Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2125 Төлбөртэй

Форекс дээр худалдааг дэлхийн хэмжээний том банкууд ба тэлдгээрийн салбарууд - маркетмейкерүүд үндсэн нь явуулдаг. Маркетмейкерүүдын хоорондын нэгж худалдааны хэмжээ нь ихэнхдээ хэдэн араваас хэдэн зуун сая доллар байдаг бол маркетмейкерүүд өөрийн харилцагчидтайгаа нийлээд тэдний худалдааны хэмжээ хэдэн мянгаас хэдэн арван мянган сая долларт хүрдэг. Ийм хэмжээний мөнгө хувь хүмүүст байх нь ховор шүү дээ.
80-аад оны сүүлээс маржийн худалдаа гэж нэрлэгдэх нөхцлөөр дунд болон жижиг хөрөнгө оруулагчид зах зээлд оролцож эхлэх болсон. Сүүлийн жилүүдэд интернет технологийн хөгжлийн үр дүнд хүн бүр Форекст оролцох боломжийг бий болгосон. Маржийн худалдааны нөхцөлөөр форекст оролцох боломжийг зах зээлийн маркетмейкерүүд (банкууд) болон дилингийн тусгай компаниуд олгох болсон.
Маржийн худалдааны утга нь харилцагчид зээлийн хөшүүрэгийг (leverage) олгодогт оршино. Компани харилцагчид зээл олгон зах зээлд худалдаа хийх боломж олгох ба харин харилцагч энэхүү зээлийг хангах марж гэж нэрлэдэг барьцааг байршуулах ёстой. Барьцаа ба зээлийн хэмжээний харьцааг хөшүүрэг (leverage) гэх ба бутархай эсвэл хувь байдлаар илэрхийлэгдэнэ.

Нээгдсэн тоо: 2281 Нийтийн

Forex захын тоглогчдын дунд бичигдээгүй дүрмүүд байдаг. Үүнд

Зах зээлийн эсрэг бүү тогло. (Trend is your friend)

Зах зээл дандаа хөдөлгөөний тодорхой чиглэлтэй байдаг. Зах зээлийн сэтгэл зүйг ойлгох нь чухал ба ихэнх позицийг трендийн чиглэлд нээж байгаараа. Зах дээр танд трендээс өөр нөхөр байхгүй гэдгийг санаарай.

Пик барих хэрэггүй - Стартегийг барь. (Buy dips - sell the rallies)

Пик барих хэрэггүй гэдэг нь хөгжөөнтэй хэлбэрийн аксиом. Зах зээлийн үндсэн утга нь ханш унахад худалдаж авах харин өсөхөд зарахад оршиж байдаг. Авах, зарах үеийг зөв тодорхойлон зах зээлд орох нь илүү чухал. Эхлэн суралцагчид дээшээ эсвэл доошоо хөдөлгөөнөөс өмнө тухайн үеийн зах зээлийн чиглэлийг (тренд) тодорхойлж сурахыг хичээх хэрэгтэй. Зах зээлд ноёрхож байгаа сэтгэл зүйг зөв ойлгон үүн дээрээ суурилан өөрийн тоглолтыг бий болгох юм. Форекс зах зээлийн амжилттай тоглолт нь тухайн цаг хугацааны агшинд захад оролцогчдын хүлээлтийг зөв тооцох болохоос биш захын хөдөлгөөний прогнозыг техникийн талаас маш нарийн зөв тооцоог гаргах явдал биш юм.

Нээгдсэн тоо: 1930 Бүртгүүлэх

Техникийн анализын аргууд хэдэн хэсэгт хуваагдана.

1. Техникийн анализын графикийн арга

График анализын аргад ердийн эсвэл зах зээлийг хувиргасан (үнийн төрөл бүрийн график эсвэл хэмжээ) дүрсийг ашигладаг. Эдгээр аргууд нь ихэнхдээ үнийн өөрчлөлтийн ямар нэгэн давтагдах хэв дээр үндэслэсэн байдаг. Ихэнх нь бусад аргуудаас өмнө бий болсон байдаг ба нарийн ажиллагаа бүхий програм хангамж бараг шаардахгүй, ашиглахад энгийн байдаг. Графикийн аргад зах зээлийн сонгодог моделууд, дэмжих ба эсэргүүцэх шугам, суваг, япон лаа гэх мэтийг хамруулдаг.

