Excel программ ( 156 )

Excel -ийг мэддэггүй, ашигладаггүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү өргөн дэлгэрсэн хүчирхэг программыг хир сайн, үр дүнтэй ашигладаг талд дээр бол нилээд асуудал байдаг юм шиг. Бид бүгд өдөр бүр төрөл бүрийн тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилдаа компьютер ашиглаж байгаа ч хүмүүс ажил ихтэй зав муутай байх нь байсаар л. Өмнө нь компьютер ашиглахгүй байхад энэ бүх тооцоо, судалгааг хүмүүс яаж хийж байсныг төсөөлөхөд бэрх. Гэтэл бид өнөөдөр компьютер ашиглаж байгаа ч яагаад бас нэг их дэвшилд хүрэхгүй байна вэ? Одоо компьютерын хурд, хүч, хадгалах багтаамжийн талаар өөлөх юм байхгүй болсон. Тэгвэл асуудалд гол буруутан нь бид өөрсдөө юм биш биз. Excel программд мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, хэвлэх төдийхөн хэмжээний мэдлэгээр ажлаа амжуулна гэвэл гараар хийснээс ч их цаг хугацаа зарцуулна. Excel программыг өөрийн жинхэнэ туслах болгомоор байвал сайтын энэхүү хэсгийн материалуудыг үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье 

Нээгдсэн тоо: 1915 Бүртгүүлэх

Визуал форматыг ашигласнаар хэсгийн өгөгдлүүдийг шууд харан харьцуулах боломжийг бий болгодог. Excel2007 -д ийм төрлийн харьцуулсан шалгалтыг хийхдээ тусгай форматлах нөхцлийг ашигладаг. Их хэмжээний өгөгдөлд судалгаа хйихэд визуал формат нь их ашигтай байдаг. Excel2007 д хэсгийн өгөгдлийг харьцуулан шалгалт хийх дараах хэрэгслүүд байдаг.

  • Data bar - хэсгийн харьцангуй хэмжэгдхүүнүүдийг жишихэд ашигладаг
  • Color scale - хэсгийн утгуудыг өнгийн ялгаралаар жишихэд ашиглана
  • Icon set - хэсгийн утгуудыг жишихэд ашиглах тэмдэгтүүд

Хэсгийн утгуудыг визуал формат ашиглан харьцуулах

Хэсгийн утгуудыг визуал форматыг ашиглан харьцуулахын тулд

  1. Хэсгээ сонгоно
  2. Home -> Styles -> Conditional Formatting гэж ороход форматлах параметрүдийг агуулсан цэс гарч ирнэ.
  3. Нөхцлөөр форматлах аргуудын аль нэгийг сонгоно. Цэс дээр хулганы заагчийг аваачихад туслах цэс гарна.
    • Data Bars. Туслах цэсээс өнгөө сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм хамгийн их болон бага утгыг үндэслэн хамгийн урт болон богино диаграмыг үүсгэнэ. Хэсгийн утгууд хэт их зөрүүтэй байвал хамгийн бага зурвасын уртыг нүдний өргөний 10 % тэнцэх хэмжээгээр зурна.
    • Color Scales. Туслах цэсээс өнгөний хуваарийг сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм өнгийн шилжилтийг тодорхойлохдоо хамгийн их, хамгийн бага, дундаж утгуудыг ашиглана.
    • Icon Sets. Туслах цэсээс тэмдэгтүүдийн багцыг сонгоно. Багцанд 3-5 тэмдэгт байдаг. Анхдагч тохиргоогоор Excel програм тэмдэгүүдийн хилийг хувьчлан тогтоодог. Гурван тэмдэгтээс бүрдсэн багцын ашиглахад тэмдэгтүүдийн хилийг 33 ба 67 хувиар тогтооно.

