Excel программ ( 156 )

Excel -ийг мэддэггүй, ашигладаггүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү өргөн дэлгэрсэн хүчирхэг программыг хир сайн, үр дүнтэй ашигладаг талд дээр бол нилээд асуудал байдаг юм шиг. Бид бүгд өдөр бүр төрөл бүрийн тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилдаа компьютер ашиглаж байгаа ч хүмүүс ажил ихтэй зав муутай байх нь байсаар л. Өмнө нь компьютер ашиглахгүй байхад энэ бүх тооцоо, судалгааг хүмүүс яаж хийж байсныг төсөөлөхөд бэрх. Гэтэл бид өнөөдөр компьютер ашиглаж байгаа ч яагаад бас нэг их дэвшилд хүрэхгүй байна вэ? Одоо компьютерын хурд, хүч, хадгалах багтаамжийн талаар өөлөх юм байхгүй болсон. Тэгвэл асуудалд гол буруутан нь бид өөрсдөө юм биш биз. Excel программд мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, хэвлэх төдийхөн хэмжээний мэдлэгээр ажлаа амжуулна гэвэл гараар хийснээс ч их цаг хугацаа зарцуулна. Excel программыг өөрийн жинхэнэ туслах болгомоор байвал сайтын энэхүү хэсгийн материалуудыг үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье 

Нээгдсэн тоо: 2038 Төлбөртэй

1-р арга. INDIRECT функцыг ашиглах

Toyota, Ford, Nissan маркийн автомашинуудын жагсаалтаас хамааралтай сонголт үүсгэе. Өөрөөр хэлбэл эхний сонголтоос машины үйлдвэрлэгчийг сонгоход дараагийн сонголтод тухайн үйлдвэрлэгчийн загварууд гарч ирж байна гэсэн үг. Үүнийг INDIRECT функцыг ашиглан хэрхэн шийдэхийг авч үзье. Функц нь аргументаар өгсөн утгаас хүснэгтийн нүдэнд холбогдох холбоосыг үүсгэдэг. Жишээ нь нүдэнд A1 гэсэн утга байвал функц нь A1 нүдний холбоосыг, харин Cars гэсэн үг байвал Cars гэсэн нэрлэсэн хэсгийн холбоосыг буцаана.

Нээгдсэн тоо: 2174 Төлбөртэй

Бодлого. Сонголтод байх ёстой нэр байхгүй бол хэрэглэгч D2 (хөх хүрээтэй) нүдэнд нэрийг шивэн өгөхөд A багана болон сонголтод нэр шууд нэмэгдэж байхаар D2 нүдэнд A баганы өгөгдлүүдээр сонголт үүсгэ. Анхдагч өгөгдлүүд улаан хүрээнд байгаа ба байхгүй нэр оруулахад жагсаалт сонголт хоёрт автоматаар нэмэгдэнэ.

Нээгдсэн тоо: 2227 Бүртгүүлэх

Нэг файлд байгаа жагсаалтаас сонголт үүсгэх нь амархан ажил. Хэрвээ сонголт үүсгэх жагсаалт өөр файлд байвал асуудал хүндэрч ирнэ. Үүнийг хэрхэн хийхийг авч үзье. Гадны файлд хандах хандалтыг үүсгэхийн тулд INDIRECT функцыг ашиглан энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Жишээ нь Бидэнд chap02_01.xlsx, chap02_03.xlsx гэсэн хоёр хүснэгт байсан гэе. chap02_03.xlsx хүснэгтэд chap02_01.xlsx хүснэгтийн Sheet1 хуудасны E3:E6 хэсэгт байгаа өгөгдлүүдээр сонголт үүсгэнэ гэвэл chap02_03.xlsx хүснэгтийн сонголт үүсгэх нүдээ сонгоод Data -> Data Tools -> Data Validation / Data -> Validation гэж ороод гарч ирсэн цонхны Allow жагсаалтаас List -ийг (хөх хүрээтэй) сонгоод дараа нь Source талбарт =INDERICT("[chap02_01.xlsx]Sheet1!$A$5:$A$11") томьёог (улаан хүрээтэй) оруулж өгнө.

Нээгдсэн тоо: 2076 Төлбөртэй

Ямар нэгэн нүдэнд гарах барааны задаргаат жагсаалтаас сонголт хийхэд түүний хажууд сонгогдсон барааны зургийг үзүүлэх жишээг хэрхэн хийхийг авч үзье.

1-р алхам. Жагсаалтыг үүсгээд түүнд нэр олгох

Excel –ийг нээгээд Sheet1 дээр Model, Photo гэсэн хоёр баганатай барааны модел болон зургийг агуулсан хүснэгт үүсгэе. Одоо жагсаалтад сүүлд хандах боломжтой болгохын тулд түүнд нэр олгоё. Үүний тулд Formulas -> Defined Names -> Define Name / Insert -> Name -> Define гэж ороод гарч ирэх диалогийн цонхны Name талбарт (Photos) , харин хаягийн (Refers to) талбарт

=OFFSET(sheet1!$A$1;1;0;COUNTA(sheet1!$A:$A)-1;1)

гэсэн томьёог оруулъя. Энэ томьёо нь A баганы хамгийн сүүлийн өгөгдөлтэй нүдийг олоод A2 оос тухайн нүд хүртэлх хаягийн зурвасыг буцаана. Жагсаалтад дараа нь шинээр бүтээгдхүүн нэмсэн тохиолдолд хаягийн зурвасын өөрчлөлтөд санаа зовохгүй байх үүднээс ийм хүндэвтэр томьёог ашигласан болно. Жагсаалтад дахин ямар нэгэн бичлэг нэмэгдэхгүй гэдэгт итгэлтэй байгаа бол энэ томьёоны оронд зүгээр =A2:A5 гээд өгчихөж болно.

