Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 7052 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Нээгдсэн тоо: 2713 Төлбөртэй

Энэ хичээлээр Моррагийн гамбитын хэдэн занганы талаар авч үзье. Хэрвээ та гарааны тухай эхний хичээл Моррагийн гамбит занга 1 - ийг уншсан бол 1. e4 c5 2. d4 c:d 3. c3 d:c 4. М:c3 нүүдлийн дараа Моррагийн гамбит үүсдгийг мэдсэн. Үүний дараа хоёр тал хэвийн үргэлжлэл болох 4. ... Мс6, 5. Мf3 d6 нүүдлийг хийсний дараа цагаан 6. Тc4 нүүдлийг хийгээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.

Нээгдсэн тоо: 2305 Төлбөртэй

Энэ хичээлээр сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа үүсдэг Моррагийн гамбит хэмээх нэгэн гарааны талаар авч үзэцгээе. Сицил хамгаалалтын 1. e4 c5 нүүдлийн дараа цагаан талын үндсэн нүүдэл 2. Мf3 байдаг. Гэхдээ нилээд сонирхолтой үргэлжлэл бол 2. d4 юм. Хэрвээ 2. b4 гэж нүүвэл сицил гамбит болно. Энэ ч гэсэн гамбит боловч үүнийг Моррагийн гамбит гэдэг. Сицил гамбитаас ялгаатай нь энд илүү маневрийн шинжтэй тэмцэл өрнөн хүүгээ өгснөөр цагаан тал их биш гэсэн илүү санаачлагыг авах болно. Энэ хичээлээр эхлэн суралцагчид ихээр ордог гамбитын занганы хувилбаруудыг авч үзэх болно.

Нээгдсэн тоо: 3559 Нийтийн

Илүү их ашиг олохыг хүссэн худалдаачин бүр "форекс өөрчлөлт" буюу Volatility гэсэн ойлголттой гарцаагүй тулгарах болно. Яг энэ үзүүлэлтээр тодорхой хугацааны хэсэгт валютын хос эсхүл арилжааны аль нэгэн хэрэгслээр ашиг гаргах таамаглалыг үнэлэж болно.
Форекс volatility гэдэг нь тодорхой (арилжааны сессии, өдөр, долоо хоног, сар) хугацааны интервалд үнийн (ханш) өөрчлөлтийн үзүүлэлт юм.

Нээгдсэн тоо: 2458 Төлбөртэй

Арилжааны цагуудтай нарийн холбогдолтой стратегаар худалдаачид арилжаа хийхдээ нэг их дуртай биш байдаг. Ийм стратегууд сахилга баттай байхыг шаардахын зэрэгцээ хэзээ хүссэн үедээ арилжаанд оролцох боломжийг худалдаачинд олгоод байдаггүй. Тэгсэн хирнээ арилжааны цагуудтай холбоотой эсхүл холбогдолгүй бараг л бүх стратегууд тавдахь өдрийн орой позицийг хаахыг илүүд үзсэн байдаг. Энэ дүрэмтэй та ямар нэгэн арилжааны аргын тодорхойлолтонд олонтоо дайралсан гэж бодож байна.

Нээгдсэн тоо: 1901 Төлбөртэй

Арилжаанд оролцох зав муутай ч арилжаа хийхийг хүссэн хүмүүст "Өдөрт 15 минут" стратег нэн тохиромжтой. Стратегийн хувьд их нарийн зүйл ердөө байхгүй тул та хэдхэн минутын дотор л ойлгох болно. Гэхдээ стратегийн энгийн байдал нь түүнийг ямарч үр дүнгүй гэсэн үг биш шүү. Миний бодлоор энэхүү сратегийн гол давуу тал нь индикаторууд ашигладаггүйд оршино.

Нээгдсэн тоо: 2807 Нийтийн

Одоогийн байдлаар форекст ашигладаг ихэнх стратегүүдийн үндэс нь трендээр арилжаанд оролцох явдал. Иймээс сонгон авсан хугацааны үеүүдэд трендийг тодорхойлох өөрөөр хэлбэл ханшийн өөрчлөлтийн чиглэлийг зөв тогтоох нь хамгийн хүндхэн асуудлуудын нэг болдог. Энэхүү асуудлыг илүү нарийн ойлгохын тулд тренд гэж юу болох, түүний чиглэл юунаас хамаарах, хөдөлгөөний чиглэлийг тодорхойлох онцлогуудыг талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 4328 Төлбөртэй

Сайтын хэрэглэгчээс хэджинг стратегийн талаар материал оруулан өгөхийг хүссэний дагуу энэхүү постыг оруулж байна. Хэджинг бол стратеги гэхээсээ форексийн арга хэрэгсэл юм. Энэхүү арга дээр үндэслэсэн олон төрлийн стратегууд байдаг.
Эрсдэлийг бууруулах хамгийн өргөн тархсан хувилбаруудын нэг бол форекс хэджинг. Би Hedging гэсэн нэрийг шууд л монгол дуудлагаар нь хэрэглэсэн. Тохирох монгол үг олсонгүй. Хэджинг нь хамгийн өргөн тархсан ч бас хамгийн санал зөрөлдөөнтэй хувилбар.

Нээгдсэн тоо: 2863 Нийтийн

Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болох бас нэгэн боломжийг бид танд танилцуулж байна. Энэ бол та сайттай хамтран ажиллах хэлбэр юм. Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх нийтлэлээс мэдсэн байх. Төлбөр төлөхгүйгээр тусгай эрхийг нээлгэхийн тулд манай хамтын ажиллагаанд нэгдэх юм. Хамтын ажиллагаа гэдгийг товч тайлбарлая. Хэрвээ та интернет сайтуудаар их зочилдог бол энэ талаар мэддэг гэж бодож байна.

Нээгдсэн тоо: 4569 Нийтийн

Сайтын админ болон хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг ханган өгөх гол хэрэгсэл бол майл хаяг. Иймээс та сайтад бүртгүүлэн үйлчилгээ авахын тулд өөрийн майл хаягтай байх хэрэгтэй. Бүртгэлийн болоод тусгай эрхийн захиалгын талаарх бүх мэдээллүүд таны майл хаягаар очих тул та өөрийн гэсэн майл хаягаа ашиглах хэрэгтэй. Майл хаягийг үнэ төлбөргүй нээн өгдөг олон серверүүд байдаг. Хамгийн энгийн болоод найдвартай сервис бол yahoo. Yahoo -д майл хаяг нээлгэхийн тулд та mail.yahoo.com хаягаар ороход доорх дэлгэц гарч ирнэ.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 19

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 50

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 50

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 51

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 65

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 63

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 59

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 51

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 69

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 907

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 266