Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2277 Төлбөртэй

Шатар тоглож сурч байгаа, шатар тоглогдог хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй гарааны зангуудыг үргэлжлүүлэн авч үзэцгээе. Гарааны зангыг мэддэг байснаар нэгд өөрөө тэдгээрт орохгүй байх хоёрт өрсөлдөгч зангыг мэдэхгүй эсхүл сулхан гэж үзвэл зангыг түүнд хэрэглэхэд хэрэгтэй. Бидний үзэх зангууд бол гараанд шууд хэрэглэж болох суралцахад хүндрэлгүй, энгийн.
Бид хичээлд өрсөлдөгчийн алдаанд найдсан зангуудыг үзэхгүй. Өрсөлдөгчийн алдаанд найдсан зангууд тийм сайн байдаггүй. Хэрвээ өрсөлдөгч зангыг мэдвэл энэ нь эргээд танд асуудал авчирдаг. Иймээс хичээлд бид өрсөлдөгч ороогүй ч танд онцын хүндрэл авчрахгүй зангуудыг авч үзэх юм.

Нээгдсэн тоо: 2757 Нийтийн

Шатар тоглож сурч байгаа, шатар тоглогдог хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй гарааны зангын талаар энэ хичээлд үзнэ. Гарааны зангыг мэддэг байснаар нэгд өөрөө тэдгээрт орохгүй байх хоёрт өрсөлдөгч зангыг мэдэхгүй эсхүл сулхан гэж үзвэл зангыг түүнд хэрэглэхэд хэрэгтэй. Бидний үзэх зангууд бол гараанд шууд хэрэглэж болох суралцахад хүндрэлгүй, энгийн.
Бид хичээлд өрсөлдөгчийн алдаанд найдсан зангуудыг үзэхгүй. Өрсөлдөгчийн алдаанд найдсан зангууд тийм сайн байдаггүй. Хэрвээ өрсөлдөгч зангыг мэдвэл энэ нь эргээд танд асуудал авчирдаг. Иймээс хичээлд бид өрсөлдөгч ороогүй ч танд онцын хүндрэл авчрахгүй зангуудыг авч үзэх юм.

Нээгдсэн тоо: 2015 Төлбөртэй

Шатарт ихээр тохиолдох гараануудын нэг бол "Итал өрөг" байдаг. Бид Итал өрөгт хараар тоглох 1 хичээлээр энэхүү гараа хэрхэн эхэлдэг хараар тоглогч байрлалыг тэнцүүлэхийн тулд хэрхэн тоглох талаар үзсэн. Энэ хичээл бол Итал өрөгт хараар тоглох 1 хичээлийн үргэлжлэл тул та эхлээд өмнөх хичээлийг үзэхийг зөвлөе.

Нээгдсэн тоо: 3643 Нийтийн

Хичээлээр бид шатар тоглох үед өргөн тохиолдох "Итал өрөг" гэж нэрлэгддэг гарааг авч үзнэ. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тc4 Тc5 нүүдлүүдийн дараа Итал өрөг бий болно. /зураг 1/

Нээгдсэн тоо: 3337 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

Нээгдсэн тоо: 4237 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид, ажил эрхлэгч нар ажилдаа орцгоолоо. Ингээд бодоход манай улсын ажлын цикл жил бүрийн 9-р сарын 1 нээс эхэлдэг юм шиг. Бүх хүмүүс зуны цагт амран эрч хүчээ сэлбээд нэгийг бодон ажил, сургуульдаа ханцуй шамлан ордог болов уу. Тэр бодол нь "Би энэ жил түүнийг сурна, сайн боловсрол эзэмшин чадалтай мэрэгжилтэн болно, компаниа өргөжүүлэн хөгжүүлнэ" гэсэн санааг ихэнхдээ тойрон эргэлдэж байдаг байх.

Нээгдсэн тоо: 2921 Нийтийн

Та суралцахыг хир хүнд ажил гэж бодож байна. Энэ талаар бодож байв уу. Би энэ нийтлэлээр энэ сэдвийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Хүн өөрийн амьдралын бүхий л хугацаанд суралцдаг гэж эрдэмтэд, шинжээчид нотолдогтой би санал нэгддэг. Хүүхэд төрөх үеэсээ эхлээд гадаад орчиндоо дасах, идэх, сонсох, харах гээд л суралцаж эхэлдэг. Үүнийг та хүний үндсэн араншин, байгалаас заяасан мэдрэмж гэж үзэж байж болно. Дөнгөж төрсөн хүүхэд гэлтгүй амьтадын хувьд ч тийм л байдаг. Гэхдээ суралцах үйл явц хүний хувьд маш бага наснаасаа эхэлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хүүхэд тоглоом сонирхох, асууж шалгаах зэрэг нь тэдний суралцаж эхэлсний тод жишээ.

Нээгдсэн тоо: 3035 Төлбөртэй

Энэ удаагийн хичээлээр бид ноёны гамбитын Кизерицийн хувилбарын өөр нэгэн тохиолдлыг авч үзэх болно. Ингээд эхний нүүдлүүд бол хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар бөгөөд 1. e4 e5 2. f4 exf4 3. Мf3 g5 4. h4 g4 5. Мe5 Мf6 6. Тc4 d5 7. exd5 Тd6 8. d4 O-O 9. Тxf4 Мh5 10. g3 f6 11. Мxg4 Бe8+ гээд бидний үзсэн Ноёны гамбитын Кизерицийн хувилбар 1 хичээлийн байрлал үүснэ. Зургийг хар.

Нээгдсэн тоо: 3165 Төлбөртэй

Энэ хичээлээр бид ноёны гамбитын хамгийн өргөн тархсан төрөл гэж болох Кизерицийн гамбитын хувилбартай танилцах болно. Кизерицийн гамбитыг практикт маш ихээр хэрэглэхийн дээр бүр их аваргуудын өрөгүүдэд ч тохиолддог. Хичээлээр бид ноёнгийн гамбитын үед цагаан тэнцвэртэй байдлын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй тохиолдолыг авч үзэх болно. Хэрвээ цагаан багахан хэмжээний алдаа гаргавал тэд их амархан хожигдолд хүрнэ. Учир нь орчин үеийн шатрын онолоор ноёнгийн гамбитад байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хар биш цагаан тоглох хэрэгтэй гэж үзэх болсон. Иймээс ноёнгийн гамбитыг уламжлалт өргүүдэд бага хэрэглэдэг болсон ч өрнөл их адармаатай байдаг учраас хурдан тоглолт, сонирхогчдын өрөгт мэдээжээр хэрэглэх боломжтой. Ингээд хичээлдээ орцгооё.

Нээгдсэн тоо: 2622 Бүртгүүлэх

Биосын тохиргоог өөрчлөөд хадгалсаны дараа таны компьютер CD / DVD уншигчаас дахин ачааллагдаж эхэлнэ. Энэ үед CD / DVD уншигчдаа Windows 7 гийн DVD гээ хийсэн байхаа мартуузай. Систем суулгах ажиллагаа нь дараах алхамуудтай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 327

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 425

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 378

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 469

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 544

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 534

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 652

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 763

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 786

 
Энэ долоо хоногт

интеграл бод

Нээгдсэн тоо : 1239

 

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 1173

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 825