Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 2115 Нийтийн

Дарцаг модел нь далбаа моделтой ижилхэн. Модель нь нийлдэг эсэргүүцэх ба дэмжих хоёр шугамтай байдгаараа далбаанаас ялгаатай. Ерөнхийдөө энэ нь чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний дараа зах зээлд үүссэн бараг тэгш хэмт гурвалжин юм.

Нээгдсэн тоо: 1962 Нийтийн

Чиг хандлага үргэлжлэх дүрс - Далбаа

Хэдийгээр тогтворгүй үед байгаа хэдий ч зах зээлийн эрэлт үнийн тодорхой диапазонд нийлүүлэлттэй бараг ижилхэн байх тохиолдолд хандлага үргэлжлэх дүрс бий болдог. Энэхүү тогтворгүй тэнцвэрийн үр дүн нь валютын ханш трендийн дагуу хөдлөхөө болин худалдааны диапазонд орох хугацааны үе юм. Далбаа нь зах зээлийн чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний үеүүдийн хоорондох паузд (амсхийх) голдуу үүсдэг. Далбаа үүсэхийн өмнө үнийн чиглэл бүхий маш хурдан хөдөлгөөн бий болно. Үүний дараа үнэ ихэнхдээ эсэргүүцэх ба дэмжих түвшинтэй паралел эсвэл өмнөх хөдөлгөөний эсрэг багахан налуу байдалтай хажуугийн бүсэд ордог.

Нээгдсэн тоо: 3563 Төлбөртэй

Гурван орой

Толгой ба мөрүүд эсвэл хоёр орой дүрсүүдийг бодвол гурван орой дүрс нь их багаар тохиолддог бөгөөд ерөнхий тохиолдолд эдгээрийн дундаж дүрс юм. Гурван орой дүрс нь 3 максимумтай байдгаараа толгой ба мөрүүдтэй төстэй харин эдгээр максимумууд нь бараг ижилхэн түвшинд байдагаараа хоёр оройтой төстэй. Ийм дүрсний тооцоо ба худалдааны тактик нь толгой ба мөртэй ижилхэн байдаг.

Нээгдсэн тоо: 2282 Төлбөртэй

Техникийн анализд өргөнөөр ашигладаг дүрсүүдийн нэг бол гурвалжин юм. Гурван төрлийн гурвалжин байдаг.

Өсөх гурвалжин

Өсөх гурвалжины (ascending triangle) дээд хил хөндлөн эсвэл бараг хөндлөн эсэргүүцлийн шугам үүсгэх ба гурвалжны доод хил нь өсөх налуу хэлбэртэй байдаг. Гурвалжин доторх хэлбэлзэлийн амплитуд буурна.
Өсөх гурвалжин үүссэний дараа ихэнх тохиолдолд валютын ханш түүний дээд хилийг цөмөрдөг гэж үздэгээс гурвалжны дээд хилийн цаана худалдан авах хойшлогдсон захиалгыг голдуу тавьсан байдаг.

Нээгдсэн тоо: 3173 Нийтийн

Валютын ханшийн хэлбэлзэл тодорхой сувгаар явагдах нь элбэг тохиолдоно. Энэ тохиолдолд сувгийн доод хил нь дэмжих түвшинг (support line) харин дээд хил нь эсэргүүцэх түвшинг  (resistance line) үүсгэнэ.  Эдгээр түвшингүүдийн хоорондох зайг ихэнхдээ худалдааны диапазон эсвэл сувгийн өргөн (trading range) гэдэг.
Сувгийг маш ерөнхий байдлаар өсөх (uptrend channel), буурах (downtrend channel), хажуугийн (range) гэж хувааж болно.

Нээгдсэн тоо: 2126 Төлбөртэй

Үнэ дээшээ цөмөрч чадахгүй байгаа шугамыг эсэргүүцлийн шугам (Resistance) гэх ба харин доошоо цөмөрч чадахгүй шугамыг дэмжих шугам (Support) гэдэг.
Валютын ханшийн эсэргүүцлийн шугам (resistance line) гэдэг нь ихэнх трейдерүүд валютыг зарахад ашигтай гэж үзэж буй сэтгэл зүйн түвшин юм. Олон хүмүүст бий болсон ийм нэгдсэн санаа нь үнэ ямар нэгэн шугам эсвэл эсэргүүцлийн түвшинд дөхөн ирэхэд зах зээлийн олон тооны оролцогчид дилерт урьдчилан өгсөн хойшлогдсон захиалагын тусламжаар эсвэл зах зээлийн ханшаар валютыг худалдаж эхлэх явцад хүргэнэ.
Их хэмжээний хойшлогдсон захиалга, олныг хамсарсан худалдалтын үр дүнд валютын ханш харагдахгүй шугамд доороос тулаад буцан бууж эхэлнэ.

