Үндсэн курс ( 238 )

Математикийн хичээлийн бүх сэдвийг хамарсан ерөнхий курсын хичээлүүд. Та математикийн хичээлээ давтах, бодлого бодох, шалгалтанд бэлтгэхийн тулд ерөнхий ухагдхуун, үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай сайтын энэ хэсэгт математикийн хичээлтэй холбогдолтой онолын материалуудыг нийтлэж байх тул эндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг олон авна гэдэгт итгэж байна.

Танд амжилт хүсье.  

Нээгдсэн тоо: 5917 Бүртгүүлэх

Тэгш өнцөгт бол гүдгэр олон өнцөгт. Дөрвөн цуваа бүхий битүү тахир шугамуудын дунд орших хавтгайн хэсэг тэгш өнцөгтийг бүрдүүлнэ.

Тэгш өнцөгтийг түүний оройнуудыг тэмдэглэсэн дөрвөн латин том үсгээр илэрхийлэн бичдэг. Жишээ нь ABCD. Тэгш өнцөгтийн эсрэг орших талууд паралел бөгөөд тэнцүү байдаг.

Нээгдсэн тоо: 4765 Нийтийн

Дөрвөн өнцөгт гэдэг нь дөрвөн өнцөг, дөрвөн талтай гүдгэр олон өнцөгт. Дөрвөн өнцөгтийг дөрвөн цуваанаас бүрдсэн битүү тахир шугамаар үүсэх хавтгайн тахир шугам доторх хэсэг бүрдүүлдэг.

Нээгдсэн тоо: 2008 Бүртгүүлэх

Олон өнцөгтүүд дотоод ба гадаад өнцгүүдтэй. Олон өнцөгтийн залгаа орших хоёр талын үүсгэх өнцгийг олон өнцөгтийн дотоод өнцөг гэнэ.

Жишээ нь зурагт үзүүлсэн ABC өнцөг бол ABCDEF олон өнцөгтийн дотоод өнцөг.

Нээгдсэн тоо: 3530 Төлбөртэй

Геометрийн хичээл математикаас илүү  хүнд гэж хүмүүс ярьдаг. Геометрт илүү олон тодорхойлолт, ойлголт, теоремууд орж ирдэгээс үүдэн ингэж үздэг байж болох талтай. Эдгээр нэмэлтүүдийг сайн ойлгоогүй бол геометрийн бодлогыг бодох ямарч боломжгүй. Иймээс Хавтгайн геометр хичээлийн багцыг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.

Энэ хичээлд олон өнцөгтүүдийн тухай авч үзье. Огтлолцолгүй битүү тахир шугамаар хязгаарлагдсан геометрийн дүрсийг олон өнцөгт гэнэ.

Нээгдсэн тоо: 5168 Нийтийн

Геометрийн тойрог, дугуй дүрсүүдийн ялгааг сайн ойлгодоггүй байх тохиолдол элбэг. Зарим сурагчид эдгээрийн ялгааг ойлгоогүйн улмаас бодлогын нөхцлийг ойлгохгүй бодох аргаа ч олохгүй байх тохиолддол гардаг. Тойрог, дугуйн ялгааг ойлгохын тулд эхлээд Тойрог хичээлийг үзэхийг зөвлөе.

Нээгдсэн тоо: 1294 Төлбөртэй

Математик ямар хэрэгтэй талаар хүмүүс олон янзаар ярьдаг. Зарим хүмүүс математикийн хэрэглээг зөвхөн 4 аргын тооны хүрээнд хардаг боловч өөрөө математикийн шинжлэх ухааны ололт дээр суурилан бий болсон техник хэрэгслүүдийг угаасаа байсан мэтээр хэрэглэж байдаг. Гэтэл зарим нэг хэсэг нь математикгүйгээр болоод л ирсэн гэсэн зүйлийг ч ярьж байдаг. Энэ бол хүмүүсийн ойлголтын өнцгүүд. Харин сайн сурдаг сурагчид бүгд математиктаа бусдаасаа илүү байдагийг бүгд мэднэ. Яагаад ийм зүй тогтол байдагт өөрийн бодлыг хэлье. Зарим хичээлд муу байж болох ч математикт муу байж болохгүй. Математикт сайн бол бусад хичээлд муу байх үндэсгүй гэдгийг баттай хэлэх байна. Иймээс хичээл сурлагадаа сайжран, амжилтанд хүрье гэвэл математикийн хичээлээ сайн үзэн ойлгоорой. Тэгвэл бусад хичээлүүдэд аяндаа сайн болоод ирнэ. Туршаад үзээрэй.

