Шатрын хичээлүүд ( 241 )

Шатар бол оюуны гимнастик гэдэг. Иймээс хүн бүр шатарчин болох албагүй ч энэхүү гайхамшигтай тоглоомыг тоглож чаддаг байх нь чухал. Ялангуяа хүүхэд багачууд шатар тоглож сурах нь тэдний сурлага, хүмүүжилд их сайн нөлөө үзүүлдэг тул манай ЕБС-ийн хичээлийн программд шатрын хичээлийг оруулахаар болсон байх. Гэхдээ шатрыг заавал багшаар заалгах албагүй. Өөрөө сурах бүрэн боломжтой. Яг тогтсон тодорхой дүрэмтэй тул буруу сурна гэсэн ойлголт байхгүй. Шатраар тууштай хичээллэж амжилт гаргахын тулд танд бүр хувийн дасгалжуулагч багш хэрэгтэй болно. Анхан шатны мэдлэгийг өөрөө сурахад ямарч асуудалгүй.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 1995 Төлбөртэй

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

Нээгдсэн тоо: 2132 Төлбөртэй

Өмнө нь бид хөлгийн d4, d5, e4, e5 нүднүүдээр бүтсэн квадратыг төв гэж нэрлэдгийг мэдсэн. (1-р диаграм)

Шатарт төвийн утга учир асар их. Төв нь дайн тулааны талбар дахь ганц өндөрлөгтэй ижилхэн үүрэгтэй. Хэн өндөрлөгийг өөрийн мэдэлд оруулсан нь стратегийн давуу талыг олон тулааныг өөрт ашигтайгаар дуусгах нөхцлийг бүрдүүлж чадна. Шатрын хөлгийн төвд эсвэл түүний ойролцоо байрлалтай шатрууд нь
  1. Илүү идэвхитэй, илүү цохилтын хүчтэй. Өөрөөр хэлбэл хөлгийн булан эсвэл захад байхаас илүү олон нүдэнд довтолгоо болон нүүдлийг хийж чадна. Энэ нь тэргэнд хамаардаггүй.
  2. Эндээс шатрууд тусламж хэрэгтэй хөлгийн дурын хэсэг рүү хурдан шилжих боломжтой.
  3. Төвийг эзэлсэн талын эсрэг талын хүчнүүд тархай эсвэл шахагдсан байдалд орсноор тэдний байлдааны чадвар илэрхий муудаж ирдэг.
Дээрх хэлснээс үндэслэн төвийн төлөөх тэмцэл гэгдэх гарааны хоёрдахь зарчим гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 1742 Төлбөртэй

XVIII зууны Францын алдарт шатарчин Филидор хүүг шатрын өргийн амин сүнс гэж хэлсэн нь тохиолдолын чанартай зүйл биш. Үнэхээр хүүнүүдийн байрлалаас шатрын тоглоом хэрхэн өрнөх нь ихээхэн хамааралтай. Хүүнүүд байрлалын араг ясыг үүсгэх бөгөөд тэд төвийн төлөөх тэмцэлд чухал үүрэгтэй гэдгийг бид мэднэ. Тэд дайралтад идэвхитэй оролцохын зэрэгцээ өөрийн ноёнд хүүний хаалтыг бий болгодогоороо хамгаалалтанд бүр ч илүү үүрэг гүйцэтгэнэ.  
Хүүний гинжний дайралтын болон хамгаалалтын хүч нь өөрийн боднуудын дэмжлэгээс ихээхэн хамааралтай байдаг. Тасарсан болон хоцорсон хүүнүүд тусламжгүй үлдсэнээр дайсны олз болох нь амархан. Хүү бол орон зайг эзлэн авах сайн хэрэгсэл. Эндээс өрсөлдөгчийн хүүнүүдийн идэвхийг сулруулан өөрийн хүүнүүдээр бат бэх гинж бий болгохыг эрмэлзэх нь ойлгомжтой. Өрсөлдөгчийнхөө хүүний гинжийг таслах, түүнд цоорхой үүсгэн хүүнүүдийг тусгаарлахыг оролдох хэрэгтэй. Хүүний байрлалаас хамааран тэд "сул" эсвэл "чанга" байж болно. Тусгаарлагдсан, хоцорсон эсвэл тасарсан хүүнүүдийг голдуу сул хүүнд тооцдог.
Хүүнүүдийн байрлалын жишээ авч үзье.

