Excel программ ( 156 )

Excel -ийг мэддэггүй, ашигладаггүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү өргөн дэлгэрсэн хүчирхэг программыг хир сайн, үр дүнтэй ашигладаг талд дээр бол нилээд асуудал байдаг юм шиг. Бид бүгд өдөр бүр төрөл бүрийн тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилдаа компьютер ашиглаж байгаа ч хүмүүс ажил ихтэй зав муутай байх нь байсаар л. Өмнө нь компьютер ашиглахгүй байхад энэ бүх тооцоо, судалгааг хүмүүс яаж хийж байсныг төсөөлөхөд бэрх. Гэтэл бид өнөөдөр компьютер ашиглаж байгаа ч яагаад бас нэг их дэвшилд хүрэхгүй байна вэ? Одоо компьютерын хурд, хүч, хадгалах багтаамжийн талаар өөлөх юм байхгүй болсон. Тэгвэл асуудалд гол буруутан нь бид өөрсдөө юм биш биз. Excel программд мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, хэвлэх төдийхөн хэмжээний мэдлэгээр ажлаа амжуулна гэвэл гараар хийснээс ч их цаг хугацаа зарцуулна. Excel программыг өөрийн жинхэнэ туслах болгомоор байвал сайтын энэхүү хэсгийн материалуудыг үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье 

Нээгдсэн тоо: 1851 Бүртгүүлэх

Хүснэгтийн нэрийг програмаас (Table1, Table2 ...) нэгдсэн байдлаар өгдөг. Хэрвээ томьёоноос хүснэгтийн өгөгдөлд хандах хэрэгтэй бол түүний нэрийг илүү утга агуулсан (Жишээ нь SalesData) байдлаар өгөх хэрэгтэй. Excel програмаас хүснэгтэд олгосон нэрийг өөрчлөхдөө хүснэгтийн дурын нүдийг сонгоод Table Tools -> Design үеийг сонгоод Design -> Properties -> Table Name талбарт шинэ нэрийг оруулна. Хүснэгт болон баганы нэрийг өгөхдөө дараах дүрмийг баримтална.

  • Нэр нь хүснэгтэд үүсгэн өгсөн бусад нэрүүдээс ялгаатай байхын зэрэгцээ Excel -д нэрийг олгох дүрмийг баримтална. (Нэрийг ашиглах хичээлийг үз)
  • Баганы нэр нь хүснэгтэд давхардаагүй (давтагдашгүй) байх ёстой. Тусдаа хүснэгтүүдэд ижил нэртэй багана байж болно.
  • Хүснэгтийн болон баганы нэрийг өөрчлөхөд эдгээр нэрэнд хандсан томьёоны холбоосууд автоматаар шинэчлэгдэнэ.
  • Хүснэгтэд шинээр мөр багана оруулах эсвэл устгахад Excel програм нь хүснэгт болон баганад хандсан холбоосуудыг автоматаар шинэчилнэ.

Нээгдсэн тоо: 2363 Төлбөртэй

Хүснэгттэй ажиллах явцад шинээр мөр багана оруулах, ашиглахгүй болсон мөр баганы устгах зэрэг ажлууд их гардаг.

Хүснэгтэд мөр нэмэх ба устгах

Хүснэгтэд мөр нэмэхийн тулд

  • Байгаа мөрний (үр дүнгийн мөр ороод) дээр шинээр мөр оруулах хэрэгтэй бол тухайн мөрний аль нэг нүдэнд баруун даралт хийхэд гарч ирэх цэсээс Insert -> Table Rows Above командыг өгнө. Өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрөнд баруун даралт хийн тухайн мөрний дээр болон доор мөрийг оруулж болно.
  • Хүснэгтийн мөрөнд өгөгдөл оруулаад багана хооронд шилжихдээ <Tab> товчийг ашиглаж байвал Excel програм нь өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрний баруун талын баганаас шилжих <Tab> товчийг дарахад хүснэгтэд шинээр мөр оруулна.
  • Өгөгдлийн мөрүүдийн доор хоосон мөр байвал дурын нүдэнд өгөгдөл оруулахад түүнийг хүснэгтэд нэмнэ. Энэ үед хүснэгтийн форматын муж болон багануудын томьёонууд шинэ мөрийг тооцон шинэчлэгдэнэ.