Нээгдсэн тоо: 1647 Төлбөртэй

Хэрэглэгчийн оруулсан бүх тоо болон цаг хугацааг Excel програм нь форматлагдаагүй энгийн тоо байдлаар хадгалж байдаг. Эдгээр өгөгдлүүдийг ойлгомжтой амархан уншигдах байдлаар харуулахын тулд програмын тоон болон цаг хугацааны дотоод (бэлэн) форматуудыг ашигладаг. Хэрвээ таны хэрэгцээнд тохирох формат байхгүй бол шинээр форматыг үүсгэж болно.

Excel -ийн дотоод тоон форматыг ашиглах

Excel програм нь зарим нэг тоон форматыг автоматаар хийдэг. Жишээ нь нүдэнд 2.1% гэсэн утга оруулахад үүнийг хувь оруулж байна гэж үзээд хувийн форматыг шууд хэрэглэнэ.

Өргөн дэлгэрсэн тоон форматыг Home -> Number хэсэгт байрлах товчнуудыг ашиглан хэрэглэнэ. Идэвхитэй нүдэнд эдгээр форматыг ашиглахдаа тохирох товч дээр зүүн даралт хийхэд л хангалттай. Мөнгөний тэмдэглэгээг оруулъя гэвэл Accounting Number Format (улаан хүрээтэй) товчны баруун талын суман дээр дараад гарч ирэх жагсаалтаас сонгоно. Тоон нэмэлт форматууд хэрэгтэй бол Number Format -ийн баруун байгаа сумыг (ногоон хүрээтэй) дараад сонголтоо хийнэ. Хэрвээ Number Format жагсаалтын тоон форматууд хэрэгцээ хангахгүй бол Format Cells диалогийн цонхноос сонголтоо хийнэ.

Нээгдсэн тоо: 1850 Төлбөртэй

Форматлах стандарт хэрэгслүүдээс гадна нүд болон хэсгүүдийн агуулгаас хамааруулан форматлах боломж байдаг. Нөхцөлдүүлэн форматлах чанарыг ашиглан нүд болон хэсгүүдийн утгаас хамааруулан өөр нүд болон хэсгийг форматалж болно. Энэ боломж нь хүснэгтийн нүднүүдийг шууд хараад таних боломжийг (жишээ нь тодорхой утгаас их байгаа эсвэл давхардсан өгөгдөл орсон нүднүүд гэх мэт) олгодог.

Тодорхой нүдний утгаас хамааруулан форматлах

Нүдийг форматлахдаа Excel -д тодорхой үзүүлэлтүүдийг баримталдаг. Excel -ийн өмнөх хувилбаруудад нүдийг форматлахдаа

  • Нүднүүдийн утгууд.
  • Томьёонууд. Форматлах нөхцөл биелэгдэхийн тулд томьёо нь заавал үнэн (true) эсвэл худал (false) гэсэн утга буцаах ёстой. Жишээ нь A1:A10 нүднүүдийн утга 200 гаас их байвал C3 нүдэнд форматыг хэрэглэнэ гэвэл C3 нүдэнд =SUM($A$1:$A$10)>200 гэсэн нөхцөлт томьёог оруулж өгөх хэрэгтэй.

аргуудыг ашигладаг байсан. Excel 2007 -д нүднүүдийг дараах зүйлсийг үндэслэн форматлана.

  • Тодорхой текстийг агуулсан, эс агуулсан, эхэлсэн эсвэл төгссөн нүднүүдээр. Жишээ нь Ямар нэгэн тэмдэгт агуулсан жагсаалтыг үндэслэн форматалж болно.
  • Цаг хугацааны динамик нөхцлийг агуулсан (өнөөдөр, өчигдөр, сүүлийн долоо хоног, энэ долоо хоног, өнгөрсөн долоо хоног гэх мэт) нүдээр. Excel компьютерын дотоод цагаас цаг хугацааг тодорхойлдог тул нэг оруулсан нөхцлийг гараас өөрчлөх шаардлагагүй.
  • Хоосон болон хоосон бус нүдээр
  • Алдаатай болон алдаагүй нүдээр