Нээгдсэн тоо: 4175 Төлбөртэй

Форекс зах зээлд графикийг голдуу (үнийг босоо тэнхлэгээр харин хугацааг хэвтээ тэнхлэгээр) хоёр координатаар байгуулдаг. Хааяа босоо тэнхлэгээр тикийн хэмжээгээр график байгуулдаг.

Хугацааны тэнхлэг (хааяа интервал, арилжааны үе эсвэл таймфрейм (timeframe) гэж нэрлэдэг) олон янзын масштабтай байж болдог. Таймфреймаар он, сар, долоо хоног, өдөр, 4 цаг, 1 цаг, 30 минут, 15 минут, 5 минут, 1 минут, нэгж тик интервалуудыг ашигладаг.

Нээгдсэн тоо: 2006 Төлбөртэй

Зах зээл дээр хамгийн ихээр бий болдог трендийн эргэлтийн дүрснүүдийн нэг бол хоёр орой (Double top) болон хоёр ёроол (Double bottom) юм. Дүрс нь тренд хүчтэй эсэргүүцэх түвшинд тулан бараг ижилхэн хоёр түвшинд дараалсан хоёр максимум хийснээр үүсдэг.

Онолоор бол валютын ханш эдгээр хоёр максимумын дунд орших минимум түвшинг өнгөрөхөд трендийг эргэсэн гэж үздэг.

Хоёр орой модел нь М үсэгтэй төстэй байгааг анхаарна уу.

Нээгдсэн тоо: 2079 Төлбөртэй

Хэрвээ валютын эрэлт нийлүүлэлтээс давбал форекст валютын ханш өсдөг. Өөрөөр хэлбэл зах зээлийн агент тодорхой ханшаар авах гэсэн валютын хэмжээ нь бусад агентуудын тухайн ханшаар зарах гэсэн валютын хэмжээнээс давсан гэсэн үг юм. Эсрэгээсээ зах зээлд оролцогчид тодорхой үнээр зарах гэсэн валютын хэмжээ нь бусад оролцогчдын авах гэсэн хэмжээг давж байвал ханш буурна. Зарагдсан болон худалдан авсан валютын хэмжээ дандаа тэнцүү байдаг учраас зах зээлийн агентуудын тухайн үнээр зарах ба авахыг хүссэн валютын хэмжээг харьцуулахаас биш тухайн үнээр зарагдсан ба худалдан авсан хэмжээг харьцуулдаггүй.
Хэрвээ эрэлт удаан хугацаагаар нийлүүлэлтийг давсаар байвал ханшийн өсөлтийг (өсөх чиглэл эсвэл өсөх тренд) бий болгон энэ нь эрт орой хэзээ нэгэн үед өсөлт нь ханан тодорхой үеэс нийлүүлэлт нь эрэлтээ давснаар валютыг худалдахад хүргэснээр ханшийн бууралтыг бий болгоно. Үүнийг трендийн коррекц (trend correction) гэдэг.

Нээгдсэн тоо: 1709 Төлбөртэй

Толгой ба мөрүүд (Head and Shoulders) гэж нэр авсан зах зээлийн эргэлтийн дүрс нь хүчтэй өсөх трендийн дараа гурван давалгаагаар бий болдог бөгөөд тренд эргэх сонгодог моделд ордог.

  1. Эхний давалгаа зүүн мөрийг үүсгэнэ. (left shoulder)
  2. Хоёрдугаар давалгаа нь толгойг бий болгоно. (head)
  3. Гуравдахь давалгаа нь баруун мөрийг үүсгэнэ. (right shoulder)

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 17

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 50

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 50

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 50

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 65

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 63

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 59

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 51

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 69

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 906

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 266