Хэрэглээний программууд ( 202 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Нээгдсэн тоо: 2271 Төлбөртэй

Power Query нь төрөл бүрийн эх үүсвэрээс өгөгдлийг импортлон боловсруулалт хийн Excel -д татан оруулах хэрэгсэл. Excel -д тусгай нэмэлт байдлаар 2013 оноос анхлан гарч ирсэн ба одоо ч Microsoft -ийн сайтаас татан авч Excel 2010, Excel 2013 хувилбарт суулгах боломжтой. Хэрэгслийг суулгасны дараа Excel -ийн туузад Power Query нэртэй таб бий болно. Харин Excel 2016Power Query програмын бүрэлдхүүнд багтан орсон бөгөөд өгөгдлийг татан авч боловсруулалт хийх командууд туузны Data табийн Get & Transform хэсэгт байрлах болсон. Хэрэгсэлийг Excel 2016 -д өөрөөр нэрлэх болсон ч ихэнх хэрэглэгчид түүнийг Power Query нэрээр нь илүү мэдэн хэрэглэдэг. Power Query гарч ирэхээс өмнө ч Excel -д гадны эх үүсвэрээс өгөгдөл татан авах хэрэгсэл байсан боловч тэдгээрийн боломж, ашиглах аргачлал нилээд хязгаарлагдмал байсан. Power Query гарч ирснээр төрөл бүрийн эх үүсвэрээс тогтмол өөрчлөн шинэчлэгддэг их хэмжээний өгөгдөлийг татан авч, боловсруулалт хийх ажиллагаанд том үсрэлт болсон.

Нээгдсэн тоо: 1796 Төлбөртэй

Эх үүсвэрийн өгөгдлүүдэд бүлэглэлийн шинжүүд хоосон утгатай мөрүүд байх явдал элбэг байдаг. Иймээс энэ удаагийн хичээлээр бүлэглэлийн шинжийн хоосон мөрүүдийг өгөгдлөөр дүүргэх аргын талаар авч үзье. Жишээ нь эх үүсвэрт

дээрх мэдээллийг агуулж байлаа гэж үзье. Мэдээллийн эхний гурван багана бол бүлэглэлийн шинжүүд юм. Статистикт эдгээр ангилалын хувьсагчид ч гэж нэрлэдэг. Дээрхтэй төстэй файл байвал түүнийгээ хэрэглэх эсхүл Excel дээр файлыг үүсгээрэй.

Нээгдсэн тоо: 963 Төлбөртэй

Өгөгдлийн эх үүсвэртэй холбогдон тэдгээрийн мөрүүдийг цэгцэлсний дараа хэрэгтэй мэдээлэлтэй багануудаа салган авах шаардлага гарна. Хэрэгцээгүй олон баганыг оруулан ирэх нь боловсруулалтын хугацааг нэмэгдүүлэх тул хүсэлтээр зөвхөн өөртөө хэсгүүдийг татан авах хэрэгтэй. Татан авсан өгөгдлүүдийн мөртэй хэрхэн ажиллахыг Өгөгдлийн мөрийг удирдах хичээлээс үзээрэй.

Илүү багануудыг устгах

Хэрэггүй баганыг устгахын тулд баганаа сонгон авна. Баганууд зэрэгцэн байрлаагүй бол ctrl товчийг даран сонгон авна. Excel -д оруулан ирэх өгөгдлүүдэд Агуулах, Бүлэг, Орлого, Зарлага, Хугацаа баганууд хэрэггүй байсан гэвэл тухайн багануудаа сонгон аваад

Нээгдсэн тоо: 1980 Төлбөртэй

Тодорхой эх үүсвэрээс Power Query хэрэгслээр өгөгдлийг татан боловсруулалт хийх явцад түүнийг өөрийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор гардаг. Эх үүсвэрээс татсан өгөгдлүүдэээс танд тодорхой хэсэг нь хэрэггүй эсхүл зарим хэсгийг цэгцлэн татах хэрэгцээ байнга гардаг. Иймээс хичээлээр Power Query хэрэгслээр мөрийг хэрхэн удирдахыг үзье. Хичээлд

агуулга бүхий Excel файлыг ашиглана. Танд бэлэн файл байгаа бол түүнийгээ ашигласан ч болно. Файлыг эндээс татан аваарай.

Нээгдсэн тоо: 1716 Бүртгүүлэх

Excel 2013Power Query хэрэгсэлийг нэмэлтээр татан суулгаж байсан бол Excel 2016 -ийн стандарт багцад Power Query хэрэгсэл орж ирсэн. Таны компьютерт Excel 2013 хувилбар суугдсан бол Power Query -г суулгах хичээлийг үзэн нэмэлт пакетыг суулган аваарай. Хичээлд Excel 2013 хувилбарыг ашиглах ч ажиллагааны хувьд Excel 2016 -гаас онцын ялгаагүй. Excel 2016Power Query хэрэгсэл туузын Data табд Get & Transform нэрээр орж ирсэн.

Power Query-гийн өгөгдлийн эх үүсвэрүүд

Power Query -гийн хүчэрхэг боломжуудын нэг нь хэрэгсэл төрөл бүрийн өгөгдлийн эх үүсвэрүүдэд хандан өгөгдөл татан авч чаддагт оршино. Тууз дээрх Power Query цэсээр орвол

excel, интернет, өгөгдлийн сангууд, онлайн сервесүүд гэх мэтээр олон эх үүсвэрүүдэд хандах боломжтой нь харагдана. Товчнуудын баруун доод булангийн сумыг даран тухайн ангилалд багтах ямар эх үүсвэрүүдэд холбогдохыг харж болно. Power Query хэрэгсэл хандан өгөгдөл татан авах эх үүсвэрүүд хэрэглэгчийн хэрэгцээг бүрэн хангана.

