Зөв үргэлжлэл ( 21 )

Шатрын бодлогуудаас гадна шатар тоглох чадварыг дээшлүүлэх бас нэгэн сайн хэрэгсэл бол байрлалаас зөв үргэлжлэлийг олох юм. Заавал мад өгөхгүйгээр хожлыг олох, хүнд байдлаас гарах гэх мэтээр олон тохиолдолууд байж болно. Эдгээр нь практикт бодлогоос илүү тохиолддог тул сайн судлан мэддэг болсон байх хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 140 Төлбөртэй

Нанн - Р.Беллин. Гастингс, 1979/80.

Цагаан чанарын давуутай ч ноёны сул байрлалаас болоод түүнийгээ ашиглахад төвөгтэй. Үүний зэрэгцээ хар 1... Бg3+ 2. Нf1 Бf3+ 3. Тf2 Бh1+ гэх мэтээр дандаа хийх заналтай. Цагаанд яаж үргэлжлүүлэхийг заана уу.

Нээгдсэн тоо: 121 Нийтийн

Кардосо - Торре. Манила, 1973.

Хар сүүлийн нүүдэлдээ b7-b5 гэсэн. Хүүний дутуугаас цагаанд хар нүднүүдээр мэдэгдхүйц дарамттай. Өрөгт цагаан Тg5 ийг сонгосон. Эцэстээ өрсөлдөгчийн алдаагаар хожлыг авсан ч цагаанд тоглолтыг хамаагүй хурдан дуусгах хүчтэй нүүдэл байсныг хараагүй. Энэхүү харалгүй өнгөрсөн нүүдлийг олох гээд үзээрэй.

Нээгдсэн тоо: 96 Бүртгүүлэх

[Event "Дэлхийн аваргын тэмцээн. Элиста, 1996. Нимцовичийн хамгаалалт"] [White "Камский"] [Black "Карпов"] 1.d4 Nf6 2.c4 e6 3.Nc3 Bb4 4.e3 c5 5.Bd3 Nc6 6.Ne2 ({өөрөөр} 6.Nf3 {гэж} Bxc3+ 7.bxc3 d6 8.O-O e5 {дараагаар хард Хюбнерийн хувилбарт шилжих боломжийг олгох.}) 6...cxd4 7.exd4 d5 8.cxd5 Nxd5 9.O-O Bd6 ({энд} 9...O-O) ({эсхүл} 9...Nf6 {нүүдлүүд анхаарал татахаар}) 10.Ne4 Be7 11.a3 O-O 12.Bc2 Qc7 13.Qd3 Rd8 14.Ng5 g6 15.Bb3 ({байрлалд} 15.Qf3 {гэж тоглодог.}) 15...Nf6 16.Rd1 Bf8 {тэмээгээ g7 -д шилжүүлснээр d4 -д дарамт үзүүлэхийн дээр сэлгээний байрлалыг хамгаална.} 17.Bf4

Бэрсний таслагдсан хүүтэй ердийн байрлал. Цагаан таслагдсан хүүтэй боловч орон зайн давуутай, санаачлагатай бодны идэвхитэй тоглолттой. Тэд өрсөлдөгчийн багахан суларсан ноёнгийн сэлгээний байрлалд тодорхой заналыг үүсгэх бодолтой. Гэсэн хэдий ч харын оновчтой тоглолт бүх аюулыг сөрж чадна. Харын нүүдэл. Тэдний бэрс довтолгоонд өртсөн. Дараах

  1. 17... Бa5
  2. 17... Бe7
  3. 17... Бb6

ухралтуудаас сонголтыг хийнэ үү.

Жич: Өрөг мастеруудынх ч гэсэн та өөрийн судалгааг хийгээд өргийн өрнөлийг үзээрэй. Их мастеруудын тоглолтыг байнга судлах нь тоглолтын ерөнхий стратег, тактикт суралцахад их нөлөөтэй.