Нээгдсэн тоо: 3139 Нийтийн

Дараах өргүүдийг туршлага муутай шатарчид тоглосон болно. Өргүүдэд гаргасан алдаанууд нь шатарт анхны алхамаа хийж байгаа хүмүүст их тохиолддог. Өөрийн тоглолтод гэнэн алдаа гаргахаас хурдан салахын тулд өндөр зэрэглэлийн шатарчдын тоглосон өргүүдтэй танилцан өөрийнхдөө дүгнэлт хийн хожигдлын шалтгааныг тодруулахыг хичээгээрэй. Хожигдолоос ичих хэрэггүй харин хожигдол бүрийг өөртөө сургамжтай хичээл болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэж дэлхийн аварга Капабланка хэлсэн байдаг.

Нээгдсэн тоо: 1902 Нийтийн

Туршлага багатай шатарчдын тоглолтыг ажиглаж байхад шатарчид гарааны зарчмын дагуу зөв нүүдлүүдийг хийн өргийн эхлэлийг амжилттай давсаны дараа миттельшпилд шилжих үед захын хүүнүүдээр нүүх, бэрсээр ямар нэгэн үндэслэлгүй дайралт хийх зэргээр сонин нүүдлүүд хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зорилгогүй мэт болдог.
Туршлагатай шатарчид ихэнхдээ үүссэн нөхцөл байдлыг дүгнэн үзээд ямар нэгэн цаашдын төлөвлөгөөг сонгодог. Тодорхой онол болон практикийн мэдлэгтэй шатарчид л үүссэн нөхцөлд үнэлгээ өгөн төлөвлөгөөг сонгож чаддаг. Тэгвэл эхлэн суралцагчид яах вэ? Шатрын өргийн үндсэн тулаан болдог миттельшпилд тэд яах хэрэгтэй вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 4296 Нийтийн

Шотланд өрөг

Фрезер - Таубенгауз (Париж 1888)

1. e4 e5 2. Мf3 Мc6. Хамгийн сайн хариултуудын нэг. 3. d4. Хоёр дахь тэмээний хөлийг нээхийн зэрэгцээ харын e5 хүүний тулгуурыг эвдсэн сайн үргэлжлэл. 3. ... ed 4. М:d4 Бh4. Хар e4 хүүнд дарамт үүсгэн өрсөлдөгчийн ноёны жигүүрт үйлчлэхийг оролдсон. 5. Мc3 Мf6?. Өөрийн бэрсний ухрах замыг хаасан муу нүүдэл. Сайн хариулт 5. ... Тb4. 6. Мf5!. Цагаан өрсөлдөгчийн бэрсийг ангуучлах боломжийг алдсангүй. 6. ... Бh5??. 6. ... Бg4 7. Тe2 Б:g2 8. Тf3 Бh3 9. Трg1 Б:h2 гээд бэрс аврагдах байсан. 7. f3 гэвэл 7. ... Бg6! 8. Мh4 Бh5 гээд бэрс зугтана. 8. Мb5 ын дараа хар c7 нүдийг хамгаалахын тулд сэлгээгүй болсноор цагаан гараанд байрлалын ихээхэн давуу талтай болно. 7. Тe2 Бg6. Бэрсийг 7. ... Мg4 8. Т:g4 Бg6 гэж аварч болох байлаа. Гэхдээ энэ өрөгт тэгсэнгүй. 8. Мh4 (3-р диаграм) Хавх буулаа. Хар буун өглөө. Бэрсээр эрт аялах нь зөв биш гэдгийг баталлаа.

