Photoshop программ ( 46 )

Та компьютерын графикийг сонирхон сурахаар шийдсэн бол сайтын энэ хэсгээс суурь мэдлэгийг бүрэн олон авах боломжтой. Үүний тулд танд юу хэрэгтэй болох вэ гэвэл:
Эхлээд график дүрсүүдийг үүсгэх, засварлахад шаардлагатай программ хангамжаа сонгох. Бид танд растер графикийн засварлагч Adobe Photoshop программыг санал болгож байгааг нэрнээс та ойлгосон байх. Энэ нь шинээр суралцагч, мэрэгжлийн хүмүүс ч гэсэн ашиглаж болох хамгийн олон төрлийн ажиллагаатай, ажиллахад эвтэйхэн засварлагч программуудын нэг мөн. Түүнээс гадна Adobe Photoshop нь хамгийн өргөн дэлгэрсэн график засварлагч программ. Программын Photoshop Standard болон Photoshop Extended гэсэн хоёр хувилбар байдаг. Эхнийх нь мэрэгжлийн зурагчин, дизайнеруудад илүү тохиромжтой бол хоёрдахь нь видео, график, веб дизайн хийдэг мэрэгжлийн хүмүүст тохиромжтой.   
Та сайтын материалуудыг уншин ойлгосноор Photoshop оор хангалттай итгэлтэйгээр ажиллан сурах боломжтой. Бид номны материал, жишээ зэрэгт Adobe Photoshop CS5 хувилбарыг ашигласан бөгөөд ихэнх зүйлүүд өмнөх хувилбаруудтай тохирно. Түүнчлэн CS6 хувилбарын нэмэлтийн талаар ч дурдагдах болно.
Хичээлүүдийг үзэхийн өмнө Adobe Photoshop программаа компьютертаа ачааллаад хичээлийн агуулгыг уншингаа шууд туршаад явах нь илүү үр дүнтэй болохыг тэмдэглэе. Тэгвэл та материалыг илүү сайн ойлгох болно.  

Нээгдсэн тоо: 1780 Бүртгүүлэх

Засварлан сэргээх хэрэгслүүд зураг дээр юу ч будаж, зурдаггүй зөвхөн үйлчлэл үзүүлдэг. Ийм хэрэгслүүд нийт 6 байдаг.

Уусгах хэрэгслүүд

Эхний хэсэг зургийн өнгөни хэт тодролыг бууруулах гурван хэрэгслийг агуулдаг.

Нээгдсэн тоо: 2120 Бүртгүүлэх

Дүүргэх хэрэгслүүдийн хэсэгт Gradient Tool, Paint Bucket Tool гэсэн хоёр хэрэгсэл байдаг. Эдгээр хэрэгслүүд дараах гурван янзаар дүүргэлтийг хийхэд зориулагдсан.

  1. жигд - хэсгийг нэг өнгөөр дүүргэн будах
  2. хэвээр - хэсгийг тусгай бэлтгэсэн хээ, хэвээс сонгон дүүргэх
  3. градиент - өгөгдсөн дүрмийн дагуу өнгүүд нэгэндээ ууссан байдлаар будах

Нээгдсэн тоо: 2018 Нийтийн

Энэ хичээлээр программын хэрэгслүүдийн хоёрдахь том бүлэг болох зургийг будах, хэсгийг дүүргэх, зураг сэргээхэд зориулагдсан хэрэгслүүдэд багтах History Brush Tool, Eraser хэрэгслүүдийн талаар авч үзнэ. Stamp хэсэгтэй зэрэгцэн түүхийн багсын хэрэгслүүд байрлана. Хэсэгт History Brush Tool (Y), Art History Brush Tool (Y) гэсэн хоёр хэрэгсэл багтана.

Нээгдсэн тоо: 2772 Нийтийн

Энэ хичээлээр зурах будах хэрэгслүүдийн бүлгийн дараагийн хоёр хэсэг бол сэргээх хэрэгслүүд, Stamp хэрэгслүүдийг үзэх болно. Заримдаа эдгээрийг тодруулах хэрэгслүүд ч гэдэг. CS6 хувилбарт энэ хэсэгт Content Aware Move Tool хэрэгсэл шинээр нэмэгдсэн.

Нээгдсэн тоо: 1752 Бүртгүүлэх

Энэ хичээлээр программын хэрэгслүүдийн хоёрдахь том бүлэг болох зургийг будах, хэсгийг дүүргэх, зураг сэргээхэд зориулагдсан хэрэгслүүдийн Brush Tool хэрэгсэлийн талаар авч үзнэ. Бүлэгт хэрэгслүүдийн найман хэсэг багтдаг. Бүлгийн хэрэгслүүдийн эхнийх нь Brush (багс), Pencil (харандаа), Color Replacement (өнгө солигч), Mixer Brush Tool (B) (Микс-багс) гэсэн төстэй үйлдэлтэй хэрэгслүүдийг агуулсан Brush Tool хэсэг юм. Brush (багс), Pencil (харандаа) хэрэгслүүд зураг дээр үндсэн нүүр өнгийг ашиглан зурдаг.