Нээгдсэн тоо: 124 Бүртгүүлэх

[Event "Линарис, 1995. Нимцовичийн хамгаалалт"] [White "Лотье"] [Black "Карпов"] 1.d4 Nf6 2.c4 e6 3.Nc3 Bb4 4.Qc2 O-O 5.a3 Bxc3+ 6.Qxc3 b6 7.Bg5 Bb7 (7...c5 {боломжтой.}) 8.e3 (8.f3 {гэж ихээр тоглодог.}) 8...d6 9.f3 Nbd7 10.Bd3 c5 11.Ne2 Rc8 12.Qb3 {энэ нүүдэл хард илүү хүндрэл үүсгэсэн.} ({энэ байрлалд} 12.O-O) ({бас} 12.Qd2 {гэж ч тоглодог}) 12...h6 13.Bh4 cxd4 14.exd4 d5 15.c5 (15.O-O {ч тохиолддог.}) 15...Ba8 16.Ba6 Rc7

Өргийн эхний 16 нүүдлийн дараа Нимцовичийн хамгаалалтын Капабланкийн хувилбарын байрлал үүссэн. Энд хувилбарын ердийн стратегийн элементүүдээс гадна ердийн бус c7 дээрх тэрэгний эрсдэлтэй байрлал байгаа. Асуудалын гол нь цагаан энэ байдлыг ашиглах чадах эсэхэд оршино. Цагаан нүүнэ. Та

  1. b6 дээр хүүг аваад цааш O-O эсхүл Тg3 гэх
  2. Шууд Тg3 гэж c7 -гийн тэрэгний муу байрлалыг батлах хувилбаруудаас сонголт хийгээрэй.

Нээгдсэн тоо: 181 Нийтийн

Өрөгт 11 нүүдлийн дараа бэрсний тусгаарлагдсан хүүтэй байрлал үүссэн. Энд үндсэн асуудал бол хар стандарт байдлаар тоглох эсхүл цагаан ноён сэлгэж амжаагүйг ашиглахыг оролдох юм. Хэрвээ эхний төлөвлөгөөг сонговол ердийн тоглолтод хүргэх хэдэн хувилбараас сонгох хэрэгтэй. Хэрвээ хоёрдугаар төлөвлөгөөг сонговол байрлалыг хурдан задлах хэрэгтэй болно. Та

  1. 11...b6 гээд цааш Тb7 гэж хөлөлгөөг дуусгах
  2. Эхлээд 11...Мe7 гэж тусгаарлагдсан хүүний хаалтыг хангаад дараа нь b7-b6, Тb7 гэх
  3. Төвийн хүүг 11...Мd5 гэж шууд блоклох
  4. 11...e5 гэж тоглолтыг задлан хөлөлгөөний давууг ашиглах

хувилбаруудаас сонголт хийн зөв үргэлжлэлийг олохыг оролдоорой. Хувилбар бүрээр өргийг үргэлжлүүлэн судалгаа хийгээд өрөгт хэрхэн тоглосонтой харилцуулан үзээрэй.

Нээгдсэн тоо: 210 Төлбөртэй

Нимцовичийн хамгаалалт, Таррашийн хамгаалалт, Пановийн дайралт, Каро-Каний хамгаалалт гэх мэт төрөл бүрийн эхлэлүүдэд үүсч болох нилээд ердийн хүүний бүтэц бүхий байрлал үүссэн. Энд цагаан ихэнхдээ хүүнүүдийн сул талыг нөхсөн тодорхой идэвхитэй байдаг ч энэ тохиолдолд байрлал нилээд хураангуйлагдсан учраас ийм хүүний бүтцийн цагааны динамик боломжуудын хэсэг байхгүй болсон.

Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 17... Бb7 гээд цааш Трfc8 гэж хүүний дарамтыг хүчлэх.
  2. хүү хаях ч c3-c4 урагшлалтад саад хийн 17... Трc4 гэж идэвхитэй тоглох.
  3. 17... Мe4 замаар дармт үүсгэх.

Сонгосон хувилбараар өргийн өрнөлийг өөрөө тооцоод дараа нь өрөг хэрхэн өрсөнтэй өөрийн хувилбарыг харьцуулан үзээрэй. Өрөг мастеруудынх тул та бүх өрнөлийг олж харахгүй байх магадлал өндөр ч өөрийн сонгосон хувилбарын тодорхой тооны нүүдлүүдээр аналик хийхийг оролдоорой.

