Энэ хичээлээр бид сайтын хөл хэсгийг хэрхэн хийхийг үзснээр сайтын макетыг фотошоп программ дээр хийх цуврал хичээлүүд дуусна. Сайтын агуулга хэсгийн араас хөл хэсгийн текстийг шууд залгасан макет байж болох ч энэ нь миний бодлоор зохицол муутай санагддаг тул бид энэ хэсэгт сайтын толгой хэсгийн зургаас оруулаад макетаа дуусгах нь дээр гэж үзлээ.
Эхлээд бид хөл хэсэгт зориулан Footer үеүүдийн бүлгийг нэмээд түүн дотроо Image, Bar гэсэн хоёр бүлгийг бас нэмэн өгье. Бүлэг нь бие даасан өөрөөр хэлбэл Content, Status Bar, Header бүлгүүдтэй нэг түвшингийнх байх ёстойг анхаарна уу. Хөл хэсэг нь сайтын макетын тусдаа логик хэсэг шүү дээ.