Нээгдсэн тоо: 2277 Бүртгүүлэх

Хүснэгтийг анхдагч хэлбэр (style) ашиглан үүсгэдэг. Хүснэгтэд тодорхойлогдсон өөр эсвэл өөрийн зохиосон хэлбэр ашиглаж болохоос гадна нүд болон баганы агуулгыг үндэслэн форматыг хэрэглэж болдог.

Хүснэгтэд шинэ төрлийг ашиглах

Гарчигийн мөр, өгөгдлийн мөр, үр дүнгийн мөр, эхний ба эцсийн багана зэрэг хүснэгтийн хэсгүүдийг нэг нь нөгөөгөөсөө хамааралгүйгээр тус тусд форматалж болно. Хүснэгтэд шинэ хэлбэрийг (style) ашиглахын тулд

  1. Хүснэгтийн дурын нүдэнд зүүн даралт хийгээд Table Tools -> Design үеийг сонгоно.
  2. Design -> Table Styles дотроос шинэ хэлбэрийг сонгоно. Хэсгийн баруун талд байгаа дээш доош (дээд хоёр товч) сумтай товчнуудыг ашиглан хэлбэрүүдийг гүйлгэн харахаас гадна дээрээ зураас бүхий сумтай (доод талын товч) товч дээр даран хэлбэрүүдийг цонхоор харж болно. Хэлбэрийг урьдчилан харахын тулд түүн дээр хулганы заагчийг байрлуулах ба сонгох бол зүүн даралт хийнэ.
  3. Хүснэгтийн хэлбэрийн нэмэлтээр Design -> Table Style Options доторх параметрүүд дээр зүүн даралт хийн зөвлөх тэмдэгийг авах тавих замаар ашиглаж бас болно.

Нээгдсэн тоо: 2044 Төлбөртэй

Өгөгдөлд шүүлт тавих нь хүснэгтийн өгөгдлийг боловсруулах ажиллагаанд хамгийн их ашигладаг үйлдэл юм. Их хэмжээний өгөгдөл бүхий хүснэгтийг ямар нэгэн нөхцлийн дагуу дэд хэсгүүд болгон харах судалгаа хийх шаардлага их гардаг. Хүснэгтийг үүсгэсний дараа баганы гарчигийн баруун талд шүүлтүүр ба эрэмбэлэх сум бий болдог. Хүснэгтэд шүүлтүүр тавьсаны дараа төлөвийн мөрөнд шүүлтүүрт тохирч байгаа мөрийн тоог үзүүлнэ.

Санамж: Шүүлтүүрийг Excel -ийн стандарт нүднүүдийн хэсэгт (зөвхөн хүснэгт биш) ч хэрэглэж болдог. Шүүлтүүр тавих хэсгээ сонгоно аваад Home -> Editing -> Sort & Filter товчийг дараад гарч ирсэн цэснээс Filter -г сонгоно. Ингэхэд гарчигийн мөрөнд шүүлтүүрийн товч (сум) бий болох бөгөөд түүнд даран шүүлтийг удирдана. Хуудас нь шүүлтүүрийн зөвхөн ганцхан хэсгийг агуулдаг бол хүснэгт бүр нь өөрийн шүүлтүүрийн тохиргоотой байж болдог.

Нээгдсэн тоо: 3080 Төлбөртэй

Хүснэгтийг ашигласнаар өгөгдөлд судалгаа хийх ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй тайланг мэргэжлийн түвшинд зохиох бололцоо бүрдэнэ. Хүснэгтэд өгөгдлийг гараар оруулахаас гадна тухайн хүснэгтийн хуудаснаас, өөр хүснэгтээс (файл) эсвэл гадаад эх үүсвэрүүд (текстэн файл, XML файл, өгөгдлийн сан, интернет г.м) -ээс татан авч болно.
Excel - ийн өмнөх хувилбаруудын жагсаалт гэдэг ойлголтыг хөгжүүлсэнээр Excel 2007 - д хүснэгттэй ажиллах боломж нэмэгдсэн. Excel 2007 - д хүснэгтийн өгөгдлүүдэд судалгаа хийх тайланг мэргэжлийн түвшинд бэлтгэх боломжийг бүрдүүлсэн хэрэгслүүд орж ирсэн. Жишээлбэл өгөгдлийг эрэмбэлэх, шүүлтүүр тавих хэрэгслүүд маш энгийн болсон, хүснэгтийг стандарт хэлбэрүүдийг ашиглан форматлах, үр дүнгийн мөрийг нэмэх, хүснэгтийг үндэслэн диаграм болон нэгдсэн хүснэгтийг зохиох гэх мэт болно.

