Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 44310 Нийтийн

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа төгсөгчдөд зориулан дараах зөвлөмжийг орууллаа. ЭЕШ бол улирлын болон анги дэвших жирийн нэгэн шалгалт биш тухайн хүний ирээдүйн амьдралын чиг зорилгоо тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Элсэлтийн ерөнхий шалгалт гэсэн нэрнээс нь бидний дунд их дээд сургуульд элсэхийн тулд өгдөг шалгалт гэсэн ойлголт давамгайлах болжээ. Гэтэл төгсөгчид ЭЕШ ямар хичээлээр өгнө цаашдаа тухайн хичээлүүд дээр түлхүү суурилсан мэрэгжил эзэмшин түүгээр амьдрал ахуйгаа залгуулах гэж л зорьж байгаа. Түүнээс ямар нэгэн байдлаар босго оноо л авах гэж эсхүл өөрийгөө хир байгааг сорих гэж шалгалтанд ордоггүй нь лавтай. Иймд төгсөгчид өөрийн амьдралын магадгүй хамгийн хариуцлагатай үед хайхрамжгүй, хариуцлагагүй хандах нь маш гүнзгий үр дагавар авчирч болохыг санаарай. Яг өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэрэгжлээрээ элсэх нь гол зорилго. Би энэ нийтлэлээр ЭЕШ-д хэрхэн бэлтгэх шалгалт өгөхдөө юунд анхаарах талаар хэдэн зөвөлгөөг хүргэх гэсэн юм.

Нээгдсэн тоо: 10742 Нийтийн

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

Нээгдсэн тоо: 11371 Нийтийн

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

Нээгдсэн тоо: 2578 Нийтийн

Ямар ч ажлын үед өмнө хийсэн зүйлээ ашиглах явдал байнга гардаг. Хүний дадлага туршлага ч гэсэн нэг ажлыг давтан хийснээр бий болдог. Энэ бүхнийг та бидний өдөр бүр ажилдаа ашигладаг программуудад суулган өгөхгүй бол түүнийг ашиглахад хүндрэлтэй болох нь мэдээж. Өмнө нь хийсэн зүйлээ ашиглахад зориулагдсан командууд бол хуулаад, оруулан ирэх Copy / Paste хэрэгсэл юм. Үүнийг алдарт гэдгийн учир нь командын ачаар зарим нэгэн хүн даргадаа үнэлэгдэн тушаал дэвшиж байхад зарим нэг нь ажилгүй болох нь ч бий. Сэргэлэн нэгэн хэн нэгний хийсэн зүйлийг копи пэст хийгээд жаахан засварлаад өөрөө хийсэн болгоод коко авч байхад нөгөө азгүйчүүд буруу зөрүү зүйлтэй нь копи пэст хийгээд халагдах жишээтэй. Эндээс дүгнэвэл энэхүү юугаар ч сольшгүй ач тустай командыг хэрхэн зөв ашиглахаас л бүх юм эхлэхээр байгаа биз.

Нээгдсэн тоо: 6349 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

Нээгдсэн тоо: 3687 Нийтийн

Энэхүү стратегийг би нэгэн Форекс сайтаас олж үзсэн юм. Стратегийг хэрэглэх алгоритм энгийн ойлгомжтой тул та бүхэнд хэрэг болох байх гэсэн үүднээс түүнийг толилуулж байна. Арилжаандаа туршин үзээд параметрүүдийг тохируулан хэрэглээд үзээрэй. Олон стратегэд эдгээр техникийн индикаторуудыг ихээр ашигласан байдаг тул ажиллах зарчмыг сайтар ойлгохыг хичээгээрэй.

Нээгдсэн тоо: 2103 Төлбөртэй

Та арилжаагаа техникийн анализ дээр үндэслэн хийдэг бол дивергенц /зөрүү/ гэх ойлголтыг сайтар ойлгох шаардлагатай. Ойлгоод ч зогсохгүй нилээд үндэслэлтэй үзэх хэрэгтэй. Учир нь энэхүү ойлголт бол Форексын графикийн анализид эсэргүүцэх, дэмжих шугам, дээд, доод түвшингүүд зэргээс дутхааргүй чухал үүрэгтэй салшгүй хэсэг байдаг.

Нээгдсэн тоо: 2836 Нийтийн

EUR/USD хосоор 10 пункт аргачлал нь мэрэгжлийн худалдаачдын ашигладаг Session Breakout аргачлалтай төстэй бөгөөд маш олон төрлөөр байдаг. Иймээс аргачлалыг эрсдлийн удирдлагатай зөв хослуулан ашиглабал форексийн худалдаанд боломжийн сайн үр дүнд хүрч болно.
EUR/USD хосоор 10 пункт аргачлалын гол санаа нь
Аргачлал нь арилжааны урд өдрийн максимум ба минимумийн цөмрөлт дээр үндэслэдэг. Хэрвээ үнэ урд өдрийн максимум түвшингээс дээш гарвал (максимумыг цөмрөх) дээшээ явна харин минимум түвшингээс доош орвол (минимумийг цөмрөх) доошоо явна гэж ихэнх худалдаачид үздэг.

Нээгдсэн тоо: 3490 Нийтийн

Элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуучууддаа зориулан энэ буланг нээж байна. Сайтын "Энэ долоо хоногт" буланд долоо хоног бүр 3 бодлогыг нийтэлж байх болно. Бодлогууд ямар статустайгаас үл хамааран хүссэн хүн бүр үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл энд нийтлэгдэж байгаа бодлогууд нь сайтын Бодлогууд хэсэгт төлбөртэй байсан ч эндээс чөлөөтэй үзэх боломжтой.

Нээгдсэн тоо: 2572 Нийтийн

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 32

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 162

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 218

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 215

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 249

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 240

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 323

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 250

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 246

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1356

 

Паралелграмын AB, CD диагналуудын огтлолцлын цэг O бол векторуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1516

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2387