Нээгдсэн тоо: 3346 Нийтийн

Ихэнх өргүүдэд үндсэн тэмцэл миттельшпиль буюу дунд хэсэгт өрнөн олон шатруудыг солилцон шатрын арми багасаж ирдэг.Үүний дараа тоглолт төгсгөлийн үе болох эндшпильд шилжинэ. Энэ үг нь Endspiel гэсэн герман үгнээс үүдэлтэй. Зарим тохиолдолд аль нэг өрсөлдөгч миттельшпильд тэр ч бүү хэл дебютэд (гараанд) бут ниргүүлэн тоглоомын төгсгөлийн үед хүрэхгүй дуусах нь байдаг. Үүнээс үндэслэн зарим нэгэн шатарчид (зөвхөн эхлэн суралцагчид ч биш) төгсгөлийн үндэс болон зарчимуудад суралцахдаа хайнга хандах нь бий. Тэдгээр хүмүүс төгсгөлийн зарчмуудыг үзэн цаг зав алдаж байснаас гарааны хувилбаруудыг сайн сурахыг илүүд үздэг. Ингэж боддог хүмүүс шатарт хэзээ ч томоохон амжилтанд хүрэхгүй. Гарааны хэдэн нүүдэлтэй хүмүүс сурсан аргаараа өрсөлдөгчөөс олж авсан хүү эсвэл бүр бодны давуу талаа хожил болгож чадахгүйд хүрдэг.

Нээгдсэн тоо: 2096 Төлбөртэй

Өргийн төгсгөлийн гуравдугаар үед тоглох үндсэн зарчмуудтай танилцая.

Төвлөх зарчим

Шатрын тоглолтын бүх үед төвлөх зарчим үйлчилнэ. Гэхдээ төгсгөлийн үед өмнөх хоёр үеэсээ ялгаатай нь энэхүү зарчмыг бүр ноён хүртэл баримтлах хэрэгтэй. Ноёноо хэрхэн зөв ашиглахаас энэ үед их олон зүйл шийдэгдэнэ. Өөрийн шатруудыг төвд байршуулахыг тоглогч бүр хүсэх нь ойлгомжтой. Энэ нь төвийн талбайн төлөөх тэмцэлд хүргэдэг. Дараах сургамжтай жишээг авч үзье. (1-р диаграм)

Нээгдсэн тоо: 1320 Төлбөртэй

Доогуур зэрэглэлийн болон эхлэн суралцагчид хооронд тоглогдож байгаа өргүүд ихэнхдээ материалын тэнцүү бус байдалд явагддаг. Өрсөлдөгчдийн өөрийн хүчээ ашиглах чадваргүй байдлаас болоод өргийн туршид материалын давуу байдал нэгээс нөгөөд шилжих нь олонтоо тохиолдоно. Материалын давуу байдлаа ашиглаж сурах нь ямар ч шатарчны чадварын үндсэн бүрдүүлэгч байх ёстой. Дунд түвшингийн шатарчид багахан хэмжээний давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байдаг бол эхлэн суралцагчид эхний ээлжинд их хэмжээний материалын давууг арилжиж сурах хэрэгтэй болдог.

Нээгдсэн тоо: 1290 Төлбөртэй

Материалын давууг ашиглах I хичээлийн 7-р диаграмын жишээ нь их хэмжээний материалын давуу талтай (хөнгөн бодны илүү) хэдий ч энэхүү давуу байдлаа ашиглахад тодорхой хэмжээний техникийн хүндрэл гардаг гэдгийг гэрчилж байна. Үүнээс гадна зэрэглэл багатай шатарчид ч гэлтгүй мастеруудын практикт дээрх техникийн хүндрэлийг давах нь нилээд хүндхэн асуудлыг бий болгодог.
1-р диаграмд үзүүлсэн байрлалд өндөр зэрэглэлийн шатарчин А.Нимцович хүртэл ялалтанд хүрэх зөв замаа олоогүй байдаг.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 50

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 45

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 107

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 87

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 76

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 972

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 641

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1014