Шатрын хичээлүүд ( 241 )

Шатар бол оюуны гимнастик гэдэг. Иймээс хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай тоглоомыг тоглож чаддаг байх нь чухал. Ялангуяа хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага, хүмүүжилд их сайн нөлөө үзүүлдэг тул манай ЕБС-ийн хичээлийн программд шатрын хичээлийг оруулахаар болсон байх. Гэхдээ шатрыг заавал багшаар заалгах албагүй. Өөрөө сурах бүрэн боломжтой. Яг тогтсон тодорхой дүрэмтэй тул буруу сурна гэсэн ойлголт байхгүй. Шатраар тууштай хичээллэж амжилт гаргахын тулд танд бүр хувийн дасгалжуулагч багш хэрэгтэй болно. Анхан шатны мэдлэгийг өөрөө сурахад ямарч асуудалгүй.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 704 Төлбөртэй

Гарааны онолыг сайн судалбал таны тоглолтод мэдэгдхүйц дэвшил гарах болно. 1. d4 гэж бэрсний хүүгээ түлхэн эхлүүлсэн гараанд хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Гараа Земишийн систем, фианкетто, сонгодог систем гээд олон хувилбартай бөгөөд энэ удаад гарааны Петросяний системийг авч үзье.

Нээгдсэн тоо: 691 Бүртгүүлэх

1. d4 Мf6 2. c4 g6 3. Мc3 Тg7 нүүдлийн дараа хөлөгт хагас хаалттай гараанд ордог "Хуучин энэтхэг хамгаалалт"- ын байрлал үүсдэг. Гарааны олон хувилбарын нэг бол 4. e4 d6 -гийн дараа Авербахийн дэвшүүлсэн 5. Тe2 системийг хичээлээр авч үзнэ. 

Шатарт олон тооны гараанууд байдаг ч суурьтай судлан, ерөнхий зарчмыг ойлговол үндсэндээ цөөн тооны суурь гараанууд байдаг. Шатарчид болон шатар сонирхогчид өөрийн сайн судалсан цөөн гараануудаар голдуу тоглодог. Тэгвэл гараануудыг бүгдийг судлах ямар хэрэгтэй гэж бодож байж магадгүй. Таны өрсөлдөгч өрөгт ямарч гарааг хэрэглэж болох учраас та гарааг судлан гаргаж болох алдаа, зангуудыг мэдэж байхгүй бол түүнд заавал ордог учраас гараануудыг судлахыг зөвлөөд байгаа юм.

Нээгдсэн тоо: 788 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Гарааны олон хувилбаруудын нэг болох цагааны 7. O-O нүүдлийн хариуд хар 7... Мc6 хариулж болох сонгодог системийн Б хувилбарын талаар авч үзье. Хар 7. O-O ны хариуд 7... Мbd7 гэж хариулахыг Сонгодог системийн А хувилбар хичээлээс үзээрэй.

Нээгдсэн тоо: 676 Нийтийн

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

Нээгдсэн тоо: 1273 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

Нээгдсэн тоо: 1271 Төлбөртэй

Шатар энгийн дүрэмтэй, цөөн нүүдлүүдтэй сурахад амархан тоглоом. Иймээс ихэнх хүмүүс ямар нэгэн хичээл, дамжаа гэлгүй шатрын нүүдлийг суран өөрийн хэмжээндээ нүүдэг болдог ч ихэнхдээ эхний 10 нүүдэлд өргийн хувь заяа шийдэгдэх нь элбэг байдаг. Өөрөөсөө илүү, зэрэг, дэвтэй хүмүүстэй тоглоход алдаа гаргахгүй байгаа хэдий ч байрлал улам муудсаар бас л арваад нүүдлийн дараа бүр нүүх нүүдэлгүй болоод ирдэг зовлонг шатар сонирхогчид бүгд мэдэх байх. Энэ нь сонирхогчдын гарааны талаарх мэдлэг дутуутай холбоотой болов уу гэж үзэн сайтад гарааны хичээлүүд багцлан нийтэлж үзэхийг санал болгоё. Энэ удаад цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах хагас хаалттай гараанууд гэж нэрлэгддэг гараануудын нэг болох Хуучин энэтхэг хамгаалалтын Фианкетто системийг танилцуулъя.

Санамж: Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд хувилбаруудын салаануудыг өөр програм эсхүл хөлөг дээр өрөн өөрийн хувилбарыг зэрэгцүүлэн бодон судалбал илүү тогтоон ашиглаж сурахад дөхөмтэйг сануулъя.

Нээгдсэн тоо: 1360 Нийтийн

Хуучин энэтхэг гарааны энэ хувилбарт цагаан болгоомжлолтойгоор төвийг хүүнүүдээр эзэлдэг. Иймэрхүү байгуулалтад онцгой ач холбогдолтой e4 нүдийг цагаан сайтар бэхжүүлнэ. Цагааны төлөвлөгөөнд холдоо сэлгээд өрсөлдөгчийн ноёнд хүүний шуурган дайралт хийх орно. Хар e5, c5 эсхүл жигүүрийн b5 сөрөг цохилтын тусламжаар цагааны төвийг дайрахаар тоглолтоо зохион байгуулдаг. Тоглолт маш нарийн тэмцэлтэйгээр явагддаг энэхүү хувилбарыг судлан суралцахыг зөвлөе.

Нээгдсэн тоо: 1226 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог болон дөрвөн хүүний хувилбарыг авч үзнэ.

Нээгдсэн тоо: 909 Төлбөртэй

Хаалттай гараа багц хичээлийн сүүлийн гараа Чигориний хамгаалалттай таницахыг урья. Хүмүүсийн дунд шатрыг их тоглох тусам сайжирдаг гэсэн ойлголт их түгээмэл байдаг ч онолын үндсийг судлахгүйгээр дан ганц практикаар ямарч чиглэлд төдийлөн сайн амжилтад хүрэхгүй. Хэрвээ та гарааны эхний 5-8 нүүдэлд өргийн хувь заяаг шийдэх алдаа хийж байвал гарааны онолыг заавал судлах хэрэгтэй. Ийм зүйл эхлэн суралцагсад, сонирхогчдын дунд маш түгээмэл тархсан байдаг ч хүмүүс онолыг багшгүйгээр сурах боломжгүй гэсэн шалтгаанаар хойш тавьдаг нь буруу. Сайтад тавигдсан гарааны талаарх багц хичээлүүдийг системтэйгээр үзэн судалснаар та сонирхогчдын дундаа гарааны онолыын тодорхой мэдлэгтэй нэгэн болно гэдгийг батлан хэлье.

Санамж: Мэрэгжлийн шатарчдын хувьд бол тусдаа багш, дасгалжуулагч, сэтгэл зүйч гээд бүтэн багтай байж амжилтанд хүрдэг.

Нээгдсэн тоо: 653 Нийтийн

Хаалттай гараануудын нэг "Каталоний эхлэл" -ийн жишээ өрөгтэй танилцана уу. Мастеруудийн өргүүдээс тоглолтыг хэрхэн эхлүүлэх, шатрын үндсэн дүрмүүдийг яаж хэрэгжүүлж байгаа, тоглолтыг өөртөө ашигтайгаар хэрхэн хурцатгах гээд дайралт, хамгаалалт, стратегийн чухал онолуудыг практик тоглолтод яаж хэрэгжүүлэхийг сурах чухал ач холбогдолтой. Өргийн өрнөл үеийн боломжит хувилбаруудыг өөрөө цааш гүнзгийрүүлэн судлаж байгаарай.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1169

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840