Photoshop программ ( 46 )

Та компьютерын графикийг сонирхон сурахаар шийдсэн бол сайтын энэ хэсгээс суурь мэдлэгийг бүрэн олон авах боломжтой. Үүний тулд танд юу хэрэгтэй болох вэ гэвэл:
Эхлээд график дүрсүүдийг үүсгэх, засварлахад шаардлагатай программ хангамжаа сонгох. Бид танд растер графикийн засварлагч Adobe Photoshop программыг санал болгож байгааг нэрнээс та ойлгосон байх. Энэ нь шинээр суралцагч, мэрэгжлийн хүмүүс ч гэсэн ашиглаж болох хамгийн олон төрлийн ажиллагаатай, ажиллахад эвтэйхэн засварлагч программуудын нэг мөн. Түүнээс гадна Adobe Photoshop нь хамгийн өргөн дэлгэрсэн график засварлагч программ. Программын Photoshop Standard болон Photoshop Extended гэсэн хоёр хувилбар байдаг. Эхнийх нь мэрэгжлийн зурагчин, дизайнеруудад илүү тохиромжтой бол хоёрдахь нь видео, график, веб дизайн хийдэг мэрэгжлийн хүмүүст тохиромжтой.   
Та сайтын материалуудыг уншин ойлгосноор Photoshop оор хангалттай итгэлтэйгээр ажиллан сурах боломжтой. Бид номны материал, жишээ зэрэгт Adobe Photoshop CS5 хувилбарыг ашигласан бөгөөд ихэнх зүйлүүд өмнөх хувилбаруудтай тохирно. Түүнчлэн CS6 хувилбарын нэмэлтийн талаар ч дурдагдах болно.
Хичээлүүдийг үзэхийн өмнө Adobe Photoshop программаа компьютертаа ачааллаад хичээлийн агуулгыг уншингаа шууд туршаад явах нь илүү үр дүнтэй болохыг тэмдэглэе. Тэгвэл та материалыг илүү сайн ойлгох болно.  

Нээгдсэн тоо: 1921 Нийтийн

Lasso Tool хэрэгслүүдийг хэсгийг сонгох хэрэгслүүдэд хамааруулж болно. Хэрэгсэл нь гараар зурагдах сонголтын нарийн хэсгийг үүсгэх Lasso төрлийн хэрэгслүүдийг нэгтгэдэг. Энэ төрөл Lasso Tool (Чөлөөт лассо), Polygonal Lasso Tool (Олон өнцөгт лассо), Magnetic Lasso Tool (Соронзон лассо) гэсэн гурван хэрэгслийг агуулж байдаг.  

Lasso Tool хэрэгслүүдийн тохиргооны самбар Marquee Tool хэрэгслийнхтэй ижил.

Нээгдсэн тоо: 1834 Нийтийн

Marquee Tool хэрэгсэл

Хэрэгслүүдийн самбарын дээд хэсэгт (нэг эгнээ бүхий хэрэгслийн самбарын дээрээсээ хоёрт) сонголт хийх хэрэгслүүдийн бүлэг Marquee Tool байрлана. Бүлэгт тэгш өнцөгт, эллипс хэлбэрийн, нэг мөр, нэг багана сонголтуудыг хийх дөрвөн хэрэгсэл багтана. Бүлгийн аль хэрэгслийг сонгон авахад хулганы заагч ( + ) дүрстэй болдог. Сонголт хийх хэрэгслийн товч дээр зүүн даралт хийн товчоо хэсэг хугацаанд дарсан чигээрээ барихад сонголт хийх дэд цэс гарч ирнэ. Зураг дээр улаан хүрээгээр тэмдэглэгдсэн байгаа.

