Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1298 Төлбөртэй

Блокийг харьцангуй байршуулахдаа position:relative шинжийг өгөөд шилжилтийн шинжүүдийг өгөх хэрэгтэй. Энэ тохиолдолд шилжилт "эцэг" элементээс харьцангуй байдлаар бус (шууд байршуулалтынх шиг биш) харин хэвийн урсгалаар тухайн блоктой харьцангуй байдлаар хийгдэнэ. Үүнийг жишээн дээр авч үзвэл тодорхой болно. Бидэнд гурван блок (div) бүхий html хуудас байна гэж үзье.

<html>
<head>
<title>Харьцангуй байршуулалт</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<div id="blok1">Блок 1</div>
<div id="blok2">Блок 2</div>
<div id="blok3">Блок 3</div>
</body>
</html>

Хэвийн хүснэгтэд эдгээр блокуудын хил, хэмжээг өгцгөөе.

Нээгдсэн тоо: 1812 Төлбөртэй

HTML -д бид хуудаст элементүүдийг байршуулахдаа хүснэгтийг ашигласан. Хүснэгтийн хувьд ашиглахад хялбар, төрөл бүрийн хөтөч дээр ижилхэн харагддаг гээд давуу талууд байдаг ч их хэмжээтэй, код уншигдах талаасаа хүнд, бүтцийн логик муутай гээд сул талуудтай.
CSS -д элементүүдийг байрлуулахдаа блокийг (div) ашигладаг. Ингэснээр хуудасны код логик сайтай, авсаарсан, өөрчлөлт оруулахад амархан болдог. Хуудсыг блокоор үүсгэх аргын дутагдалтай талууд гэвэл хөтөчүүд яг ижил дэмжин ажилладаггүйд оршино. Иймээс хөтөч программуудад хөрвөх боломжтой кодыг бичих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн хөтөч дээр бараг ижилхэн харагдах код гэсэн үг.
За ингээд эхэлье. Бидэнд ийм нэгэн стандарт html хуудас байя гэе.

Нээгдсэн тоо: 1675 Төлбөртэй

Энэ хичээлээр бид блокийн шинжүүдийг хэрхэн өгөх талаар суралцана. Үүнийг бид div ба span элементүүдийн жишээн дээр хийх болно. div - бол бусад элементүүдийнхээ контейнер элемент юм. div элемент бусад хэсгээс хэсгийн зайгаар тусгаарлагддаг. Харин div -ээс ялгаатай нь span нь мөрийн блок үүсгэдэг.  
Жишээн дээр авч үзье. Доорх код бүхий html хуудсыг үүсгээрэй.

<html>
<head>
<title>Хуудасны толгой</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<div id="first">Энэ бол id="first" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
<div id="second">
<div id="third">Энэ бол id="third" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
<div id="fourth">Энэ бол id="fourth" тодорхойлогчтой div тегийн текст.</div>
</div>
</body>
</html>

Хуудсаа хөтөч дээр харцгаая.

Нээгдсэн тоо: 1870 Төлбөртэй

HTML -ийн бүх элементүүдийг блокийн ба мөрийн гэсэн хоёр төрөлд хувааж болно.
Блокийн элементүүд нь бие даасан өөрийн бүтэц блокийг үүсгэдэг. Эдгээрт H1-H6, P, DIV гэх мэтийн элементүүдийг оруулж болно. Ийм төрлийн элементүүд нь бусад хэсгүүдээс зайгаар тусгаарлагдсан байдаг.
Мөрийн элементүүд нь мөр хэлбэрээр харагдана. Эдгээрт I, B, U, S гэх мэтийн элементүүдийг оруулж болно.
CSS загварт хуудас бол блокуудаас бүтдэг. Хуудасны элементийн модны хэсэг бүр нь бие даасан блокууд байдаг. Ингэхдээ бусдаасаа тусдаа бүтэц бүхий блокууд байж болохоос гадна бусад блокт орших мөрийн блокууд ч байж болдог. Блок нь тэгш өнцөгт хэлбэртэй байна.

Нээгдсэн тоо: 2107 Төлбөртэй

text шинжээр үг ба өгүүлбэр түүнчлэн тэдгээрийн байрлалын параметрүүдийг заан өгөх боломжтой.

text-decoration

Шинж нь текстийг хэлбэржүүлэх үүрэгтэй. Дараах утгуудыг авна.

  • none - текст хэлбэржилт байхгүй.
  • underline - доогуур зураастай текст.
  • overline - дээгүүр зураастай текст.
  • line-through - дарагдсан текст.
  • blink - анивчсан текст (IE ажилладаггүй).