Нээгдсэн тоо: 2248 Бүртгүүлэх

Анхдагч тохиргоогоор Excel -ийн хүснэгтэд оруулж байгаа өгөгдлүүд Calibri фонтын 11 хэмжээтэй үсгийг ашигладаг. Текстийг хэлбэржүүлэхийн (форматлах) тулд нүд эсвэл хэсгээ сонгоод Home -> Font хэсэгт байрлах товчнуудыг ашиглана.
Үсгийн фонт (Font Face). Задаргаат жагсаалтаас фонтыг сонгоно. Фонтыг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг фонтын нэр дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (ногоон дөрвөлжин)
Фонтын хэмжээ (Font Size). Задаргаат жагсаалтаас фонтын хэмжээг сонгоно. Хэмжээг ашиглахыг баталгаажуулахаас өмнө хулганы заагчийг хэмжээ дээр аваачихад сонгосон хэсэг хэрхэн өөрчлөгдөх нь харагдана. (улаан дөрвөлжин)
Фонтын хэмжээг ихэсгэх / багасгах (Increase / Decrease Font Size). Эдгээр товчнууд нь сонгосон нүд болон хэсгийн фонтын хэмжээг 2 пунктээр ихэсгэж багасгана.(шар дөрвөлжин)
Фонтын хэв (Font Style). Энд өргөн (Bold), налуу (Italic), доогуур зураастай (Underline) гэсэн 3 товч байрлана. Underline товчны баруун талд байгаа сумыг даран давхар доогуур зураасыг ашиглаж болно. <Ctrl + B> - өргөн, <Ctrl + I> - налуу, <Ctrl + U> - доогуур зураас хурдан хандах хослолуудыг ашиглаж болдог. (цэнхэр дөрвөлжин)

Нээгдсэн тоо: 1696 Төлбөртэй

Электрон хүснэгтийн нүдний өгөгдлийн харагдах хэлбэрийг хэрэглэгч бүрэн удирдах боломжтой. Нүднүүдийн өгөгдлийн харагдах хэлбэрийг өөрчлөхийг хэлбэржүүлэх (formatting) гэдэг. Хэлбэржүүлэлтийг хэрэглэснээр Excel-ийн хүснэгт нь харагдах байдал болон уншигдах талаасаа их гоё хэлбэртэй болдог.

Нүд болон хэсэгт хүрээ оруулах

Хэсгүүдийг бүлэглэх, мөр болон багануудыг зааглах зорилгоор хүрээг ашигладаг. Нүд болон хэсгийг хүрээтэй болгохдоо

  1. Нүд болон хэсгийг сонгоно
  2. Home -> Font дотор байрлах товчны зүүн байрлах доошоо сумтай товчийг дарна.   
  3. Жагсаалтаас хүрээний хэлбэрийг сонгоход товч сонгосон хүрээтэй ижил дүрстэй болон өөрчлөгдөнө.

Нээгдсэн тоо: 1887 Бүртгүүлэх

Том хэмжээний хүснэгттэй ажиллаж байхад тооцоонд нөлөөлөх нүднүүдийн утгыг зассаны дараа томьёоны бодолтонд итгэлгүй байвал тооцоонд оролцож байгаа бүх нүднүүдийн утга, томьёонууд зэргийг нэг цонхонд гарган харах боломж Excel -д байдаг ба энэ нь алдааг илрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Томьёо болон нөлөөлөх нүднүүдэд засвар оруулахад энэ цонхонд уг засвар шууд харагдаж байдаг тул томьёоны бодолт болон оруулсан засварыг шалгахад их дөхөмтэй.

Нүдний агуулгыг хяналтын цонхонд оруулах

Нүдний агуулгыг хяналтын цонхонд (Watch Window) оруулахдаа

Нээгдсэн тоо: 2238 Нийтийн

Excel -ийн Cell Comment хэрэгсэлийг ашиглан нүдний утганд тайлбарыг оруулж болно. Тайлбарыг нүдний утгыг тодорхой болгох эсвэл томьёоны гүйцэтгэж байгаа үүргийг хэрэглэгчид ойлгомжтой болгоход ашиглана.