Нээгдсэн тоо: 3169 Төлбөртэй

Энгийн арга

Нүдэнд сонголт үүсгэх энгийн арга нь өгөгдөл бүхий баганы доод хоосон нүдэн дээр баруун даралт хийгээд гарч ирэх нэмэлт цэсээс Pick From Drop-down List сонголтыг хийх буюу эсвэл <Alt + доошоо сум> товчны хослолыг ашиглана. Хэрвээ өгөгдлөл бүхий багана сонголт үүсгэх нүдний хооронд нэг л хоосон нүд байхад энэ арга нь ажиллахгүй.

Нээгдсэн тоо: 1809 Төлбөртэй

Хүснэгтийн нүдэнд оруулж байгаа өгөгдөл нь тодорхой нөхцлийг хангаж байвал тухайн нүдэн дэх(өнгөө өөрчлөх, үсгийн хэлбэр нь өөрчлөгдөх г.м) өгөгдлийн формат автоматаар өөрчлөгдөж байхаар хийхийн тулд нөхцөлт формат Conditional formatting –ыг ашигладаг.
Жишээ авч үзье. Сурагчийн улиралын дүн нь 85 буюу түүнээс дээш байвал ногоон, харин 60 аас 85 хооронд байвал цэнхэр, 60 аас доош байвал улаан өнгөөр бичигдэхээр хүснэгтийг форматлах хэрэгтэй болсон гэе.  
Ийм маягаар хүснэгтийг форматлахдаа бид нарийн төвөгтэй томьёог ашиглахгүйгээр нөхцөлт формат Conditional formatting –ыг ашиглан маш амархан хийх боломжтой. Үүний тулд эхлээд хүснэгтээ зохиогоод дараа нь өнгөө солих нүднүүдийг сонгоод

Нээгдсэн тоо: 2271 Бүртгүүлэх

Excel -ийн стандарт форматад та өөрийн форматуудыг нэмэн оруулж болно. Үүний тулд хэрэглэгчийн формат ашиглах нүдийг сонгон аваад баруун даралт хийгээд Format Cells цэсийг сонгоно. Format Cells цонхны Number үеэс Custom -г сонгоод баруун хэсэгт гарах Type талбарт доорх хүснэгтийн сүүлийн баганад байгаа шаблонуудыг оруулан өгнө.

Нээгдсэн тоо: 7075 Нийтийн

Бидэнд ямар нэгэн жагсаалт (жишээ нь хүнсний бүтээгдхүүн) байсан гэж үзье. Жагсаалт нь маш олон бичлэгтэйн дээр жагсаалтад нэг бүтээгдхүүний нэр нэгээс илүү орсон гэе. Давхардсан нэрсийг яаж хурдан ялган үзүүлэх вэ?

Нээгдсэн тоо: 1813 Нийтийн

Excel -ийн Cell Comment хэрэгсэлийг ашиглан нүдний утганд тайлбарыг оруулж болно. Тайлбарыг нүдний утгыг тодорхой болгох эсвэл томьёоны гүйцэтгэж байгаа үүргийг хэрэглэгчид ойлгомжтой болгоход ашиглана.

Нээгдсэн тоо: 3777 Төлбөртэй

Эрэмбэлэх үйлдлийн үр дүнд хүснэгтийн өгөгдлүүд сонгосон талбарын утгаар (нэг эсвэл хэд хэд байж болно) өсөх эсвэл буурах дарааллаар байрлалаа сольдог.

Санамж: Шүүлтүүр тавигдсан хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд зөвхөн харагдаж байгаа мөрүүд хамрагдах тул шүүлтүүрийг авсны дараа эрэмбэ алдагдана. Иймд эрэмбэлэх ажиллагааны өмнө хүснэгтийн бүх шүүлтүүрийг авсан байх хэрэгтэй.
Хүснэгтэд мөр нэмэгдэх эсвэл өөрчлөлт оруулсаны дараа эрэмбэлэх үйлдлийг дахин хийх шаардлагатай. Хүснэгтийг дахин эрэмбэлхийн тулд Design -> Sort & Filter -> Reapply товчийг дарна.

Нэг баганаар эрэмбэлэх

Хүснэгтийн өгөгдлүүдийг нэг баганы мэдээллийг үндэслэн эрэмбэлэхдээ

  1. Эрэмбэлэх гэж буй баганы гарчигийн хэсэгт байгаа сумтай товчийг дарахад дэлгэцэнд шүүлт болон эрэмбэлэх ажиллагааны цэс гарч ирнэ.
  2. Цэсийн дээд хэсэгт байрлах эрэмбэлэх параметрүүдээс сонголтоо хийн. Параметр нь эрэмбэлэж байгаа баганы төрлөөс (текст, тоо эсвэл он сар өдөр) хамаарна.

Эрэмбэлсэний дараа баганы гарчигийн хэсгийн сумтай товчинд эрэмбийн чиглэлийг заасан сумны дүрс нэмэгдэнэ. Энэ дүрс нь хүснэгт тухайн баганаар эрэмбэлэгдсэн гэдгийг заадаг.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124