Холбоосыг доогуур зураасыг аваад харин заагчийг холбоос дээр аваачихад доогуур зураастай болгох нь нилээд дэлгэрсэн арга юм. Үүний тулд хэвийн хүснэгтэд

Нээгдсэн тоо: 2044 Бүртгүүлэх

CSS -д фонтын параметрүүдийг өгөхдөө font шинжийг ашигладаг.

Font-family

Шинж нь фонтын багцуудыг өгдөг. Бүх фонтуудыг ерөнхийд нь хэдэн бүлэгт хувааж болдог:

  • Serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулсан фонтууд, жишээ нь, Times New Roman.
  • Sans-serif - үсгүүдийн төгсгөлд жижигхэн элемент (зураас) оруулаагүй фонтууд, жишээ нь, Arial.
  • Monospace - бүх тэмдэгтүүд нь ижилхэн өргөнтэй фонтууд, жишээ нь, Courier New.
  • Cursive - гар бичмэл хэлбэрийн фонтууд, жишээ нь, Calisto MT.
  • Fantasy - гоёлын фонтууд, жишээ нь, Torhok.

Фонтуудын бүлгүүдийн жишээ:

Нээгдсэн тоо: 2351 Бүртгүүлэх

Өнгө - color

Өмнөх хичээлүүдийн туршид бид өнгөний шинжийг ашиглан ирсэн. Шинж нь элементийн доторх текстийн өнгийг өгдөг. Color шинж нь өвлөгддөг. Өвлөгдөх гэдэг нь юу болохыг жишээгээр авч үзье. Бидэнд дараах код бүхий html хуудас байлаа гэе.

<html>
<head>
<title>css color (өнгө)</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<h1>Гарчиг</h1>
<p>Хэсгийн текстүүд.</p>
Энд зүгээр текст.
</body>
</html>

body элементэд хэв өгье.

Нээгдсэн тоо: 2041 Бүртгүүлэх

CSS -ийг HTML -ийн элементүүдэд хэрэглэдэг тухай өмнө нь хэлсэн. Гэхдээ үгийн эхний үсэг, хэсгийн эхний мөр гэх мэтийн HTML -д байдаггүй мөртлөө хуудас дээр орж ирдэг элементүүд бий. Ийм элементүүдийг хуурмаг элементүүд гэж нэрлэдэг. Эдгээрт HTML -ийн элементийн адилаар хэв заан өгч болдог.

Хуурмаг элементүүд

1. first-letter - үгийн эхний үсгийн хэвийг заана. Манай html хуудаст ямар нэгэн хэсэг байсан гэж үзье.   

<html>
<head>
<title>Хуудасны толгой</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
<link rel="stylesheet" type="text/css" href="style.css">
</head>
<body>
<p>Эхний үсгийг улаан өнгөтэй болгон тодруулах хэсэг.</p>
</body>
</html>

Мөрийн эхний үсгийг улаан өнгөөр харагдуулахын тулд хэвийн хүснэгтэд дараах мөрийг нэмнэ.

Нээгдсэн тоо: 3293 Нийтийн

CSS нь хэлнүүдийн адилаар өөрийн гэсэн бичлэгийн дүрэмтэй. Түүнд элемент, параметр, тегүүд байхгүй ч дүрэм бий. Дүрэм нь заагч ба их хаалтанд байрлах хэвийг тодорхойлогч блокоос бүрдэнэ.

Хэвийг тодорхойлогч блок нь цэг таслалаар тусгаарлагдсан шинж болон түүний утгуудаас бүрдэнэ.

Нээгдсэн тоо: 3513 Нийтийн

Гадаад хэвийн хүснэгт

Доорх код бүхий ердийн html хуудас үүсгэе.

<html>
<head>
<title>CSS -ийг HTML -д оруулах</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<body>
<h1>1-р түвшингийн гарчиг</h1>
Энд энгийн текст
<h2>2-р түвшингийн гарчиг</h2>
Энд энгийн текст
</body>
</html>

Одоо Notepad дээр хоосон файл үүсгээд style.css гэсэн нэрээр html хуудас байрлах хавтаст хадгална. Одоохондоо манай style.css файл хоосон байх бөгөөд бидний хэвүүдийн хуудас болох юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 62

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 101

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 92

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 209

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 252

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 258

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 304

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 291

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 377

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1565

 

тэгшитгэлийн завсар дахь шийдийг ол.

Нээгдсэн тоо : 811

 

-ийн x4 -ийн коэффициентийг ол.

Нээгдсэн тоо : 829