Хүснэгтийг үүсгэх

Хүснэгтийг үүсгэхэд гарчигийн мөртэй өгөгдлийн хэсэг шаардлагатай. Гарчигийн мөргүй бол түүнийг нэмэн өгнө. Ерөнхий тохиолдолд гарчигийн мөр байхгүй байсан ч болно. (хүснэгтээ үүсгээд дараа нь засварлаж болдог) Хүснэгтийг нүднүүдийн хэсгийг ашиглан үүсгэхдээ

Нээгдсэн тоо: 1307 Нийтийн

Диаграмын элементүүдийг өөрчлөх нь Excel -ийн бусад элементүүдийг өөрчлөх ажиллагаатай ижлээр хийгдэнэ. Эхлээд диаграмын элементийг сонгоно. Дараа нь сонгосон хэсэгт хийгдэх үйлдлийн командыг ажиллуулна. Диаграмын муж дээр зүүн даралт хийн түүнийг идэвхижүүлнэ. Диаграмын элементийг сонгохдоо доорх аргуудаас аль нэгийг ашиглана.

  • Диаграмын элемент дээр зүүн даралт хийнэ. Хэрвээ элемент нь өгөгдлийн цуваа байвал зүүн даралт хийсний дараа цуваануудын бүх цэгүүд сонгогдоно. Зүүн даралтыг дахин хийвэл нэг цуваа нь сонгогдоно.
  • Диаграмыг идэвхижүүлнэ. Дээш доош сумаар диаграмын элемент хооронд шилжинэ. Өгөгдлийн цуваа хооронд баруун зүүн сумыг ашиглан шилжилт хийгдэнэ.
  • Диаграмыг идэвхижүүлнэ. Chart Tools -ын Format -> Current Selection -> Chart Area жагсаалтаас элементийг сонгоно

Нээгдсэн тоо: 1737 Төлбөртэй

Диаграмыг үүсгэсний дараа элементүүдийг засварлах нэмэн оруулах боломжтой.

Диаграмд легенд (legend) оруулах өөрчлөх

Легенд (legend) гэдэг нь текст ба түлхүүрээс (цувааг тодорхойлсон жижигхэн зураг) бүрдсэн диаграмын өгөгдлийн цувааны зориулалтын тайлбар юм. Диаграмыг үүсгэх үедээ легендийг агуулсан макетыг сонгон авч болох ба хэрвээ макет нь элементийг агуулаагүй бол дараа нь нэмэн оруулж болно. Үүний тулд

  1. Диаграмыг идэвхижүүлээд Chart Tools -ын Layout үеийг сонгоно.
  2. Layout -> Labels -> Legend товчийг дарахад гарч ирэх цэснээс сонголтоо хийхэд диаграмд легенд нэмэгдэнэ.

Нээгдсэн тоо: 1554 Төлбөртэй

Диаграмын элементүүдийг их олон аргаар өөрчлөх боломжтой. Бүх хэрэгцээт өөрчлөлтүүдийг Format диалогийн цонхонд хийж болох ба сонгосон элементээс хамаарч цонхы тохиргоонууд өөр өөр байдаг. Диаграмын элементийг өөрчлөхийн тулд

  1. Элементийг сонгоно
  2. Format диалогийн цонхыг доорх аргуудын аль нэгийг ашиглан нээнэ.
    • Chart Tools нэмэлт үеийн Format -> Current Selection -> Chart Elements задаргаат жагсаалтаас диаграмын элементийг сонгоод жагсаалтын доор байгаа Format Selection товчийг дарна.
    • Форматлах элемент дээр баруун даралт хийн гарч ирэх цэснээс Format элементийн нэр -г сонгоно. Энд элементийн нэр - диаграмын сонгосон элементийн нэр байна. Жишээ нь Chart Title, Axis, Legend г.м
    • <Ctrl + 1>  хослолыг дарна.
  3. Format диалогийн цонхны зүүн хэсгээс өөрчлөх опцийг сонгоход баруун хэсэгт параметрүүд гарч ирнэ.
  4. Параметрүүдийг өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө.
  5. Цонхыг Close товчийг даран хаана.