Нээгдсэн тоо: 2154 Төлбөртэй

Excel -ээр өгөгдөл боловсруулах явцад зарим файлууд агуулга багатай хэдий ч том хэмжээтэй болсноор ачааллах, тооцоолол хийх хурд буурах тохиолдол ихээр гардаг. Ийм асуудалтай хэрхэн тэмцэх талаар энэ удаа авч үзье. Интернетээс хайвал Excel -ийн файлын хэмжээ их болдог арав гаруй шалтгаан байдагийг төвөггүй олно. Гэхдээ хичээлд эдгээрээс хамгийн ихээр тохиолддог дөрвөн шалтгааныг авч үзэх бөгөөд файлын хэмжээг багасгах аргачлалд ямар нэгэн макро болон нэмэлт сангуудыг ашиглахгүйгээр Excel -ийн өөрийнх нь боломжуудыг ашиглана.

Нээгдсэн тоо: 2155 Төлбөртэй

Ямар нэгэн өгөгдлийг судалгаа хийхийн тулд л цуглуулдаг. Ихэнх томоохон байгууллагууд санхүүгийн бүртгэлдээ програм хангамж ашигладаг ч тайлан бүрийг програмаас гарган авах гэвэл асар өндөр зардалтай болно. Гэхдээ орчин үеийн програмууд болон өгөгдлийн сангуудаас судалгаа хийх шаардлагатай өгөгдлүүдээ Excel рүү экспорт хийн авах боломжтой байдаг тул түүнийг хэрхэн боловсруулан хүссэн тайлангаа гаргах асуудал хэрэглэгчийн ур чадвараас л хамаарна. Бэлтгэсэн болон татан авсан өгөгдлүүдээс нэгдсэн хүснэгт хэрэслийг ашиглан тайлан үүсгэхийг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд үзсэн. Энэ удаагийн хичээлээр нэгдсэн хүснэгтийг бүлэглэх талаар авч үзэцгээе.

Нээгдсэн тоо: 2465 Төлбөртэй

Хичээлээр нэгдсэн хүснэгтэд төрөл бүрийн тооцоог хэрхэн хийхийг мөр бүр нь борлуулалтыг тодорхойлсон хүснэгтийг жишээ болгон ашиглая.


Ямар нэгэн барааны борлуулалт хийдэг байгууллага, хувь хүн бүр борлуулалтаа дээрх байдлаар бүртгэдэг. Зөв зохион байгуулагдсан өгөгдөл ажлын 70 хувь гэдгийг өмнө нь дурдаж байсан. Бид Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд нэгдсэн хүснэгтийг хэрхэн үүсгэхийг үзсэн тул бараанууд мөрөөр, борлуулалт хийгдсэн дүргүүд баганаар


байрласан тайланг харцгаая.

Нээгдсэн тоо: 3408 Нийтийн

Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсгэх хичээлд захиалгын Orders хүснэгтийн мэдээллээс хэн гэдэг борлуулагч, ямар барааг хичнээн дүнгээр борлуулсан

тайланг гарган өгөгдлүүд, харагдах хэлбэрийг хэрхэн хэвжүүлэхийг сурсан. Энэ хичээлд нэгдсэн тайлантай хэрхэн ажиллахыг үзнэ. Excel -ийн нэгдсэн хүснэгт /Pivot table/ хэрэгслийг ашиглан мэдээллийг хэрхэн боловсруулахыг Нэгдсэн хүснэгтээр тайлан үүсггэх хичээлээс үзээрэй.

Нээгдсэн тоо: 3588 Төлбөртэй

MS Excel -ийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг бол яах аргагүй нэгдсэн хүснэгт буюу pivot table юм. Энэхүү гоё хэрэгслийг манай хэрэглэгчид тэр бүр ашиглаад байдаггүй нь нэг бол сайн мэддэггүй эсхүл боловсруулах өгөгдлүүд тийм их хэмжээний биш байдагтай холбоотой байж мэднэ. Боловсруулах өгөгдөл их бага байх нь хамаагүй ямар нэгэн тайланг нэгдсэн хүснэгт хэрэгслийг ашиглан гаргаж сурвал таны цаг завыг ихээхэн хэмнэх болно гэдгийг та хичээлийг үзснээр ойлгоно. Бидэнд агуулахаас захиалгаар ачигдсан хүнсний ногоо, жимсний жагсаалтыг агуулсан

хүснэгт байлаа гэж бодъё.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 100

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 149

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 130

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 249

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 285

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 298

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 352

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 343

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 423

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 556

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1010

 

Хоёр тамирчин тойрог замаар нэгэн зэрэг гарч 3,2 км замыг туулан барианд оржээ. Тойргийг нэг тамирчин нөгөөгөөсөө 10 секундээр хурдан тойрдог. Ялагч барианд орж байхад нөгөө нь бүтэн тойрог гүйх үлдсэн байлаа. Ялагч замыг 9 мин 20 секундэд туулсан бол тойрог замын уртыг ол. Тамирчдын хурдыг тогтмол гэж үзнэ.

Нээгдсэн тоо : 513