Өгөгдлийн төрлүүд хичээлд True эсхүл False утгуудыг авдаг логик /boolean/ төрлийн тухай дурдсан. True эсхүл False утгуудыг хааяа 1 ба 0 -ээр төлөөлүүлдэг. Энд 1 - True харин 0 - False -ийг заана. Хувьсагчид логик утгыг олгохыг
жишээгээр харцгаая.
Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.
Нээгдсэн тоо: 1502 Нийтийн
Өгөгдлийн төрлүүд хичээлд True эсхүл False утгуудыг авдаг логик /boolean/ төрлийн тухай дурдсан. True эсхүл False утгуудыг хааяа 1 ба 0 -ээр төлөөлүүлдэг. Энд 1 - True харин 0 - False -ийг заана. Хувьсагчид логик утгыг олгохыг
жишээгээр харцгаая.
Нээгдсэн тоо: 1118 Төлбөртэй
Vuejs фреймворкт роутингийг /чиглүүлэгч/ хийдэг vue router пакетыг vue-router -ийг суулгах хичээлээр төсөлдөө нэмэн суулгасан. Одоо хэрэглэгчийн сонгосон хаягаас хамааран дэлгэц дээр үзүүлэх хуудсуудыг бэлтгэх хэрэгтэй. Иймээс төслийн src хавтаст pages хавтасыг үүсгээд түүнд роутерийн утгаас хамааран үзүүлэх хуудас буюу компонентуудыг үүсгэн өгье. pages хавтаст
<template>
<h1>Home page</h1>
</template>
<script>
export default {
}
</script>
<style scoped>
</style>
кодтой Home.vue
Нээгдсэн тоо: 1329 Төлбөртэй
Математикт хувьсагчгүйгээр асуудлыг шийднэ гэдэг боломжгүйн адилаар програмчлалын бүх хэлүүд хувьсагчийг дэмждэг. Хувьсагч гэдгийг утга хадгалахаар компьютерийн санах ойд тусгаарласан хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл та програмийн кодод хувьсагчийг үүсгэхэд санах ойд тодорхой зайн нөөцийг тусгаарлалаа гэсэн үг. Зарлагдаж буй хувьсагчид хадгалах өгөгдлийн төрлөөс хамааран интерпретатор санах ойгоос тусгаарлалтыг хийнэ.
Нээгдсэн тоо: 1169 Төлбөртэй
Python -нд тоонуудад энгийн математик үйлдлүүдийг хэрхэн хийхийг харцгаая. Үүний тулд Jupyter Notebook -ийн хичээлийн кодыг хадгалах хавтастаа шилжээд шинэ Notebook үүсгээрэй. Jupyter Notebook -ийг ачааллахыг Код засварлагч хичээлээс харна уу. Python -ий арифметикийн нэмэх (+ Addition), хасах (- Subtraction), үржих (* Multiplication), хуваах (/ Division), хуваалтын үлдэгдэл (% Modulus), зэрэг дэвшүүлэх (** Exponent), бүхэл хуваах (//) операторуудыг үзэцгээе.
Нээгдсэн тоо: 1141 Нийтийн
Хичээлээр Vuejs фреймворкийн роутинг /чиглүүлэгч гэж орчуулж болох юм/ ойлголтын тухай авч үзье. Орчуулга муухан болсон байх талтай тул Routing гэсэн хэллэгээр нь шууд ойлгох нь илүү болов уу. Програмчлалын хэлний ухагдхуунуудыг шууд гадаад үгээр нь ойлгон тогтоох нь сайн. Учир нь монгол хэл дээр програмчлалтай холбоотой мэдээллүүд бага болохоор бид ихэнх зүйлийг интернетийн гадаад хэлтэй орчноос эсхүл гадаадын ном, хэвлэлээс судлах хэрэгтэй болдог. Vuejs фреймворкийн роутингийг ашиглахын тулд төслийн хуудас хоорондын чиглүүлэгчийг зохион байгуулдаг vue-router пакетыг төсөлдөө суулгах хэрэгтэй.
Нээгдсэн тоо: 1016 Бүртгүүлэх
Ямарч програмын ажиллагаа өгөгдлийн төрлүүд дээр үндэслэн ажилладаг учраас програмчлалын хэлүүд өөрийн суурь өгөгдлийн төрлүүдтэй байдаг. Энгийн өгөгдлүүдийн төрлүүдээр илүү нарийн төрлүүдийг гарган эцсийн бүлэгт эдгээрийг хослуулан програмыг бүтээдэг. Нэг үгээр програм зохиохыг барилга барихтай зүйрлэбэл өгөгдлийн төрлүүд бол барилгын тоосго л гэсэн үг. Python -ий суурь буюу өөрт нь агуулагдаж байдаг өгөгдлийн төрлүүдийн талаар авч үзье.
