байгаа нь зөвлөмжийг зөрчсөн.

Жич: Бүртгэлээ иймэрхүү байдлаар хөтөлсөн хүмүүс их байдаг даа.

Нээгдсэн тоо: 2169 Нийтийн

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

Нээгдсэн тоо: 3508 Нийтийн

Хүснэгт /table/ үүсгэх, Хүснэгтэд /table/ мөр болон багана нэмэх хичээлүүдээс бид хүснэгтийг үүсгэх , мөр, багана нэмэх, устгах, томьёо оруулахыг сурсан учраас одоо түүний боломжуудыг хэрхэн ашиглахыг суръя. Хүснэгт үүсэхдээ багана бүрд шүүлттэй, тодорхой хэвжүүлэлт хийгдсэн байдаг. Хүснэгтийн мэдээлэл ихсэн олон мөр болсон ч түүнийг гарчигууд хуудасын дээд мөрөнд байнга бэхлэгдссэн байдаг нь ажиллахад их эвтэйхэн.

Нээгдсэн тоо: 2237 Төлбөртэй

Excel 2007 -гоос хойшхи хувилбарт бий болсон хүчирхэг хэрэгслүүдийн нэгд Table буюу хүснэгт зүй ёсоор орно. Хэрэгслийн ашиглаж сурснаар та өмнө нь нилээд цаг хугацаа зарцуулан байж хийдэг байсан ажлаа хурдан бөгөөд амархан хийнэ гэдэгт итгээрэй. Бид сайтдаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, албан хэрэглээний Excel програмыг ашиглаж сурахад зориулагдсан хичээлүүдийг тогтмол тавьж байгаа. Хүснэгт /table/ үүсгэх хичээлээс та өгөгдлийн хэсгээс хүснэгтийг хэрхэн үүсгэх тухай мэдсэн тул одоо түүнийг хэрхэн ашиглахыг үргэлжлүүлэн судалцгаая.

Жич: Бие даан суралцах нь таниас зохион байгуулалт, сахилга, хүсэл эрмэлзлэл, тэвчээрийг шаардсан ажил гэдгийг сануулъя. Сайтын багахан хэммжээний төлбөр бол асуудал биш. Бид ямар хэмжээний төлбөр төлөөд юу мэдэж авдагийг надаар хэлүүлтгүй бүгд мэднэ. Хүсэл байвал мөрөөдөл биелнэ гэдэгт итгээрэй.

Нээгдсэн тоо: 5269 Нийтийн

Excel 2007 -гоос дээш хувилбарт Table буюу хүснэгт гэсэн хүчирхэг хэрэгсэл бий болсон. Хэрэгслийг хүмүүс тийм ч өргөн ашиглаад байдаггүй юм шиг санагдсан учраас энэхүү хэрэгслийн талаар хичээлийг орууллаа. Мөр болон баганы тоонд өөрчлөлт ордог их хэмжээний өгөгдлийг Excel -ээр боловсруулахад филтер, дүн авах, томьёоны өөрчлөлтийг хянах зэрэг ажиллагаануудад хүндрэлтэй болон ирдэг.

Нээгдсэн тоо: 2678 Нийтийн

Том хэмжээтэй буюу 100 мянгаас давсан мөр бүхий Excel файлтай ажиллах үед томьёонуудын бодолт удаашран ажиллахад хүндрэлтэй болон ирдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Microsoft компаний мэрэгжилтнүүд том хэмжээний файлтай ажиллах хэрэгслийг Microsoft Excel 2010 -аас хойшхи хувилбаруудад оруулан өгсөн нь Power Query юм. 100 мянган мөртэй Excel -ийн файл хэзээ бий болох билээ дээ гэж та бодож байж магадгүй. Гэхдээ мэдээллийн урсгал ихтэй ажиллагаанд энэ бол бага хэмжээ. Ихэнх газрууд мэдээллийн урсгал ихтэй ажиллагаандаа бэлэн програмыг голдуу ашигладаг ч төрөл бүрийн судалгаа, шинжилгээг програм бүгдийг хийнэ гэвэл бүтэхгүй зүйл.

