Төрөл бүрийн хичээлүүд ( 326 )

Төрөл бүрийн сэдвээр нийтлэгдсэн хичээл, материалуудыг энэ хэсэгт нийтэлсэн юм. Та өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах эрмэлзлэлтэй байхад эндээс хэрэгтэй зүйлийг судлан мэдэх боломжтой. Интернет ашиглан бие даан суралцах нь орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хамгийн хямд, энгийн, үр дүнтэй арга. Ийм төрлийн сургалт өнөөдөр боловсрол олгох хэмжээнд хүртэл хөгжсөн гэдгийг та мэдэх байх. Хамгийн гол нь суралцагч өөрөө идэвхи санаачлагатай байх хэрэгтэй. Энэ нь хүн өөрийгөө хянан, дайчилж сурахад хамгийн их тус нэмэр болж байгаа юм даа. Та оролдоод үз. Бүгд болох ёстой.

Танд амжилт хүсье.

Нээгдсэн тоо: 12626 Нийтийн

Ерөнхий ойлголт

FOREX (Foreign Exchange Market, буюу FX) нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр (нийт дүн, арилжааны ханш, үе) зээл олгон гадаад валютыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны цогц шийдэл юм. FOREX –ийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь FOREX -д нэгдсэн төв гэж байдаггүй худалдаа нь компьютерын сүлжээгээр явагдаж байдаг. FOREX нь дэлхийн хөрвөх валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их ашиг олж болох санхүүгийн хүчирхэг хэрэгсэл. FOREX -д өдөрт дунждаар 4-4,5 триллон доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилд 5-8 хувиар өссөөр байна.
Форексын зах нь 1971 оноос валютын ханшийн хөвөгч систем үүссэнээр бий болсон. Одоогийн байдлаар FOREX-ын бүх эргэлтэнд эзлэх хэмжээгээрээ америк доллар (USD), евро (EUR), японы иен (JPY), швейцарын франк (CHF), английн фунт (GBP) нь үндсэн валютууд болдог.

Нээгдсэн тоо: 2160 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатруудын харилцан ажиллагааг эвдэх тэдгээрийн хоорондын холбоог таслах зорилгоор тусгаарлах ба хаалт тавих тактикийн аргыг ашигладаг. Энэ аргыг хэрэглэсэн тал өрсөлдөгчийн алсын цохилт бүхий боднууд болон чухал нүднүүдийн хоорондын холбоог тасалдаг. Тусгаарлах ба хаалт тавих санаа нь нэг нэгтэйгээ их уялдаатай байдаг болохоор ихэнхдээ харилцан холбоотой байдлаар тохиолддог. Ихэнхдээ тусгаарлах аргыг хэрэглэсний дараа хаалт бий болдог. Энэ онцлогийг жишээгээр авч үзье.

Нээгдсэн тоо: 2022 Төлбөртэй

Өрсөлдөгчийн лагерь дахь чухал нүд, хүү эсвэл боднуудыг хамгаалалтгүй болгохын тулд хамгаалагчийг устгах гэдэг тактикийн аргыг хэрэглэдэг. Өмнөх хичээлүүдээр үзсэн зарим аргууд нь энэ зорилгод хүрэхийн тулд өөр аргуудыг ашиглаж байсан гэдгийг уншигч та мэдэж байгаа. Жишээ нь хамгаалалтанд зогсож байсан шатрыг сатааруулах аргаар хамгаалж байгаа обьектоос холдуулан улмаар тухайн обьектыг дайрах.

Нээгдсэн тоо: 1506 Төлбөртэй

Хааяа амжилттай дайралт хийхэд (диагналаар, босоо, хэвтээ) ямар нэгэн шугамыг эзлэн авах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ шугам дээр өөрийн ямар нэгэн шатар байрлан дайралтыг идэвхитэй өрнүүлэхэд саад болох талтай. Ийм тохиолдолд тухайн шатрыг шугамаас яаралтай холдуулах эсвэл нүд чөлөөлөх комбинацийн адилаар түүнээс хурдан салах хэрэгтэй. Шугам чөлөөлөх элементар жишээ нь Нээж дайрах комбинац юм. Нээж дайрахад хүү болон боднууд шугамаас холдсоноор тухайн талын шатруудын хөл нээгдэн эсрэг талын шатарт довтолж байсан бол энэхүү тактикийн аргын зорилго нь чухал шугамыг нээснээр түүгээр ашигтай ажиллагаа явуулан хэрэгтэй нүдийг эзлэн авах, дайралтын хүчтэй боднуудыг илүү идэвхитэй байрлалд шилжүүлэн аюултай дарамт үүсгэх явдал юм.