Нээгдсэн тоо: 3160 Төлбөртэй

Зах зээлийн үнэ , хэмжээ , нээлттэй байгаа позицуудын мэдээлэлийг үндэслэн үнийн төлөвийг тодорхойлох аргыг техникийн анализ гэдэг. Дээрх гурван хүчин зүйлсээс хамгийн гол нь үнэ юм. Үнийн талаарх мэдээллүүд нь нээлттэй болоод урт хугацааны байдгаас үүдэн үнийг техникийн анализаар судлах нь хамгийн тохиромжтой байдаг.

Тайлбар:

Forex- ын захын бодит эргэлтийн (хэмжээ) тухай мэдээлэл хаалттай байдаг харин нээлттэй позицуудын мэдээллийг авч үздэггүй болохоор техникийн судалгаанд зөвхөн үнэ болон тикийн хэмжээний (tick volume) мэдээллийг ашигладаг.
Техникийн судалгаа нь эдийн засгийн тооцоон дээр биш математик, статистиктикийн тооцоон дээр үндэслэдэгээрээ бусад төрлийн судалгаанаас ялгаатай. Техникийн анализийн бүхий л аргууд нь тус тусдаа боловсруулагдсан байдаг учраас ямар нэгэн хатуу систем гэж байдаггүй бөгөөд зөвхөн хамгийн энгийнээс (графикийн анализ) эхлээд асар нарийн (жишээ нь неороны алгоритм) хүртэлх арга болон аргачлалын багц бий. Түүгээр ч зогсохгүй техникийн анализын зарим нэгэн аргууд нь нэг нэгтэйгээ зөрчилдөх тохиолдол ч байдаг. Эдгээр бие даасан аргачлалуудыг уялдуулж байдаг ганц зүйл нь ерөнхий зарчимууд юм.
Техникийн судалгаа нь заримдаа аксиом ч гэж хэлдэг гурван зарчим дээр үндэслэдэг.

Нээгдсэн тоо: 3148 Төлбөртэй

Үндсэн валютууд

FOREX -т арилжааг лот гэж нэрлэгдэх тогтсон хэмжээгээр хийдэг. Нэг лот нь гэрээнд тусгагдсан суурь валютын тодорхой дүнтэй тэнцүү байдаг. Үндсэн валютуудын нэг лотын хэмжээг үзүүлбэл

  • USD (Америк доллар) – 100.000 доллар.
  • EUR (Европын нэгдсэн валют - евро) – 100.000 евро.
  • GBP (Английн фунт) – 100.000 фунт.
  • CAD (Канад доллар) - 100.000 канад доллар.
  • CHF (Швейцар франк) - 100.000 швейцар франк.
  • AUD (Австрал доллар) - 100.000 австрал доллар.

Жишээ нь USD/JPY хосын хувьд нэг лот нь (суурь валют нь доллар тул) 100000 доллартай тэнцүү. Хоёр лот нь 100000 x 2 лот = 200000 доллар байна.
Түүнчлэн мини лот гэж байдаг. Ихэнхдээ мини лотын хэмжээ нь ердийнхөөс 10 дахин бага байдаг.

Нээгдсэн тоо: 2399 Бүртгүүлэх

FOREX захын валютын ханшийн талаарх мэдлэгийг сайтар ойлгосон байх нь цааш хөдлөх үндэс болно.

FOREX захын үндсэн валютууд

Өнөөдрийн байдлаар валютын арилжааны ихэнх хувь нь доорх валютуудад ногддог. Үүнд:

  • Америк доллар ( USD - $ )
  • Евро / европын холбооны нэгдсэн валют ( EUR - € )
  • Японы иен ( JPY - ¥ )
  • Швейцар франк ( CHF)
  • Английн фунт стерлинг ( GBP- £ )

GBP/USD; USD/CHF; EUR/USD; USD/JPY валютын хосуудаар зах дээр хамгийн их гүйлгээ хийгддэг.

