Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 196 Бүртгүүлэх

Хичээлээр хасах үйлдэлд оролцогчдийн өөрчлөлт ялгавар буюу үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар авч үзье. Нийлбэр, ялгаварын гишүүдийн өөрчлөлт цаашдаа алгебрийн илэрхийллийн адитгал хувиргалтын суурь болдог тул ухагдхууныг сайн ойлгон, тогтоож авахыг зөвлөе. Математикт холбоогүй ойлголт, дүрэм гэж байдаггүй учраас бүгдийг эхнээс нь нухацтай судлан ойлгож хэрэглэж сурах хэрэгтэй. Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн өөрчлөлтийн дүрмүүд энгийн мэт санагдаж болох ч эдгээр дүрмүүд алгебрийн илэрхийлэл, тэгшитгэл, тэнцэтгэл биш гээд бүх л зүйлд хүчинтэй байдаг.

Нээгдсэн тоо: 183 Бүртгүүлэх

Хасах үйлдэлд нэмэх үйлдлийнх шиг байр солих, бүлэглэх гэх мэт дүрмүүд байдаггүй тул үйлдлийг цээжээр хийхэд сурагчдад эхний үедээ хүндхэн байж болох талтай. Хасах үйлдэл бүрд баганаар хасах аргыг ашиглаж болох ч цаас, харандаа, үзэг гээд зүйлүүд хэрэгтэй болно. Иймээс цөөн оронтой тоонуудын хасах үйлдлийг цээжээр хийхэд ашигладаг аргачлалуудын талаар авч үзье.

Нээгдсэн тоо: 234 Бүртгүүлэх

Нийлбэрээс тоог, тооноос нийлбэрийг хасах нь энгийн үйлдэл ч гэлээ математикт эхлэн суралцаж байгаа хүүхдүүдэд үйлдлийн мөн чанар, утгыг зөв ойлгуулах нь их чухал. Хамгийн гол зүйл бол арифметик үйлдэлд оролцогчид, үйлдлийн үр дүнгүүдийн нэршлүүдийг эхнээс нь сайн тогтоолгон цээжлүүлэх хэрэгтэй. Цаашдаа математикийн бодлогын нөхцөл зөвхөн тогтсон нэршлүүдээр тодорхойлогддог тул тэдгээрийг тогтоогоогүй сурагчид нөхцлийг ойлгохгүйгээс болон математикийн хичээлд дургүй болох хандлагатайг сануулъя.

Нээгдсэн тоо: 356 Төлбөртэй

Нэг оронтой тоонуудын хасах үйлдлийг нэмэх хүснэгтийг ашиглан хийж болно. Харин олон оронтой тоонуудын хасах үйлдэлд нэмэх үйлдлийн байр солих, нэгтгэх хуулиудыг ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл хасах үйлдэлд нэмэх үйлдлийнх шиг тодорхой хууль байдаггүй. Иймээс олон оронтой тоонуудын хасах үйлдлийг баганаар хасах аргачлалаар хийдэг.

Нээгдсэн тоо: 685 Төлбөртэй

Геометрийн бодлогод хамгийн ихээр тохиолддог, олон төрлийн бодлогод шинж чанаруудыг ихээр ашигладаг дүрс бол тэгш өнцөгт гурвалжин.

m_2020_02_03_08_01

Тодорхойлолт. Аль нэг өнцөг нь тэгш буюу 90 градустай тэнцүү гурвалжинг тэгш өнцөгт гурвалжин гэнэ.
Гурвалжны 90 градусийн эсрэг орших талыг гипотенуз, нөгөө хоёр талыг катет гэнэ.

Нээгдсэн тоо: 336 Төлбөртэй

Тооны хуваагдах шинж гэдэг нь хуваах үйлдлийг хийхгүйгээр тоо хуваагчид үлдэгдэлгүй хуваагдах эсэхийг тогтоох аргачлал буюу тооны өөрийн шинж юм. Хуваагдах шинжийн бодлого шалгалт, шүүлэгт орж ирэх нь элбэг тул шинжүүдийг бүгдийг сайн ойлгон цээжлэх хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 307 Бүртгүүлэх

Нийлбэрт нэмэх үйлдлийн үр дүн мэдэгдэхгүй байхад нийлбэрийг хэрхэн олох аргыг судлан сураад байгаа. Тэгвэл нийлбэрийн нэг бүрдүүлэгч буюу нэмэгдхүүн мэдэгдэхгүй байвал яах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 325 Бүртгүүлэх

Тоонуудын нэмэх үйлдэл ашигладаг аргачлалуудын талаар авч үзье.

Нэг оронтой тоонуудыг нэмэх

Нэг оронтой тоонуудын нийлбэрийг олохдоо

arif03_07_01

нэмэх хүснэгтийг ашиглан хийдэг. Дээрх хүснэгтийг 1 -ээс 9 хүртэлх дурын хоёр тооны нийлбэр болон хасагдагч нь 18 тай тэнцүү буюу бага хасагч нь 1 -ээс 9 хүртэлх тоонуудын ялгаварыг олоход ашиглана.

Нээгдсэн тоо: 348 Нийтийн

Нийлбэр дэх бүрдүүлэгчдийг нэгтгэн нэмэх дүрэм -ийг үндэслэн дараах хоёр дүрэм гарч ирдэгийг хичээл үзье.

Нийлбэрийн дүрэм, шинжүүдийг маш сайн ойлгон, ашиглаж сурах нь цаашид илэрхийллийн хувиргалт, хялбарчлалд их хэрэгтэй.



Нээгдсэн тоо: 267 Бүртгүүлэх

Нэмэгдхүүнүүдийн байрыг сэлгэх, нэгтгэх, бүлэглэх дүрмүүд нийлбэрийн тооцоог хялбар болгоход голлон ашиглагддаг бол нэмэгдхүүний өөрчлөлтөөр нийлбэрийг өөрчлөх шинж нь илэрхийллийг хялбарчлах, адитгал хувиргалтын суурь болдог. Иймээс хичээлийн материалыг сайтар судлан ойлгон авахыг хичээгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 102

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 167

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 135

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 255

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 285

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 300

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 358

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 345

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 427

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 560

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1013

 

Хоёр тамирчин тойрог замаар нэгэн зэрэг гарч 3,2 км замыг туулан барианд оржээ. Тойргийг нэг тамирчин нөгөөгөөсөө 10 секундээр хурдан тойрдог. Ялагч барианд орж байхад нөгөө нь бүтэн тойрог гүйх үлдсэн байлаа. Ялагч замыг 9 мин 20 секундэд туулсан бол тойрог замын уртыг ол. Тамирчдын хурдыг тогтмол гэж үзнэ.

Нээгдсэн тоо : 516