Нээгдсэн тоо: 2465 Нийтийн

Excel програмын алдаа илрүүлэх хэрэгсэл нь хуудаснуудын нүд болон томьёонуудын хоорондын уялдаа холбоог графикаар дүрслэн үзүүлснээр хуудас дээрх алдааг илрүүлэн засварлахад их тус хүргэдэг. Нүд болон томьёоны уялдааг сумаар холбон өгдөг ба энд нөлөөлөх ба хамаарах нүд гэсэн ойлголт байдаг.
Нөлөөлөх - гэдэг нь тухайн (идэвхитэй) нүдний утгыг олоход (шууд болон шууд бус) ашиглагдаж байгаа нүднүүдийг хэлнэ. Хамаарах - гэдэг нь утга нь тухайн (идэвхитэй) нүдний утгааас хамаарах нүднүүдийг хэлнэ. Нүдний томьёо нь буруу ажиллах үед (#DIV/0!, #VALUE!, #NA) өгөх алдаа нь тооцоонд нөлөөлөх нүднүүдээс шууд хамаардаг. Алдаа илрүүлэх, томьёоны тооцоололд хамрагдах нүднүүдийн хамааралыг харахын тулд нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг ашигладаг.
Нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг харахын тулд

Нээгдсэн тоо: 1991 Төлбөртэй

Томьёог оруулах үед заримдаа доорх зурагт үзүүлсэн шиг мэдээлэл гарч ирдэг.

Энэ нь таны оруулсан томьёоны үр дүн нь циклдсэн холбоос үүсгэсэн гэдгийг илэрхийлж байгаа болно. Циклдсэн холбоос гэдэг нь томьёо нь өөрийн утгатай шууд болон шууд бус байдлаар холбогдохыг хэлнэ. Ийм төрлийн холбоос бүхий томьёог оруулахад Excel томьёоны тооцоололд алдаа гарч болзошгүй тухай мэдээллийг өгдөг. Томьёог оруулсан тохиолдолд төлөвийн мөрөнд зохих мэдээллийг үзүүлдэг. Циклдсэн холбоос байгаа тухай мэдээлэл нь ихэнхдээ засварлах шаардлагатай алдаа байгаа тохиолдолд гардаг.

Нээгдсэн тоо: 1824 Бүртгүүлэх

Хуудсанд олон төрлийн утгууд байх тохиолдолд хэрэгцээт утгыг олох ажиллагаа нилээд хүндрэлтэй болж ирдэг. Тоон болон текстэн утгыг хайхын тулд

  1. Home -> Editing -> Find & Select гэж ороод гарч ирсэн цэснээс Find сонголтыг хийх эсвэл <Ctrl + F> хослолыг дарна. Excel програм Find and Replace диалогийн цонхыг нээнэ. (зургийг хар)
  2. Find what задаргаат жагсаалт дээр хайх утгаа оруулна. Мөн жагсаалтаас сонголт хийж болно. (цэнхэр дөрвөлжин)
  3. Хайлтад том жижиг үсгийг тооцох бол Match Case -г зөвлөнө. Хэрвээ энэ сонголт харагдахгүй бол Options товчийг дарна. (улаан дөрвөлжин)
  4. Тодорхой формат бүхий өгөгдлийг хайхдаа
    • Format товч дээр дарахад (товч харагдахгүй бол Options товчийг дарна) Find Format цонх нээгдэнэ. (цэнхэр дөрвөлжин)
    • Find Format цонхонд хэрэгтэй форматаа сонгоод Ok товчийг дарна 
      • Зөвөлгөө: Шаардлагтай формат хуудасны нүдэнд байгаа бол Format товчны баруун байрлах доошоо сум бүхий товчийг дараад гарч ирсэн цэсээс Choose Format From Cells сонголтыг хийнэ. Ингэхэд хулганы заагч дусаагуурын дүрстэй болох ба хэрэгтэй формат бүхий нүдээ сонгоно.
  5. Within задаргаат жагсаалтаас хайлт хийх хэсгийг (Sheet - тухайн хуудас, Workbook - тухайн хүснэгт) заана. (улаан дөрвөлжин)
  6. Search задаргаат жагсаалтаас хайлт хийх чиглэлийг (By Rows - мөрөөр, By Columns - баганаар) сонгоно. (улаан дөрвөлжин)
  7. Look in задаргаат жагсаалтаас (Formulas - томьёонууд, Values - утгууд, Comments - тайлбарууд) хайлт хийх хэсгийг сонгоно. (улаан дөрвөлжин)
  8. Find Next товчийг дарвал хайж байгаа утгыг агуулсан нүдийг идэвхижүүлнэ. Хэрвээ Find All товчийг дарвал хайлтын утгыг агуулж байгаа бүх холбоосыг үзүүлэх ба жагсаалтаас сонголт хийн хэрэгтэй нүдэнд шилжинэ. (ногоон дөрвөлжин)
  9. Хайлтыг дуусгахдаа Close товчийг дарна.

