Бичвэрүүд ( 33 )

Чөлөөт сэдвийн нийтлэлүүд

Нээгдсэн тоо: 528 Нийтийн

Ковидоос болоод дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бараг бүхий л салбарын хөгжилд саатал хүндрэл үүссэн нь үнэн. Хүндрэлийг даван туулахаар манайхан эдийн засгаа сэргээе, боловсролын хоцрогдлыг арилгая, ард түмэндээ туслая гээд төрөл бүрээр шуугилаа. Гэтэл үнэн хэрэгтээ манайд нэг их хоцрогдол үүссэн эсэхэд би хувьдаа итгэдэггүй. Угаасаа бид дэлхийгээс нилээд хол бараг 30-40 жил түүнээс ч илүү хоцорсон яваа гэж боддог.

Нээгдсэн тоо: 1032 Нийтийн

Интернет, гар утас, мэдээллийн технологийн хөгжлийн ачаар манайхан нилээд цахимжих төлөвтэй болж байгаа нь яах аргагүй үнэн. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг хойно эерэг, сөрөг талуудтайг сайтын Google analytic -ийн хандалтын судалгаанаас дүгнэх гэж үзлээ. Сайтын хандалтыг жил, сараар харвал

тогтмол өсөлттэй байгаа нь интернет хэрэглэгээ бидний амьдралын нэг хүчин зүйл болсонг батлана.

Нээгдсэн тоо: 1631 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

Нээгдсэн тоо: 1269 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

Нээгдсэн тоо: 1520 Нийтийн

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд сурагчид, эцэг эхчүүд дамжаа, сургалтын төв, давтлага өгөх багшийн эрэлд гардаг бололтой. Энэ нь зүгээр сууж байснаас арай дээр гэж үзэж болох ч нэгэнт оройтсон ажил юм даа. Элсэлтийн шалгалт 2-3 сарын дараа эхлэх гэж байхад давтлага, дамжаагаар бүтэн 6-7 жилийн програмыг сурчихдаг бол сайхан л юм. Уул нь шалгалтын бүртгэл эхлэхтэй зэрэгцээд чухал сэдвүүдийг давтан харах, шалгалт өгөх арга техникт түлхүү анхаарах буюу олж авсан мэдлэгээ цэгцлэх ажиллагааг эхэлмээр байгаа юм. Гэтэл манайхан хоцрогдол арилгах, давтлага авах, заалгах, яаж хурдан сурах гэх мэтийн сонин зүйлээр хөөцөлдөн эцэстээ шалгалтын материалын түлхүүрийн эрэлд гарснаар дуусдаг нь ердийн үзэгдэл болжээ.

Нээгдсэн тоо: 1348 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

Нээгдсэн тоо: 2542 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

Нээгдсэн тоо: 1601 Нийтийн

Яагаад ихэнх хүмүүс математикийг хүнд хичээлүүдийн тоонд оруулдаг талаар өөрийн бодлыг хуваалцая. Миний бодол зөв буруу байх нь асуудлын гол биш харин математикт хүн бүр суралцах зайлшгүй шаардлагатай нь гол асуудал юм. Учир нь математик бол бүх шинжлэх ухааны хаан буюу суурь. Математикийг хэрэглэдэггүй шинжлэх ухааны салбарыг нэрлэ гэвэл бараг олдохгүй. Үүнээс болоод хүнд гэж үү. Үгүй л болов уу.

Нээгдсэн тоо: 2435 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

Нээгдсэн тоо: 7823 Нийтийн

Бид ром тоог ихээр хэрэглээд байдаггүй ч хааяа энэ тоог ашигласан бичлэгүүд байдаг. Хэдийн тоо болохыг тодорхойлоход бас нилээд асуудал үүсдэг. Ром тооны бичлэгийн зөв уншиж сурцгаая.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1168

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840