Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 5747 Нийтийн

Та манай сайтын Программчлал буланд Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийн хичээлийг яагаад тавьсанд гайхаж байж магадгүй. Java, Perl, C, Visual хэлүүд гээд программчлалын олон хэлүүд байдаг даа. Учир нь энэ хэсэг бол веб сайт хийхийг сонирхож байгаа, веб программ зохиогч болох гэсэн хүмүүст зориулсан хэсэг юм. Веб сайт хийхийн тулд та Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийг үзэх хэрэгтэй. Аймаар санагдав уу. Үнэндээ бол тийм ч аймшигтай биш шүү. Та үүнд итгээрэй. Манай сайтад байгаа хичээлүүдийг үзсний дараа та өөрийн веб сайтыг хийх үндсэн мэдлэгтэй болно. Эдгээр хэлүүдийг бүгдийг багц байдлаар судалж байж веб сайт хийж сурдаг тул манай сайтын энэ булан бүтнээрээ нэг курс болох юм.

Нээгдсэн тоо: 3229 Нийтийн

Олон тооны хүмүүсээс ирсэн саналд хариу өгөх үүднээс энэхүү нийтлэлийг оруулж байна.

Та интернетээр хир ордог вэ? Интернет сайт үзэх, хайлт хийх, баннер дээр даралт хийх энэ бүх үйлдлүүдийн цаана асар хэмжээний мөнгө эргэлдэж байдагийг та мэдэх үү. Интернет сайтын хандалт их болохын хирээр түүний рейтенг өсөж байдаг. Үүний хирээр тухайн сайтад байршуулах зар сурталчилгааны үнэ өссөөр л. Та бид түүнийг дэмжигч болон хувирч байгаа хэрэг. Мэдээлэл өгч байгаа болохоор ингэх нь жам ёсны хэрэг. Эндээс дүгнэвэл нэг талаас бид сайтаас мэдээллийг шууд зардалгүй авч байгаа мэт боловч нөгөө талаасаа шууд бус утгаараа трафикаар төлөлт хийж байна гэсэн үг. Ер нь та үүсгэж байгаа урсгалаа сардаа тодорхой хэмжээний мөнгө төлөн авдаг биз дээ. Хэрвээ сарын трафик тань хязгаартай, та ихэнх цагаа нийтийн сүлжээнд зарцуулдаг бол бараг хэрэггүй зүйлд мөнгө төлөөд байна гэсэн үг. Хязгааргүй бол энэ нэг их хамаагүй.

Нээгдсэн тоо: 2675 Төлбөртэй

Ирээдүйн үнийн өөрчлөлтийг урьдчилан тооцохын тулд үнэ эсвэл санхүүгийн хэрэгслүүдийн хэмжээг математик хувиргалтад оруулсныг техникийн индикатор гэдэг. Техникийн индикаторуудын өгөх дохиог үндэслэн позицийг хэзээ нээх, хаах гэх мэтийн шийдвэрүүдийг гаргадаг. Индикаторуудыг функционал шинж чанараар нь хандлагын болон осцилятор буюу давталтын гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Хандлагаын индикаторууд нэг чиглэл бүхий хөдөлгөөнийг тодруулах, хандлага эргэх үеийг хожимдолтой эсхүл нэгэн цагт тодорхойлоход тусалдаг бол осциляторууд давтагдсан үеүүдийг түрүүлэх эсхүл нэгэн цагт тогтоох боломжийг олгодог. Ханшийн хөдөлгөөнийг судлах индикаторууд маш ихээр байдаг бөгөөд арилжааны терминалтай хамт олон тооны индикаторууд таны машинд суугдана. Эдгээрийг ашиглаж сурах нь валютын арилжаа хийх анхны алхамуудын нэг гарцаагүй мөн. Энэ нийтлэлээр Метатрейдер терминалд индикаторуудыг хэрхэн ханшийн графикт оруулан тохиргоо хийхийг авч үзэцгээе.

Нээгдсэн тоо: 5020 Нийтийн

Валютын зах зээл 5 хоногийн турш тасралтгүй ажиллаж байдаг хэдий ч валютын хосууд янз бүрийн цаг хугацаанд янз бүрээр хэлбэлзэж байдаг. Иймээс худалдаачид Форекст ажиллах цаг хугацаагаа байнга тооцон арилжаанд оролцдог. Өөрөөр хэлбэл Форексын үеүүдийг тооцно гэсэн үг. Энэ нь арилжааны хэмжээ, чухал мэдээнүүд гарах хугацаанууд, томоохон тоглогчид оролцож эхлэх үе гэх мэтүүдээс хамаардаг. Иймээс туршлагатай трейдерүүд өдрийн турш дэлгэц хараад суулгүй Форексын арилжааны үеүүдийн цагийн хуваарийг тооцон зах зээлд дээр ажиллах цагаа зорилготойгоор сонгон авдаг.