Нээгдсэн тоо: 217 Нийтийн

Тромповийн гарааны ердийн байрлал үүссэн. Цагаан орон зайн давуутай, бодны идэвхитэй тоглолттой бөгөөд тодорхой санаачлагатай. Цагаан өөрийн идэвхи, санаачлагын ачаар /жишээ нь материалын давуу/ ямар нэгэн давууг олох эсхүл хар тэмээнүүдээ идэвхижүүлэн цагааны идэвхийг дарахаас тэмцлийн үр дүн хамаарах болно.

Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 14... Трhf8 -аар f7-f6 цөмрөлтөд бэлтгэх
  2. 14... Мb8 -аар боднуудын дахин зохион байгуулалт хийгээд цаашид Тc6, Мd7 гэж тоглох
  3. 14... Мb4 замаар морио d5 нүдэнд шилжүүлэх

Нээгдсэн тоо: 248 Төлбөртэй

11 нүүдлийн дараа Англи гарааны ердийн симметр хувилбар үүссэн. Байрлалд цагаан орон зайн давуутай бөгөөд хүүгээ e4 -д түлхсэний дараа энэ нь улам илэрхий болохоор боловч хард сулрал байхгүй тэд төвийн нүднүүдийг сайн хянаж байгаа. Цагаан b6-b5, d6-d5 боломжит цөмрөлтүүдийг байнга санаж байх ёстой.   
Та дараах хувилбаруудаас сонголт хийнэ үү.

  1. 12. e4 гэж тоглон орон зайн илүү давууг олон авах
  2. e2-e4 түлхэлтэд бэлтгэн 12. Бd3 гэж тоглох
  3. Бэрсээ f3 -д шилжүүлэх санаагаар 12. Бd3 гэж тоглон c6 нүдний сулралыг ашиглахыг оролдох

Хувилбаруудыг сайтар судлаад дараа нь өрөг хэрхэн өрнөснийг үзээрэй.

Нээгдсэн тоо: 336 Нийтийн

Харын маш оновчгүй тоглосон гарааны дараа цагаанд илт давуу байрлал үүссэн. Цагаан мориор e5 -д орон тэндээс d3 шилжин "d" хар хүүг хаах нь тэдний төлөвлөгөөнд байгаа нь илэрхий. Гэхдээ үүнийг шууд хийх эсхүл эхлээд тодорхой бэлтгэлийг хийх ёстой юу гэсэн асуулт гарч ирнэ.

  1. 15. Бd2 гээд Мe5 гэх санаа.
  2. шууд 15. Мe5

үргэлжлэлээс сонголт хийнэ үү.

Нээгдсэн тоо: 355 Төлбөртэй

Завсарын нүүдэл хийх сайн жишээ. Цагаан хар хөлийн тэмээгээ g5 дээр гарган харын ноёнгийн жигүүрт сүрхий сулралыг үүсгэсэн. Цагаан хар тэмээндээ боломжит гурван нүүдлээс нэгийг сонгох хэрэгтэй.

  1. 13.Тe3 гэж харын салангид хүүний хориглолтод туслах.
  2. 13.Тd2 гээд дараа нь c3 -д шилжин харын салангид хүүг хориглох
  3. Тэмээг h2-b8 диагоналд идэвхитэй байрлалд ухраах.

Хувилбаруудыг судлан зөв үргэлжлэлийг олоорой. Өрөг мастеруудынх тул маш анхааралтай судлаад өрөгт хэрхэн тоглосонг үзээрэй.

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 6

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 15

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 15

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 27

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 26

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 27

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 25

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 37

 

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг…

Нээгдсэн тоо : 43

 
Энэ долоо хоногт

функц өгөгдөв.

  1. f(x) функцын x0=5 абсцисстай M цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
  2. f(x) функцын график, дээрх шүргэгч шулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбай  
  3. f(x) функцын графикийг M цэгт шүргэх, төв нь OX (абсцисс) тэнхлэг дээр орших тойргийн тэгшитгэл

Нээгдсэн тоо : 2765

 

илэрхийллийн a=36,7 тэнцүү байх утгыг ол.

Нээгдсэн тоо : 656

 

a ба b нь 3x2-x-1=0 тэгшитгэлийн шийдүүдтэй тэнцүү бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 691