Нээгдсэн тоо: 3465 Төлбөртэй

Хүн хараагаараа мэдээллийг хамгийн хурдан өгөөжтэй хүлээн авдаг. Иймээс хүмүүс аливаа үйл явцыг харан үнэлгээ өгөх суралцахад тухайн процесыг графикаар үзүүлсэн зүйлийг хүсэх нь ойлгомжтой хэрэг. Функцын графикийг байгуулан бодлого бодох шинжилгээ хийх нь их амархан байдаг шүү дээ. Францын математикч Ренэ Декарт хамаарал бүхий хэмжээсүүдийг (функц) хавтгай дээр тэгш өнцөгт координатын системд графикаар дүрслэхийг нээснээр хүн төрөлхтөнд функцыг гарфикаар үзүүлэх боломжийг нээн өгсөн. Энэ системд хэвтээ (абцисс буюу аргументууд),  босоо (ординат буюу утгууд) хоёр шулуун 90 градусын өнцгөөр огтлолцох бөгөөд огтлолцолын цэгийг координатын эх гэдгийг хүн болгон мэднэ.

Нээгдсэн тоо: 2319 Бүртгүүлэх

Форекс захын прогноз

Форексийн анализ хийгчид Forex -ийн мэдээ, олон улсын үйл явдал, улсуудын эдийн засгийн үзүүлэлт, улс төрийн лидерүүдийн мэдэгдэл гэх мэтийн прогноз хийхэд төвөгтэй бүгдийг тооцон үздэг. Сүлжээнд арилжааны зөвөлгөө, зах зээлийн аналазууд, дэлхийн тэргүүлэх мэрэгжилтэнүүдийн зөвлөмжүүд хэдэн зуугаар байдаг нь танд Forex -ийн зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг мэдрэн зөв шийдвэр гаргахад чиглүүлэгч болно. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө Forex -ийн захын төлөв байдалд хурдан нягт судалгаа хийж сурах хэрэгтэй. Юуны өмнө валютын солилцох ханшинд гурван хүчин зүйл нөлөөлж байдгийг мэдэх хэрэгтэй.

  1. Суурь хүчин зүйлс
  2. Техникийн хүчин зүйл
  3. Гэнэтийн богино хугацааны хүчин зүйл

Нээгдсэн тоо: 5535 Нийтийн

Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.

Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?

Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.

Нээгдсэн тоо: 2705 Нийтийн

Форексийн хөдөлгөгч хүч

Валют арилжааны ханшинд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсүүдэд:

  • Улс хоорондын хөрөнгийн шилжилт
  • Хоорондын тооцоог тэнцвэржүүлэх
  • Улсуудын эдийн засгийн байдал
  • Техникийн судалгааны графикийг үндэслэн хийсэн төлөв
  • Улс төрийн болон сэтгэл санааны хүчин зүйлсүүд
  • Инфляц ба үнэт цаасны хүү

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн аль нь ч Forex захад гэнэтийн өөрчлөлтийг бий болгож чадна. Зарим үед тухайн хүчин зүйлээс илүүтэйгээр эдийн засгийн хүлээлтүүд нь Forex захад нөлөөлөх ч байдаг. Үүнээс гадна валютын захын хөдөлгөөнд менежерүүдийн үйл хөдөлгөөн ч нөлөөлдөг. Менежерүүд ихэнхдээ өөрийн логикоор ажилладаг боловч валютын ханшийн график сэжигтэй цэгт хүрэх үед Forex захад прогноз хийх боломжтой болдог бөгөөд энэ үед менежерүүдийн мэдрэмж бараг ижилхэн болж ирдэг. Үүний үр дүнд хөрөнгүүд нэг ижил арилжаанд ихээр орсноос үнийн савалгаа бий болно.

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 28

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 160

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 218

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 215

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 244

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 240

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 320

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 249

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 246

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1353

 

Паралелграмын AB, CD диагналуудын огтлолцлын цэг O бол векторуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1514

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2384