Энэ удаад тойрогт багтсан өнцгийн талаар авч үзье. Математикийг зөвхөн тоо бодох хүрээнд ердөө харж болохгүй. Онолын мэдлэгт суурилан асуудлын шийдлийг олдог юм шүү.

Нээгдсэн тоо: 1125 Төлбөртэй

Тригнометрийн ямарч тэгшитгэлийг бодох үндсэн аргачлал бол анхдагч тэгшитгэлийг хувирган торигнометрийн энгийн тэгшитгэлүүдэд шилжүүлээд тэдгээрийн шийдийг олох байдаг. Иймээс тригнометрийн энгийн тэгшитгэлийн шийдийг цээжээр мэдэж байх хэрэгтэй. Энгийн тэгшитгэлийн шийдийг гаргаж буй аргачлалыг сайн ойлголгүй хүчээр цээжлсэнээс болоод тэгшитгэлүүдийн шийдүүдийг холих, тодорхой интервал дахь шийдийг тодорхойлох, орлуулгаас шийдийг олох гээд олон тохиолдолд асуудалд орох талтай.

Жич: Тригнометрийн энгийн тэгшитгэлийн шийдүүд хэрхэн гарч байгааг ойлгохгүйгээр шууд цээжилбэл та цаашид мартан тригнометр гэдэг ухагдхууныг мэддэггүй хүмүүсийн эгнээнд орно. Ихэнх хүмүүс энэ замаар явсан байдаг учраас математикийг хүнд хэцүү хичээл мэтээр ойлгон ярьдаг.

Хичээлээр cosx=a, sinx=a хэлбэрийн энгийн тэгшитгэлийн шийдийг хэрхэн тодорхойлохыг авч үзье.

Нээгдсэн тоо: 4713 Нийтийн

Пифагорийн теорем бол геометрийн бодлогод хамгийн ихээр ашиглагддаг теорем тул ихэнх сурагчид теоремийг сайн мэддэг. Хичээлээр теоремийн баталгаа болон Пифагорийн урвуу теоремийн талаар авч үзье. Пифагорийн теоремийн баталгааг мэдэж байх шаардлага байхгүй ч танин мэдэхүй болон ерөнхий мэдлэгийн хүрээнд танилцан ойлгох нь чухал. Энэхүү теоремийг их сургуулийн математикийн ангийн оюутнуудаар батлуулах даалгавар өгөхөд ихэнх нь чадахгүй байсан тохиолдол байдаг л юм даа.

Зөвлөмж: Ирээдүйд сургалтын үндсэн арга онлайн буюу интернет технологт суурилана гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Теле болон DVD, Flash гэх мэт зөөгч дээрх хичээлүүд өгөөж сайнгүй гэдгийг сүүлийн хоёр жил харуулсан. Хичээлийг судлан Пифагорийн теоремийн баталгааны ерөнхий логикийг ойлгож чадвал та онлайн сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломж байна гэж үзээрэй. Нэг үзээд ойлгохгүй бол дахиад үзээрэй. Эцэст нь хичээлийн материалийг бүрэн ойлгоно гэдэгт бүү эргэлзээрэй. Материалийг бүрэн ойлгосны дараа Пифагорийн теоремийг өөр аргаар батлах гээд оролдоорой.

Нээгдсэн тоо: 2605 Бүртгүүлэх

Тойргийн төвтэй давхцсан оройтой тойргийн хоёр радиусаар үүсэх өнцгийг тойргийн төв өнцөг гэдэг.

Зураг 1 -д тойргийн төв O болон AO, OB радиусуудаар үүссэн O оройтой хоёр төв өнцгийг үзүүлсэн. Төв өнцгийн дотоод хэсэгт орших нумыг тухайн төв өнцөгт харгалзах нум гэнэ. AOB төв өнцөгт A ба B төгсгөлтэй хоёр нум харгалзана. 2-р зураг.

Нээгдсэн тоо: 2759 Нийтийн

Хоёр тойрогийн харилцан байршлыг тэдгээрийн радиусууд R, r болон төв хоорондын зай d гээр харьцуулан тодорхойлохыг авч үзье. Тодорхой байх үүднээс R≥r гэж үзье. Тойргууд харилцан байрших байрлалуудыг авч үзвэл

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124