Стратег (Strategy) нь тус тусдаа хайрцаглагдан тэдгээрийн бие биеэ орлолтыг хангасан алгоритмын багцыг тодорхойлох загварчлалын хэвийг илэрхийлнэ. Нөхцөл…

Нээгдсэн тоо : 10

 

Универсал параметрүүд ашиглан ерөнхийлөгдсөн классийг дурын төрлөөр төрөлжүүлж болно. Хааяа төрлийг тодорхой болгох шаардлага үүсдэг. Жишээ нь бидэнд…

Нээгдсэн тоо : 13

 

Тооны хуваагдах шинж гэдэг нь хуваах үйлдлийг хийхгүйгээр тоо хуваагчид үлдэгдэлгүй хуваагдах эсэхийг тогтоох аргачлал буюу тооны өөрийн…

Нээгдсэн тоо : 17

 

Өмнөх Хулганы товч даралтын боловсруулалт хичээлд асуулт, түүний хариултуудын хувилбарууд, зөв хариултын…

Нээгдсэн тоо : 18

 

Нийлбэрт нэмэх үйлдлийн үр дүн мэдэгдэхгүй байхад нийлбэрийг хэрхэн олох аргыг судлан сураад байгаа. Тэгвэл нийлбэрийн нэг бүрдүүлэгч…

Нээгдсэн тоо : 24

 

.NET фреймворк ердийн төрлүүдээс гадна ерөнхийлөгдсөн (generics) төрлүүд болон ерөнхийлөгдсөн аргуудын үүсгэлтийг дэмждэг. Энэхүү боломжийн онцлогийг судлахын өмнө…

Нээгдсэн тоо : 19

 

Тоонуудын нэмэх үйлдэл ашигладаг аргачлалуудын талаар авч үзье.

Нэг оронтой тоонуудыг нэмэх

Нэг оронтой…

Нээгдсэн тоо : 28

 

Бүтээгч (Builder) хэв нь обьект үүсгэх ажиллагааг төрөл бүрийн шатуудад хуваах боломжийг олгосноор түүний үүсгэлтийг хайрцагладаг.

Хэвийг хаана…

Нээгдсэн тоо : 26

 

Нийлбэр дэх бүрдүүлэгчдийг нэгтгэн нэмэх дүрэм -ийг үндэслэн дараах хоёр дүрэм гарч ирдэгийг…

Нээгдсэн тоо : 28

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1252

 

AB, CD суурьтай ABCD трапецын талууд AB=30, BC=20, CD=5 ба DA=15 байг.

  1. Трапецын дундаж шугамын урт
  2. Трапецын өндөр
  3. Трапецын талбай

Нээгдсэн тоо : 1354

 

бол .

Нээгдсэн тоо : 1030