Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 1580 Бүртгүүлэх

Нэг. Ерөнхий тойм. Эндшпиль эсхүл өргийн дунд хэсэг. Дайралтын обьектын сонголт.
Эсрэг талын хүрээнд буюу 7 ба 8 -р хэвтээ шугамд цөмрөн орох нь нээлттэй шугамд амжилттай маневр хийсний үр дүн гэдгийг бид Нээлттэй шугамыг ашиглах хичээлээс мэдсэн. Энэхүү цөмрөлтийг сүйрэл дагуулсан үр дүнтэй хэдэн жишээгээр харуулсан. Гэхдээ төрөл бүрийн сүйрлүүд ноцтой алдааны үр дүн байдаг болохоос хэвийн үзэгдэл гэж яав ч үзэж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 7-р хэвтээ шугамын эзлэлт голдуу өргийн сүүл хэсэг буюу эндшпильд шилжих үед үүсдэг. Иймээс 7 ба 8 -р хэвтээ шугамыг эзлэхийг эндшпилийн давуу тал гэж үздэг хэдий ч маш олон өргүүд тоглолтын дунд хэсэгт энэхүү цөмрөлтөөр шийдэгдэх нь элбэг.

Нээгдсэн тоо: 1363 Бүртгүүлэх

Шатрын нүүдлийг сурах энгийн. Бага насны хүүхдүүд томчуудын тоглолтыг харж байгаад нүүдэлүүдийг тогтоон тоглож эхэлдэг. Та эсхүл таны хүүхэд ингэж шатар сурсан байж магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Шатрын нүүдэл мэдэх шатар тоглох хоёрт асар том ялгаа бий. Яагаад гэвэл нүүдэл мэдснээр шатруудыг зөв хөдөлгөх бол шатар тоглоно гэдэг нь бодох, сэтгэх үйл ажиллагаа учраас эдгээр нь шал хоёр өөр зүйл. Иймээс би өөрийн сайтаар дамжуулан та бүхэнд А.Нимцовичийн "Миний систем" номноос хүргэж байгаа билээ. Орчуулгад миний мэдлэг, ур чадвараас хамаарсан алдаа дутагдал байвал таниас хүлцэл өчье.

Нээгдсэн тоо: 1587 Төлбөртэй

Тэрэг, бэрс хүнд боднууд нээлттэй шугамаар их үр дүнтэй цохилтыг өгдөг. Иймээс шатар суралцагчид нээлттэй шугамыг ашиглаж сурсан байх хэрэгтэй. Энэ талаар А.Нимцович өөрийн номондоо дэлгэрэнгүй тайлбарласанг хүргэе. Эхлээд Нээлттэй шугамаар явагдах үйлдлүүдийн эцсийн зорилго. Дагалдах үзэгдлийн талаар. Материалын хожил. Байрлалын тойролт. ойлголтуудыг авч үзье.

Нээлттэй шугамаар хийгдэх бүх маневрүүдийн зорилго бол энэ шугамаар өрсөлдөгчийн 7, 8-р хэвтээ шугамд нэвтрэн орох юм. Энэ маш чухал. Ялангуяа яг үйл ажиллагаа явуулж буй шугамаар нэвтрэхийг онцлоё. Жишээ нь бүх ажиллагааг "d" шугамаар явуулж байгаад дараа нь бид Трd1-d4-a4-a7 гэж тоглон 7-р хэвтээ шугамд тойруу замаар нэвтэрвэл энэ маневрыг нээлттэй "d" шугамыг шууд ашигласан гэж яагаад ч үзэх боломжгүй.

Нээгдсэн тоо: 1712 Нийтийн

Шатар тоглож сурахын тулд түүний нүүдлээс гадна стратегийн элементүүдийг сайн ойлгон тоглолтын явцад тогтсон дүрмүүдийг зөв хэрэглэж сурсан байх хэрэгтэй. Нүүдлүүд их амархан тул хүмүүс маш хурдан сурдаг ч тоглолтын ур чадвар суух нь тийм ч хөнгөн биш. Таниас ихээхэн хугацаа, хүч хөдөлмөр шаардана. Шатар тоглож байгаа хүмүүсийг харсаар байгаад сайн шатарчин болоод нэгэн харгис ноёнг дийлдэг тухай нэгэн үлгэр байдаг. Зүгээр хараад ихийг сурахгүй тул өөрөө судлан ойлгох нь чухал. Үүнд танд багахан ч гэсэн тус болох үүднээс би Нимцовичийн "Миний систем" номноос чадах хирээрээ орчуулан хүргэж байгаа. Орчуулгын үг хэллэгийн тухайд дутагдалтай зүйлүүдийг та уучилна гэдэгт найдая.

Нээгдсэн тоо: 1336 Бүртгүүлэх

Шатрын стратегийн элементүүдийн нэг болох төвийн талаар бид өмнөх Стратегийн элементүүд , Хөлөлгөөний зарчмууд нийтлэлээр үзсэн. Энэ хичээл төв стратегийн элементийн сүүлийн хэсэг юм. Хичээлийн материалыг Нимцовичийн "Миний систем" номноос бэлтгэж байгааг сануулъя.