Нээгдсэн тоо: 1254 Нийтийн
Өмнөх хичээлүүдэд хэрэглэгчийн оруулсан эмайл, нууц үгэнд шалгалт хийх формыг зохиогоод байгаа. Өөрөөр хэлбэл бид бүртгэлийн формийг үүсгэсэн. Одоо формдоо түүнийг илгээх товчийг нэмвэл бүрэн хэмжээний ажиллагаатай болохоор байгаа. Иймээс формийн хэвд хамгийн сүүлийн form-group класстай div -ийн ард
<template>
<div class="container">
<form action="" class="pt-4">
...
<button class="btn btn-success">Submit</button>
</form>
</div>
</template>
bootstrap -ээр хэвжүүлсэн Submit товчийг нэмэн оруулаад хуудсаа шинэчилбэл
Нээгдсэн тоо: 834 Бүртгүүлэх
Python хэлийг судлаж эхлэхийн өмнө кодыг бичих засварлагчийг сонгох хэрэгтэй. Учир нь код бичихдээ олон төрлийн засварлагчийг ашиглаж болох ч дараах хувилбарууд байх боломжтой.
Ерөнхий зориулалт бүхий ердийн тескт засварлагч.
Ийм засварлагчид ямар нэгэн хэл дээр код бичихэд зориулагдаагүй зөвхөн текст засваралахад ашиглахаар хийгдсэн байдаг. Ердийн тескт засварлагчид програмчлалын хэлний кодыг бичихдээ тэдгээрт плагин буюу нэмэлтийг суулгадаг. Ингэснээр текст засварлагч дээр тухайн хэлний кодыг бичих боломж бүрдэнэ. Ерөнхий зориулалтын тескт засварлагч бүр Python -ий кодыг хэвжүүлээд байдаггүй ч тохирох нэмэлтийг суулган тэдгээрийг код бичихдээ ашиглах боломжтой. Ийм төрлийн хамгийн өргөн тархсан засварлагчид бол Sublime text, Atom, Notepad++ зэрэг юм.
Нээгдсэн тоо: 720 Төлбөртэй
Форм дээрх контролуудыг Vuelidate пакетийн боломжийг ашиглан шалгахыг сурсан. Vuelidate пакетад олон тооны шалгагчид байгаа хэдий ч бид өөрсдийн шалгагчийг үүсгэх шаардлага гардаг. Жишээ нь шинэ хэрэглэгчийг бүртгэх форм хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг давтагдахгүй байхыг шалгах хэрэгтэй боллоо гэе. Өөрөөр хэлбэл манай өөрийн өгөгдлийн санд хэрэглэгчийн оруулсан цахим шуудангийн хаяг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болсон гэсэн үг. Vuelidate пакетад манай өгөгдлийн санд хандан шалгалт явуулах шалгагч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Эндээс бид өөрсдийн шалгагч үүсгэхийг сурах хэрэгцээ гарч ирнэ.
Нээгдсэн тоо: 829 Нийтийн
Эхлэн суралцагчдад Python -ий ямар хувилбараас эхлэх асуудал үүсдэг. Python 2 -ийг 2020 оноос эхлэн хөгжүүлэлтийг зогсоосон тул Python 3 -ийг суралцах сууриар авах нь зөв. Python хэлний нэг онцлог шинэ хувилбар өмнөх хувилбараа дэмждэггүйд оршино. Хувилбаруудын суурь маш төстэй ч Python 3 -т Python 2 -ийн зарим нэгэн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хэсэгт хувилбарууд тохирохгүй. 2020 оноос Python 2 -ийн хөгжүүлэлт зогсож байгаа хэдий ч хувилбар бүрмөсөн байхгүй болохгүй нь ойлгомжтой. Хувилбаруудын суурь маш төстэй тул та Python 3 -ийг сурснаар Python 2 -ийн кодийг төвөггүй ойлгоно. Python 3 -ын бас нэгэн давуу нь хувилбар анхдагчаар Unicode -ийг дэмждэг болсон нь тэмдэгтийн кодчлолд гардаг олон хүндрэлүүдийг шийдсэн.