Гараа сайн бол бариа сайн гэж хүмүүс ярьдаг. Шатарт энэ үг яг тохирно. Шатрын өрөгт гарааг зөв хийвэл давуу байдлыг олон авснаар өргийн хувь заяаг өөртөө ашигтайгаар дуусгах боломжийг өндөр болгоно. Шатар сонирхогчид ч гэлтгүй мастерууд ч ихэнхдээ нэгнийхээ гаргасан алдаа дээрээс шийдвэрлэх давууг авдаг. Гэхдээ сонирхогчид гараанд том алдаа хийх нь маш элбэг байдгийг шатар сонирхон тоглодог хүн бүр мэднэ. Хүмүүс гарааны онолыг заавал багшаар заалгах ёстой гэж боддог байж магадгүй. Шатрыг өөрийн зорилго болгосон бол тусдаа багш, дасгалжуулагч, бэлтгэлийн багтай байх нь ойлгомжтой. Харин сонирхогчид гарааны онолыг өөрсдөө судлан боломжийн хэмжээнд суралцах бүрэн боломжтой ч манайд яг энэ чиглэлийн сурах бичиг, ном, сэтгүүл ховор байсан ч бүрэн дүүрэн ойлголтыг өгөөгүй байдагийг харгалзан их мастер Н.Калиниченкогийн "Шатрын гарааны курс" номноос орчуулан хүргэж байгаа билээ.
Энэ удаад татгалзсан бэрсний гамбитийн жишээ өргүүдийн үргэлжлэлийг орууллаа. Сайтын хичээлүүдийг бүлэглэн багцалсан хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс үзэхийг зөвлөе. Хүмүүс хурдан сурах тухай л их асуудаг. Би суралцахыг насан туршийн л ажил гэж боддог тул та хичнээн нухацтай, зорилготой, тэвчээртэй судлана төчнөөн илүүг мэдэн түүнийхээ хирээр орлого, ашиг тань нэмэгдэнэ гэдэгт итгээрэй.
Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.
Танд амжилт хүсье.