Нээгдсэн тоо: 2729 Бүртгүүлэх

Форекс арилжаа нь мөнгөө алдах эрсдэлтэй салшгүй холбоотой байдаг. Энэхүү эрсдлийг багасгах үүднээс худалдаачид өөрийн ажилдаа Money management (MM) буюу мөнгөний удирдлагын дүрмийг байнга ашигладаг. Мөнгөний удирдлагагүй арилжаа хийх нь оруулсан мөнгөө алдахад бараг баталгаатай хүргэнэ. MM дүрмийг авч үзэхээс өмнө нэг чухал зүйлийг дурдах хэрэгтэй. Форекс дээрх таны ажиллагааг мөнгөний удирдлага ашигтай болгодоггүй гэдгийг санах хэрэгтэй.

Нээгдсэн тоо: 3092 Нийтийн

Бид сайтын Математик хэсэгт ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр хүчээ сорих гэж буй төгсөгчид, математикийн бодлогыг бодох аргуудад суралцахыг хүссэн сурагчдад зориулан Бодлогууд буланг нээлээ. Төгсөлтийн, ерөнхий, элсэлтийн шалгалтанд ирж байсан болон бодлого бодох ерөнхий зарчмуудыг ойлгоход тусламж болохоор бодлогууд тавигдах болно.

Нээгдсэн тоо: 2219 Бүртгүүлэх

Арилжаа хийж буй санхүүгийн хэрэгсэл алдагдалтай чиглэлд хөдөлсөн үед алдагдлыг бууруулахад Stop Loss түвшинг ашигладаг. Нээлттэй позиц ашигтай болоход Stop Loss түвшинг шилжүүлэн алдагдалгүй түвшинд шилжүүлж болдогийг өмнөх хичээлүүдээс бид мэднэ. Энэ ажиллагааг автоматжуулахад Trailing stop -ийг ашигладаг. Зах зээлийн өөрчлөлтийг тогтмол ажиглах боломжгүй эсвэл ханшийн нэг чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний үед энэ хэрэгсэл онцгой ашигтай.

Нээгдсэн тоо: 2728 Бүртгүүлэх

Форекст мөнгө хийх нь алдахаасаа хамаагүй хэцүү зүйл. Хэрвээ та энэ зах зээлээс хурдан мөнгө олохоор ирсэн бол таныг таагүй байдал гарцаагүй хүлээж байгаа. Ашигтай ажиллахын тулд ихийг мэдэх бас чадах хэрэгтэй. Ашиг олж байгаа хэсгийн орлого бусдын алдаж байгаа мөнгөнөөс бий болдог гэдэг энгийн зүйлийг ойлгоорой. Ашиг олохын тулд та зах зээлийн тоглогчдын дийлэнх хэсгээс илүү ихийг мэддэг, чаддаг, алсыг харах чадвартай байх шаардлагатай. Энэ бүгд өөрөө бий болчихгүй нь мэдээж. Иймд ашигтай арилжаа хийж сурахын тулд нилээд хугацаа шаардах юм.  
Эхлэн суралцагчдын хамгийн том алдаа бол алдагдал авчрах асар олон алдааг гаргадагт л байгаа юм. Зарим үед эхлэгчдэд Форекс дандаа түүний эсрэг хөдлөөд байгаа юм шиг санагдах нь ч бий. Эндээс зарим хүмүүс Форексыг программын аргаар хийдэг луйвар энэ тэр гэж бичсэн ч байдаг юм. Эхлэн суралцагчдын гаргадаг үндсэн алдаануудын талаар энэ нийтлэлээр авч үзье

Нээгдсэн тоо: 2353 Төлбөртэй

Арилжаанд оролцон позицоо нээсний дараа та ыг өөрчлөх, хойшлогдсон захиалгын үнийн түвшинд тохиргоо хийх, хаах, устгах гэх мэтээр түүнийг удирдах хэрэгтэй болно. Эдгээр үйл ажиллагааг хэрхэн хийх талаар энэ хичээлээр авч үзье.

Позицийг өөрчлөх

Нээлттэй байгаа позицид өөрчлөлт оруулна гэдэг нь түүнд Stop Loss, Take Profit түвшингүүдийг холбон өгөх ажиллагаа юм. Позицийг өөрчлөхийн тулд Терминал цонхны нээлттэй арилжааны жагсаалт дээр баруун даралт хийн гарч ирэх дэд цэснээс Modife or Delete Order командыг сонгох эсхүл S/L юмуу T/P багана дээр хоёр даралт хийнэ.Stop Loss, Take Profit утгууд

Нээгдсэн тоо: 2746 Төлбөртэй

Поциз нээх /арилжаанд орох/

Позиц нээх эсхүл арилжаанд орох гэдэг нь худалдаа хийх санхүүгийн хэрэгслээр тодорхой хэмжээгээр анхдагч худалдан авалт эсхүл худалдах ажиллагааг хийх юм. Позици зах зээлийн захиалгаар болон хойшлогдсон захиалга автоматаар биелэгдэх үед нээгдэнэ.Позиц нээхийн тулд  

  • Tools -> New Order командыг өгөх
  • Хэрэгслүүдийн самбараас New Order товчийг дарах
  • Market watch цонхноос валютын хосын нэр дээр хоёр даралт хийх
  • Гараас F9 товчийг дарах

аргуудын аль нэгийг ашиглаж болно.

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 32

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 162

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 218

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 215

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 249

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 240

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 323

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 250

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 246

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1356

 

Паралелграмын AB, CD диагналуудын огтлолцлын цэг O бол векторуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1516

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2387