Нээгдсэн тоо: 1624 Төлбөртэй

Диаграмтай ажиллахын өмнө түүнийг идэвхижүүлэхийн тулд диаграм байгаа хуудсаа сонгоод дараа нь диаграмын хэсэгт зүүн даралт хийнэ. Ингэхэд Excel програм диаграм байгаа хуудасны дээд талд Chart Tools нэмэлт үеийг гаргах ба диаграмын хэсэгт хоёр даралт хийхэд Design үе нээгдэнэ.

Диаграмд шинээр өгөгдлийн цуваа нэмэх

Диаграмд шинээр өгөгдлийн цувааг нэмэхдээ

  1. Диаграмыг идэвхижүүлээд Design -> Data -> Select Data товчийг дарахад Select Data Source цонх нээгдэнэ.
  2. Select Data Source цонхны Add товчийг даран Edit Series цонхыг нээнэ.
  3. Series Name талбарт цувааны нэрийг оруулах эсвэл цувааны (мөр эсвэл багана) нэрийг агуулж байгаа нүдийг сонгоно. Энэ талбарыг хоосон орхиж болно.
  4. Series Values талбарт хуудас дээрх өгөгдлийн цувааны (нүднүүдийн) хэсгийг заан өгнө. Энд нэг нүдийг эсвэл нэг багана эсвэл нэг мөрийг заан өгөх хэрэгтэй.
  5. Select Data Source цонхонд буцахын тулд Ok товчийг дарна. Одоо Legend Entries хэсэгт шинээр оруулсан өгөгдлийн цувааны нэр нэмэгдэн орно. Цонхны баруун хэсэгт цувааны төрлийн тэмдэглэгээг дугаарлан үзүүлсэн байдаг. Энд нэг их анхаарах хэрэггүй. Учир нь Excel шинэ цувааг диаграмд шинэ тэмдэглэгээ хийн оруулдаг.
  6. Ok товчийг дарна.

Нээгдсэн тоо: 3078 Төлбөртэй

Excel 2007 -д мэрэгжлийн түвшинд харагдахаар диаграм үүсгэх нь мэдэгдхүйц сайжирсан. Графикийг форматлах, макетлах төрөл бүрийн хэрэгслүүд нэмэгдсэн нь диаграм зохиох ажиллагааг хурдан болгон өгсөн. Диаграмыг үүсгэхийн тулд

  1. Диаграмыг үүсгэх өгөгдлүүдийг сонгон авна. Ингэхдээ өгөгдлүүдийг тодорхойлж буй мөр болон баганы гарчигуудыг хамтад нь сонгоно.
  2. Insert -> Chart хэсгээс диаграмын төрлийг сонгоход дэд төрлүүдийг сонгох цонх нээгдэнэ.
  3. Дэд төрлийн зураг дээр хулганы заагчийг байрлуулахад түүний талаарх мэдээллийг дэлгэцэнд үзүүлнэ. Эндээс өөрийн хүссэн төрлөө сонгоход диаграмыг үүсгээд диаграмтай ажиллах нэмэлт (Chart Tools) үе (улаан хүрээтэй) нэмэгдэн түүний Design үе нь идэвхижсэн байна.
  4. Диаграм дээрх элементүүд хүссэнээр байрлаагүй бол Design -> Chart Layouts хэсгээс өөр макетыг сонгоно. Макетуудын баруун байрлах (хөх хүрээтэй) сумуудыг ашиглан макетуудыг гүйлгэн харах эсвэл бүгдийг зэрэг харж болно. Макет бүр нь янз бүрийн элементүүдийг агуулсан байх ба хэрвээ нэр бүхий макетыг сонгосон бол нэрийн талбарыг сонгон нэрийг оруулж өгнө.
  5. Шаардлагатай гэж үзвэл Design -> Chart Styles хэсгээс диаграмын хэлбэрийг сонгоно. Хэлбэрүүдийн баруун байрлах (шар хүрээтэй) сумуудыг ашиглан боломжит хэлбэрийг гүйлгэн харах эсвэл бүгдийг зэрэг харж болно. Хэлбэрүүд нь хүснэгтийн шаблон дээр үндэслэгдсэн байх тул шаблоныг солиход хэлбэрүүд өөрчлөгдөнө.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124