Нээгдсэн тоо: 2960 Төлбөртэй

Ажилдаа Excel програмыг ашигладаг хүн бүрд хоёр жагсаалтыг харьцуулах хэрэгцээ гарч байсан гэдэг бүрэн итгэлтэй байна. Магадгүй та яг ийм асуудлын шийдийг хайн манай сайтад зочилж байж ч болно.
Бидэнд жимсний нэрийг агуулсан

хоёр жагсаалт байлаа гэж үзье. Практикт жагсаалт олон тооны мөрүүдтэй байх нь ойлгомжтой. Бидний асуудал бол 2-р жагсаалтын ямар жимсний нэр эхний жагсаалтад байхгүй байгааг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл 2-р жагсаалт 1-р жагсаалтаас юугаар ялгаатайг олох. Асуудлыг шийдэх хэдэн аргууд бий.

Нээгдсэн тоо: 2558 Төлбөртэй

Excel програмын хэрэглэгчдэд нэг хүснэгтийн утгыг өөр хүснэгтээс хайх шаардлага ихээр гардаг. Хичээлээр Excel програмын хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг, хүчирхэг функцуудын нэг болох хүснэгтээс тодорхой утгуудыг хайн олох VLOOKUP функцыг хэрхэн ашиглахыг үзье. Функцийг ашиглах тухай VLOOKUP функцыг ашиглах хичээлд үзсэн хэдий ч илүү нарийн тайлбарлахыг хүмүүс хүссэн тул шинээр материалыг орууллаа.  
VLOOKUP - функц утгыг хэсгийн эхний мөрнөөс хайн утга олдсон мөрний заагдсан баганы утгыг буцаадаг.
Тодорхойлолтыг нарийвчлан функц хэрхэн ажилладагийг эхлээд тайлбарлая. VLOOKUP -г орчуулбал босоо хайлт гэж болно.

Нээгдсэн тоо: 4616 Төлбөртэй

Хүснэгтийн өгөгдлүүдийг боловсруулах үед нэг буюу хэд хэдэн нөхцлөөс хамааруулан тооцоог гүйцэтгэх шаардлага ихээр гардаг. Энд бидэнд логик функцууд хэрэгтэй болно. Ихэнх үйлдлүүд тодорхой нөхцлийг хангасан байхад эсхүл хангахгүй байх үеийн гэсэн тохиолдолуудтай байдаг тул логик функцуудын ажиллагааг сайн сурсан байх хэрэгтэй. Тооцоонд маш ихээр ашиглагддаг учраас эдгээр функцуудыг эзэмшихгүйгээр Excel -д ямар нэгэн тооцоо хийхэд бэрхтэй.

Нээгдсэн тоо: 2499 Бүртгүүлэх

Цаг хугацааны функцууд нь томьёонд он сар өдөр, цаг хугацааны утгыг оруулан тооцоо, шинжилгээ хийх боломжийг олгодог.
Windows үйлдлийн системд Excel програмын текст хэлбэрийн огноо нь 1900 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байдаг бол Macintosh үйлдлийн системд 1904 оны 1-р сарын 1 нээс 2078 оны 12-р сарын 31 ний хооронд байна.
Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Windows үйлдлийн системд Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг маш их хөнгөвчилж өгдөг.

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 8

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 16

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 16

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 28

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 27

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 28

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 26

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 38

 

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг…

Нээгдсэн тоо : 44

 
Энэ долоо хоногт

функц өгөгдөв.

  1. f(x) функцын x0=5 абсцисстай M цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
  2. f(x) функцын график, дээрх шүргэгч шулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбай  
  3. f(x) функцын графикийг M цэгт шүргэх, төв нь OX (абсцисс) тэнхлэг дээр орших тойргийн тэгшитгэл

Нээгдсэн тоо : 2767

 

илэрхийллийн a=36,7 тэнцүү байх утгыг ол.

Нээгдсэн тоо : 657

 

a ба b нь 3x2-x-1=0 тэгшитгэлийн шийдүүдтэй тэнцүү бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 693