Энэ хичээлээр бид SQL хэлний нилээд чухал болоод хүндхэн ойлголтууд болох хязгаарлалт, индекс, триггер гэсэн өгөгдлийг удирдах өргөтгөсөн боломжуудын талаар авч үзнэ.
Хязгаарлалт гэж юу вэ?
Холбоост өгөгдлийн сан нь өгөгдлүүдийг олон хүснэгтүүдэд хадгалж байдаг бөгөөд хүснэгт бүр нь өөр хүснэгтүүдийн өгөгдлүүдтэй холбогдолтой мэдээллийг хадгалж байдаг. Нэг хүснэгтийг нөгөө хүснэгттэй холбохдоо түлхүүрийг ашигладаг. Эндээс хобоосын түвшингийн бүрэн байдал гэсэн ойлголт гарч ирнэ. Холбоост өгөгдлийн санг зохих ёсоор ажиллуулахын тулд түүний хүснэгтүүдийн мэдээллүүд зөв орсон байх шаардлагатай. Жишээ нь Orders хүснэгтэд захиалгын мэдээлэл харин OrderItems хүснэгтэд захиалгын нарийвчилсан мэдээллийг хадгалахын тулд та OrderItems хүснэгтэд байх захиалгын дугаар нь Orders хүснэгтэд яг байгаа гэдэгт итгэлттэй байх ёстой. Мөн түүнчлэн Orders хүснэгтэд байх харилцагчийн дугаар нь Customers хүснэгтэд орхигдсон байх ёсгүй.