Нээгдсэн тоо: 2187 Нийтийн

Photoshop CS4 -өөс эхлэн программ файлын жагсаалттай ажиллах өөрийн хөтөч дэд программтай болсон. Ингэснээр хэрэглэгч зургууд байршсан хавтсуудаас хэрэгтэй файлуудыг жижигхэн дүрсээр харан тэдгээрийн шинжүүдийг үзэх боломжтой болсноор зургийн файлуудтай ажиллахад их хөнгөн болгосон. Зургийн жижигрүүлсэн дүрс дээр баруун даралт хийхэд гаран ирэх цэсээс зургийг эргүүлэх, нэрийг өөрчлөх, нээх, устгах, хувилах гэх мэтийн олон командыг сонгох боломжтой. Бүр шинээр хавтас ч үүсгэх боломжтой. Файлыг Adobe Photoshop дээр нээхийн тулд жижигрүүлсэн зураг дээр хоёр даралт хийх эсвэл зургийг файлын хөтөчөөс Adobe Photoshop -ийн ажлын цонх руу чирэхэд л хангалттай. Adobe Bridge -ийг  хэдэн янзын аргаар дуудаж болдог.

Нээгдсэн тоо: 6367 Нийтийн

Өмнөх хичээлээр бид программын интерфейсийн бүтцийг авч үзсэн. Ямарч программтай ажиллана гэдэг бол түүний таньдаг файлуудыг үүсгэх, засварлах, хадгалах ажиллагаанууд байдаг. Тэгэхлээр энэ хичээлээр бид Photoshop -ын файлыг үүсгэх, хадгалах, нээх ажиллагаануудыг сурах болно. За ингээд хичээлдээ оръё. Программаа ачааллаад ажлын дэлгэцийг нээнэ.

Шинэ файл үүсгэх

Эхлээд бид шинэ файл үүсгэе. Үүний тулд File -> New , (Ctrl + N) гэж орно.Энэ бичлэгийг жаахан тайлбарлая. File цэсийг сонгоход нээгдэх дэд цэсээс New -г сонгохыг зааж байгаа тухайг өмнө нь тохирсон билээ. Цаашид ийм бичлэгийг тогтмол ашиглах болно гэдгийг анхаараарай. Диалогийн New цонх нээгдэнэ.

Нээгдсэн тоо: 5669 Нийтийн

Эхлээд бид компьютертаа Photoshop -ыг суулгах хэрэгтэй. Программ нь үнэтэй байдаг ч интернетээс хайвал үнэгүй хувилбарыг олох боломжтой. За Adobe Photoshop -ыг суулгасан бол түүнийг ажиллуулъя. Хичээлүүдэд бид Adobe Photoshop CS5 хувилбарыг ашиглах болно. Таны программын хувилбар өөр байж болох ч онцын их зөрүү гарахгүй болов уу. Энэ хичээлээр программын үндсэн цонхны бүтцийг авч үзэх болно.

Нээгдсэн тоо: 3281 Нийтийн

Adobe Photoshop CS бол график дүрсүүдийг засварлах мэрэгжлийн засварлагч. Веб хуудасны дизайн, хэвлэлийн эхэд зориулагдсан растер график дүрсүүдийг үүсгэх, засварлахад зориулагдсан программ юм. Өнөөдөр растер график файлуудыг боловсруулахад хамгийн өргөн ашиглагддаг хэрэгслүүдийн тоонд Photoshop зүй ёсоор ордог. Программын 13.0 буюу CS6 хувилбарт растер графиктай ажиллахаас гадна вектор графикийг оруулан ирэх, хөдөлгөөнт файлууд үүсгэх, видео хэсгүүдийг засварлах, гурван хэмжээст дүрсийг үүсгэх нэмэлт боломжууд бий болсон. Үүнээс гадна тоон фотог боловсруулах олон төрлийн шинэ функцууд нэмэгдсэн.  

Хичээлүүдэд ашиглах зарим хэллэгийг эхлээд ойлгох хэрэгтэй.
Эдгээр хэллэг нь хулганаар хийх үйлдлүүдийг хураангуйлсан болно. Windows -ийн программуудыг ашиглах гол хэрэгсэл хулгана байдаг болохоор эдгээр хэллэгийг сайн тогтоогоод аваарай.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1168

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840