Нээгдсэн тоо: 3781 Бүртгүүлэх

Шидэт саваа (Magic Wand) нь Photoshop -ын хамгийн хуучин хэрэгслүүдийн нэг. Зургаас цэгүүдийг сонгохдоо дүрс эсвэл обьектын хүрээг үндэслэдэг хэрэгслүүдээс Magic Wand нь өнгө болон өнгөний уусалтаар сонголт хийдгээрээ ялгаатай. Зарим үед энэ хэрэгслийг ашиглан яг ямар цэгүүдийг сонгож байгааг хянахад хэцүү байдгаас үүдэн олон хэрэглэгчид түүнийг "аймшигт саваа" гэж нэрлэгдэг ч тал бий. Бид хичээлээр энэхүү хэрэгслийн шидэт боломжууд болон түүнийг хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Хэрэгслийг хаанаас хэрхэн сонгох талаар Хурдан сонгох хэрэгслүүд хичээлээс үзээрэй.

Хэрэгсэл хэрхэн ажилладагийг бодит жишээн дээр авч үзье. Та дунд хэсгээрээ улаан өнгийн зурвасаар таслагдсан хөх-цагаан шилжилт (градиент) бүхий зургийг харж байна.

Нээгдсэн тоо: 2963 Бүртгүүлэх

Сонгох хэрэгслүүдийг хэрхэн ашиглах жишээ. Энэ хичээлээр бид Photoshop-д өргөн ашиглагддаг тэгш өнцөгт хэсгийг сонгох (Rectangular Marquee) хэрэгслийн хэрхэн ашиглах талаар авч үзнэ. Хэрэгсэл нь тэгш өнцөгт болон квадрат хэлбэртэй хэсгийг сонгох ба зурахад зориулагсан гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой.

Тэгш өнцөгт сонголтыг хийх

Доорх зургийг харна уу

Нээгдсэн тоо: 2242 Нийтийн

Сонголтын бүлгийн хэрэгслүүд дотор таван туслах хэрэгслийг багтаасан хэсэг бий. CS6 -д эдгээр хэрэгслүүдээс Count Tool хэрэгсэл хасагдан дөрөв болсон.

 

Нээгдсэн тоо: 2462 Нийтийн

Сонголтын хэрэгслүүдэд Crop Tool (Кадрлах), Slice Tool (Хэсэглэх), Slice Select Tool (Хэсгийг сонгох) багажуудыг хамааруулж бас болно. CS5-д эдгээр хэрэгслүүдийг нэг бүлэг болгосон ба харин CS6 -д тэдгээр дээр Perspective Crop Tool (Алслан кадрлах) гэсэн шинэ хэрэгсэл нэмэгдсэн.

Нээгдсэн тоо: 1807 Нийтийн

Эхний хэсэг хэрэгслүүдийн дараагийн бүлэг хэрэгслүүд бол хурдан сонгох хэрэгслийн бүлэг юм. Энд Quick Selection Tool (Хурдан сонголт),  Magic Wand Tool (Шидэт саваа) гэсэн хоёр хэрэгсэл байдаг.

- Quick Selection Tool (W) (Хурдан сонголт) зургийн хэсгийг чөлөөт хэлбэрээр сонгох ажиллагааг хөнгөвчлөн өгнө. Хэмжээг тохируулан удирдаж болдог дугуй бийрээр гараараа сонголтын хэсгийг хурдан үүсгэх боломжтой. Хэсгийг үүсгэж байх явцад сонголтын хэсэг өргөжнө. Сонголтыг зургийн аль ч хэсэгт хийж болох бөгөөд эдгээр хэсгүүд нэгдэн сонголтыг үүсгэнэ. Сонгосон хэсгээ багасгах эсвэл өөрчлөх хэрэгтэй бол Alt товчийг дарж байгаад хийнэ. Хэрэгслийн тохиргооны самбарт хурдан сонголт хийх горимыг тохирох товчнуудыг ашиглан тохируулж болдог. Хэрэгслийн тохиргооны самбарыг авч үзвэл.

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 7

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 16

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 16

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 28

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 27

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 28

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 26

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 38

 

react програмд олон хуудас үүсгэн удирдахын тулд react -ийн бүрэлдхүүнд ордоггүй ч түүнтэй нягт холбоотой ажилладаг нэмэлт пакетийг…

Нээгдсэн тоо : 44

 
Энэ долоо хоногт

функц өгөгдөв.

  1. f(x) функцын x0=5 абсцисстай M цэгт татсан шүргэгч шулууны тэгшитгэл
  2. f(x) функцын график, дээрх шүргэгч шулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн дүрсийн талбай  
  3. f(x) функцын графикийг M цэгт шүргэх, төв нь OX (абсцисс) тэнхлэг дээр орших тойргийн тэгшитгэл

Нээгдсэн тоо : 2767

 

илэрхийллийн a=36,7 тэнцүү байх утгыг ол.

Нээгдсэн тоо : 657

 

a ба b нь 3x2-x-1=0 тэгшитгэлийн шийдүүдтэй тэнцүү бол илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 693