Зургаа. а Төвийг өгөх. Цааш тоглох төлөвлөгөө. Дараах өргийг харцгаая. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. d4 exd4. Энд төвийг d7-d6 гэж хамгаалах нь ашиггүй. Жишээ нь 3. ... d6 4. dxe5 dxe5 5. Бxd8+ Нxd8 (ноёнгоор авахгүй бол e5 хүүг алдана) гээд хар сэлгээгүй болсноор тэргүүдээ эвтэйхэн холбох боломжийг алдана. 4. Мxd4. Үүссэн нөхцөл байдалд хар 4. ... Мf6 гэж тоглож болох юм. Учир нь 5. Мxc6 bxc6 -гийн дараа морийг 6. e5 гэж хөөх гэвэл 6. ... Мe4 гэж эсэргүүцэж болно. Хэрвээ цагаан 7. Тd3 гэвэл морио 7. ... d5 хамгаалж болно.Гэхдээ хар 4. ... Мf6 нүүдлээр g8 дээрх морины хөлөлгөөний хүндрэлтэй асуудлыг шийдсэн болохоос төвийн асуудлыг бүрэн шийдээгүй тул тулгарсан асуудлын багахан хэсгийг л шийднэ.

Нээгдсэн тоо: 1690 Төлбөртэй

Арон Исаевич Нимцовичийн "Миний систем" гэдэг шатрын номоос үргэлжлүүлэн таницуулъя.

Тав. Хурцадмал байдлыг даран хөлөлгөөний эсхүл тоглолтын чөлөөлөлтийг хийх. Тоглолтын чөлөөт хөлөлгөөнд саад болсон өрсөлдөгчийн эсрэг маневрууд асуудал үүсгэж эхэлбэл ийм байдлыг шийдвэртэй, хурдан дуусгах шаардлагатай. Энд хагас дутуу шийдэл байж таарахгүй. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. d4 d5. Харын сүүлийн нүүдэл эрсдэлтэй. Цагааны 3. d4 идэвхитэй нүүдэлд хар яг ийм байдлаар шууд хариу барих гэсний хэрэггүй. Энэ нь цаашдын зарим хүндрэлүүдийн эх үүсвэр. 4. exd5 Бxd5 5. Мc3 Тb4. Хар гараанд бэрсээрээ хоёрдахь нүүдэл хийх асуудлаас түр салсан. Гэвч 6. Тd2 -ийн дараа зарим нэгэн хүндрэл гарч ирсэн. Бэрсээ хөдөлгөх нь темп алдахад хүргэнэ.

Нээгдсэн тоо: 2204 Нийтийн

Арон Исаевич Нимцовичийн "Миний систем" гэдэг шатрын номыг үе үеийн шатарчид ихээр үнэлсэн байдаг тул шатарт суралцаж хүмүүс энэхүү номыг олж уншихыг зөвлөе. Номын монгол хэл дээрх орчуулгыг би олоогүй болохоор түүнийг орчуулан хүргэх оролдлогыг хийж суугаа нь энэ.  Нимцович шатрын стратегийн элементүүдэд

  • төв
  • тэрэг эзлэх нээлттэй шугам
  • 7 ба 8 -р хөндлөн шугамын тоглолт
  • нүүргүй хүү
  • дараа
  • нээж шалах
  • солилцоо
  • хүүний гинж

зэргийг онцлоод номондоо эдгээрийг илүү дэлгэрүүлэн нарийн авч үзсэн байгаа.

Нээгдсэн тоо: 1678 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагч мэдэх хэрэгтэй өргүүдийн талаар үргэлжлүүлэн авч үзэцгээе. Өргүүд маш богинохон энгийн мэт боловч эхлэн суралцагчид ихээр гаргадаг алдаануудыг сурснаар өөрийн тоглолтондоо гаргахгүй байхад сургамжтай. Шатарт алдаа гарах нь хожигдохын эхлэл. Алдаж нүүгээд буцах нь бүр муу алдаа. Иймээс алдаануудыг мэддэг аль болохоор гаргалгүй тоглож сурах нь чухал. Өмнөх хичээлд бид 5 өргийг үзсэн бол энэ хичээлээр бас дахин 5 өргийг харах болно.

Нээгдсэн тоо: 2271 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагч мэдэх хэрэгтэй өргүүдийн талаар энэ хичээлээрээ үзье. Эдгээр өргүүд маш богинохон энгийн мэт боловч эхлэн суралцагчид ихээр гаргадаг алдаануудыг сурснаар өөрийн тоглолтондоо гаргахгүй байхад сургамжтай. Шатарт алдаа гарах нь хожигдохын эхлэл. Алдаж нүүгээд буцах нь бүр муу алдаа. Иймээс алдаануудыг мэддэг аль болохоор гаргалгүй тоглож сурах нь чухал.

Нээгдсэн тоо: 1886 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагчид гаргадаг алдаануудын талаар энэ хичээлд авч үзье. Эдгээр алдаануудыг хийхгүй байхын тулд тэдгээрийг мэддэг байхгүй бол хийсээр л байх болно. Иймд хичээлийн материалыг сайн судлаад алдаануудын учир утгыг сайн ойлгоод аль болохоор гаргалгүй тоглож сурахыг хичээгээрэй.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 19

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 50

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 50

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 51

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 65

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 63

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 59

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 51

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 69

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 907

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 266