Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 1951 Нийтийн

Өмнөх постуудаас та брокерын компаний хэрхэн сонгох, хэрхэн данс нээлгэх, арилжааны терминалаа хэрхэн суулгах талаар мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Арилжааны терминалаа суулгасан бол одоо худалдаанд хэрхэн оролцох талаар авч үзье.

Дахин сануулахад яаран бодит мөнгөөр оролцож болохгүй шүү.

Ер нь өмнөх нийтлэлүүдийг уншин Форексийн захын анхны мэдлэгийг олж авах хэрэгтэйг зөвлөе.

Нээгдсэн тоо: 1626 Төлбөртэй

Захиалга гэдэг нь заасан хэмжээ, үнээр валютыг худалдан авах эсвэл худалдах (buy/sell) тухай трейдерээс брокерт өгсөн бичгэн эсвэл аман захирамж (тушаал) юм. Захиалга нь дараах төрлүүдэд хуваагдана.

Зах зээлийн захиалга

Ямар нэгэн валютыг нөгөөгөөр зах зээлийн тухайн үеийн ханшаар худалдах эсвэл худалдан авахыг зах зээлийн захиалга гэнэ. Энэ төрлийн захиалга нь арилжаанд орох ханшийг хэн эхлэн санал болгож хэн нь санал болгосон үнийг зөвшөөрсөнөөс хамааран дотроо хоёр төрөлд хуваагдана.

Нээгдсэн тоо: 1919 Төлбөртэй

Арилжааны терминалаа суулгасан бол одоо программын ерөнхий интерфейстэй танилцах болно. Зах зээлийн худалдаанд оролцохын тулд та программаа эзэмшсэн байх хэрэгтэй. Metatrader программыг ашиглан арилжаанд оролцох тийм хүнд биш ч бүхий л боломжийг жишээ нь MQL программчлалын хэлийг ашиглан индикатар, шаблон зохиох гэх мэтийг зохиох бол нилээд ихийг сурсан байхыг шаардана. Гэхдээ та бүү айгаарай эдгээр бүх боломжуудыг хүсвэл дараа нь суралцах боломжтой. Эхлээд бидэнд программаа ашиглан арилжаанд орж сурах нь чухал. Бид нар форексоос мөнгө олох гэж байгаа биз дээ. Программаа ажлуулахад доорх дэлгэц гарч ирнэ.

Нээгдсэн тоо: 1838 Нийтийн

Форекс брокерт данс нээлгэсэн бол тухайн брокерын арилжааны терминалыг сайтаас нь татаад авсан байх. За ингээд терминалаа суулгаж эхлэе. Арилжааны терминалыг суулгах нь ердийн программ суулгахтай адил их энгийн. Татан авсан файлын нэр дээрээ хоёр даралт хийхэд дараах цонх нээгдэнэ.

Нээгдсэн тоо: 1702 Төлбөртэй

Форекс арилжаанд оролцохын тулд та дараах хоёр алхамыг хийх хэрэгтэй

  1. Аль нэгэн брокерын компанид данс нээлгэх
  2. Арилжааны терминалаа суулгах

Энд бид эхний алхам буюу данс нээлгэх талаар авч үзье. Арилжаа явуулахын тулд ямар нэгэн хэлний мэдлэг хэрэгтэй болно доо. Гэхдээ монгол хэлтэй брокерын компани байвал мэдээж асуудалгүй. Данс нээлгэх ажиллагаа бараг бүхий л компанид ижилхэн байдаг тул жишээ болгоод Forex MMCIS Group компанид хэрхэн данс нээлгэхийг авч үзье. Холбоосоор шилжихэд таныг Forex MMCIS Group компаний сайт руу шилжүүлнэ. Сайтын интерфейс Орос, Англи, Хятад хэлүүд дээр байгаа. Та өөрийн мэдэх хэлийг сонгоорой. Би манайханд арай ойр байхыг бодоод Англи хэлийг сонгон авлаа. Саяхнаас Forex MMCIS Group компани ажиллагаагаа зогсоосон байна лээ. Гэхдээ данс нээлгэх процесс ихэнх компанид адилхан.

Нээгдсэн тоо: 1865 Төлбөртэй

Фибоначчийн цуваа буюу алтан огтлолтой холбоотой индикаторыг худалдаачид арилжаанд хэрхэн ашигладаг талаар энэ хичээлээр авч үзэх болно. Фибоначчийн түвшинг худалдаачид залруулга хийгдэх бүсийг тодорхойлоход ашигладаг. Ханшийн хүчтэй хөдөлгөөн бүр эхлээд эхний түлхэлт түүний дараа үндсэн трендийг үргэлжлүүлэхэд шаардлагатай багахан хэмжээний залруулга (буцах хөдөлгөөн) хийх байдлаар үе үеээр бий болдог. Зах зээлийн ямарч хөдөлгөөн, ямарч тренд хөдөлгөөнөө сэргээх хүчийг бий болгохын тулд багахан хэмжээнд сулардаг. Форексийн ханшийн хөдөлгөөнийг шаталсан гэж үзэж болно.

Нээгдсэн тоо: 3395 Нийтийн

Та манай сайтын Форекс хэсгийн материалуудтай танилцан Форекс захын талаар анхны мэдэгдхүүн олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөтэй болох гараагаа эхлүүлэх болжээ. Юуны түрүүнд арилжаанд зуучлах дилингийн /брокер/ компанийг сонгох хэрэгтэй. Манайд арилжаанд зуучилна гэсэн компаниуд, банкууд байдаг. Та эдгээрийг юуны өмнө судлаад үзээрэй. Арилжааны эрхийн сертификат, үйл ажиллагааны цар хүрээ, тавигдах шаардлага, хөрөнгийн хэмжээ, баталгаа, үйлчлүүлэгчдийн санал бодол, төлбөрийн систем гээд бүхий л зүйлийг судлах хэрэгтэй. Товчоор бол тухайн брокерын найдвартай эсэхийг шалгах. Энд интернет нилээд ухах хэрэг гарах байх. Өмнөх хичээлүүдтэй танилцсан бол бодитоор арилжаанд оролцоход нилээд их хэмжээний мөнгө хэрэгтэй, хувь хүмүүс хэрхэн арилжаанд ордог, эрсдлээ хэрхэн тооцдог гэх мэтийг ойлгосон байх. Брокерын компаниа сонгох нь таны асуудал болох ч энд хэдэн зүйлийг сануулъя.

Нээгдсэн тоо: 2695 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

Нээгдсэн тоо: 6204 Нийтийн

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

Нээгдсэн тоо: 5048 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа нь та өөрийгөө хөгжүүлэх сурч мэдэх сонирхолтой хүн гэдгийн илэрхийлэл. Хүн өөрийгөө хөгжүүлэх арга олон төрөл байдаг ч интернетээр он-лайн хэлбэрээр сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нь нилээд онцлогтой. Интернет ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд мэдээжээр давуу болон сул талуудтай. Эдгээрийн талаар тайлбарлах гээд оролдоё.

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 30

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 161

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 218

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 215

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 245

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 240

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 322

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 249

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 246

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1355

 

Паралелграмын AB, CD диагналуудын огтлолцлын цэг O бол векторуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1515

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2385