Бичвэрүүд ( 33 )

Чөлөөт сэдвийн нийтлэлүүд

Нээгдсэн тоо: 2677 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

Нээгдсэн тоо: 3428 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

Нээгдсэн тоо: 3080 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

Нээгдсэн тоо: 4032 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид, ажил эрхлэгч нар ажилдаа орцгоолоо. Ингээд бодоход манай улсын ажлын цикл жил бүрийн 9-р сарын 1 нээс эхэлдэг юм шиг. Бүх хүмүүс зуны цагт амран эрч хүчээ сэлбээд нэгийг бодон ажил, сургуульдаа ханцуй шамлан ордог болов уу. Тэр бодол нь "Би энэ жил түүнийг сурна, сайн боловсрол эзэмшин чадалтай мэрэгжилтэн болно, компаниа өргөжүүлэн хөгжүүлнэ" гэсэн санааг ихэнхдээ тойрон эргэлдэж байдаг байх.

Нээгдсэн тоо: 2566 Нийтийн

Та суралцахыг хир хүнд ажил гэж бодож байна. Энэ талаар бодож байв уу. Би энэ нийтлэлээр энэ сэдвийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Хүн өөрийн амьдралын бүхий л хугацаанд суралцдаг гэж эрдэмтэд, шинжээчид нотолдогтой би санал нэгддэг. Хүүхэд төрөх үеэсээ эхлээд гадаад орчиндоо дасах, идэх, сонсох, харах гээд л суралцаж эхэлдэг. Үүнийг та хүний үндсэн араншин, байгалаас заяасан мэдрэмж гэж үзэж байж болно. Дөнгөж төрсөн хүүхэд гэлтгүй амьтадын хувьд ч тийм л байдаг. Гэхдээ суралцах үйл явц хүний хувьд маш бага наснаасаа эхэлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хүүхэд тоглоом сонирхох, асууж шалгаах зэрэг нь тэдний суралцаж эхэлсний тод жишээ.

Нээгдсэн тоо: 2399 Бүртгүүлэх

Биосын тохиргоог өөрчлөөд хадгалсаны дараа таны компьютер CD / DVD уншигчаас дахин ачааллагдаж эхэлнэ. Энэ үед CD / DVD уншигчдаа Windows 7 гийн DVD гээ хийсэн байхаа мартуузай. Систем суулгах ажиллагаа нь дараах алхамуудтай.

Нээгдсэн тоо: 7109 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Нээгдсэн тоо: 2894 Нийтийн

Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болох бас нэгэн боломжийг бид танд танилцуулж байна. Энэ бол та сайттай хамтран ажиллах хэлбэр юм. Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх нийтлэлээс мэдсэн байх. Төлбөр төлөхгүйгээр тусгай эрхийг нээлгэхийн тулд манай хамтын ажиллагаанд нэгдэх юм. Хамтын ажиллагаа гэдгийг товч тайлбарлая. Хэрвээ та интернет сайтуудаар их зочилдог бол энэ талаар мэддэг гэж бодож байна.

Нээгдсэн тоо: 4605 Нийтийн

Сайтын админ болон хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг ханган өгөх гол хэрэгсэл бол майл хаяг. Иймээс та сайтад бүртгүүлэн үйлчилгээ авахын тулд өөрийн майл хаягтай байх хэрэгтэй. Бүртгэлийн болоод тусгай эрхийн захиалгын талаарх бүх мэдээллүүд таны майл хаягаар очих тул та өөрийн гэсэн майл хаягаа ашиглах хэрэгтэй. Майл хаягийг үнэ төлбөргүй нээн өгдөг олон серверүүд байдаг. Хамгийн энгийн болоод найдвартай сервис бол yahoo. Yahoo -д майл хаяг нээлгэхийн тулд та mail.yahoo.com хаягаар ороход доорх дэлгэц гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 44054 Нийтийн

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа төгсөгчдөд зориулан дараах зөвлөмжийг орууллаа. ЭЕШ бол улирлын болон анги дэвших жирийн нэгэн шалгалт биш тухайн хүний ирээдүйн амьдралын чиг зорилгоо тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн нэрнээс нь бидний дунд их дээд сургуульд элсэхийн тулд өгдөг шалгалт гэсэн ойлголт давамгайлах болжээ. Гэтэл төгсөгчид ЭЕШ ямар хичээлээр өгнө цаашдаа тухайн хичээлүүд дээр түлхүү суурилсан мэрэгжил эзэмшин түүгээр амьдрал ахуйгаа залгуулах гэж л зорьж байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар босго оноо л авах гэж эсхүл өөрийгөө хир байгааг сорих гэж шалгалтанд ордоггүй нь лавтай. Иймд төгсөгчид өөрийн амьдралын магадгүй хамгийн хариуцлагатай үед хайхрамжгүй, хариуцлагагүй хандах нь маш гүнзгий үр дагавар авчирч болохыг санаарай. Яг өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэрэгжлээрээ элсэх нь гол зорилго. Би энэ нийтлэлээр ЭЕШ-д хэрхэн бэлтгэх шалгалт өгөхдөө юунд анхаарах талаар хэдэн зөвөлгөөг хүргэх гэсэн юм.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1168

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840