Нээгдсэн тоо: 1564 Төлбөртэй

Түгжих комбинацийг үзэхдээ хааяа өөрсдийнх нь шатрууд өөрийн талд гай болдог тухай уншигч та мэдэж авсан байх. Энэ нь хамгаалалт хийж байгаа талын лагерт голчлон тохиолдож байсан. Иймэрхүү эвгүй байдалтай дайрч байгаа тал ч тулгарч болдог. Тэдний зарим шатрууд тухайн үед дайралт хийж байгаа шатруудад хэрэгтэй нүднүүдэд байрлан замд нь саад болох нь бий. Ийм тохиолдолд саад болж байгаа шатруудыг цаг алдалгүй тухайн нүднээс холдуулах эсвэл зүгээр л түүнээс салах хэрэгтэй. Ингэхдээ өрсөлдөгч хамгаалалтын арга хэмжээ авч амжихааргүйгээр саад болж байгаа шатрыг цаг алдалгүй шалаа өгөх, өөр шатарт довтлох, хаяа хийх гэх мэтээр темптэйгээр шилжүүлэх нь илүү сайн.

Нээгдсэн тоо: 1573 Төлбөртэй

Сатааруулах комбинацид ихэнхдээ давхар дайралт хамтруулан хэрэглэдэг талаар өмнөх хичээлд дурдаж байсан. Мэдээжээр бусад аргууд нь энэхүү өргөн дэлгэрсэн тактикийн аргын дагуул болон хэрэглэгдэж болно.
Сатааруулах хаяа нь өөр ажиллагааны урьдчилгаа болж байгааг жишээн дээр авч үзвэл

Нээгдсэн тоо: 1631 Төлбөртэй

Сатааруулах комбинаци өргөн сэдэв бөгөөд тэдний нэг нь сүүлийн шугамд мадлах (хөндий мад) юм. Энэ төрлийн комбинаци нь бусадтайгаа адилаар шатрын хэт ачааллыг үндэс болгон хэрэгждэг. Нэг болон наймдугаар хэвтээ шугамуудыг ихэнхдээ ноёны хорогдох байр хэлбэрээр ашигладаг. Энэхүү шугамын муу хамгаалалт нь гэнэтийн үр дүн бүхий цохилт өгөх боломжийг өрсөлдөгчид олгодог.

Нээгдсэн тоо: 2149 Төлбөртэй

Практикт ихээр тохиолддог тактикийн аргуудын нэг бол сатааруулах (хөндийрүүлэх) юм. Чухал нүд, шугам болон шатруудыг хамгаалж байгаа хүү эсвэл боднуудыг хамгаалалтын байрнаас холдуулах хэрэгтэй үед аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл бид сатааруулах үйлдлээр хамгаалагчийг өөрийн байраа орхихыг тулгах юм. Ийм төрлийн аргыг хөл бөмбөг, хоккей, сагс, гар бөмбөг гэх мэт бусад спортод ч өргөнөөр ашигладаг. Нэг хамгаалагчийн эсрэг хоёр довтлогч дайрах үед их тодоор харагдана. Аль нэг довтлогчийн чадварлаг сатааруулах үйлдэл нь нөгөө довтлогчийг цохилт хийх байрлалд гарган тэр нь дайралтаа төгсгөх жишээтэй.

Нээгдсэн тоо: 1996 Төлбөртэй

Түгжэх тактикийн арга нь татан оруулах тактикийн онцгой хэлбэр юм. Энэхүү аргын үндсэн зарчим нь дайралтын обьект болох өрсөлдөгчийн үнэтэй шатруудын нүүдлүүдийг өөрийнх шатруудаар хаалгахад оршдог. Ихэнх тохиолдолд энэ үнэтэй шатар нь ноён байдаг. Ердийн татан оруулах тактик түгжэх аргын хооронд том ялгаа байдагт суралцагчид анхаарахыг зөвлөе. Энэ нь ердийн татан оруулах тактикийн үед бидний бай бол татан оруулж байгаа шатар болдог бол түгжих тактикт түгжигдсэн шатар нь бидний бай болдог. Түгжих тактикийг жишээгээр харуулъя.

Нээгдсэн тоо: 2382 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатрыг түүнд ашиггүй нүдэнд нүүлгэн довтлон устгах эсвэл энэхүү байрлал нь өөрийнх нь шатруудын хамтын ажиллагаанд ихээхэн саад болсноос өөр шатруудыг алдахад хүргэхэд татан оруулах тактикийн аргыг ашигладаг. Аргыг хэрэглэж байгаа обьект нь ноён байхад илүү үр дүнтэй болдог. Давхар дайралт, дараа, нээж шалах, нээж дайрах, давхар шалаа гэх мэт аргуудтай татан оруулах аргыг хослуулан ашигладаг. Татан оруулах нь голдуу хаяа хийх байдлаар хэрэгждэг хэдий ч хаяа байхгүй байж бас болно. Давхар шалааны талаарх хичээлийн жишээнүүдэд комбинац хийхдээ татан оруулах арга ихээр хэрэглэж байгааг үзсэн. Одоо өөр жишээ авч үзье.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 16

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 49

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 50

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 50

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 65

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 63

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 58

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 51

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 69

 
Энэ долоо хоногт

2.0(15) үет бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 1511

 

тэгшитгэлийн хамгийн их сөрөг язгуурыг ол.

Нээгдсэн тоо : 906

 

тэнцэтгэл бишийн системийг хангах x -ийн натурал утгыг ол.

Нээгдсэн тоо : 266