ЕБС-ын програмын хүндхэн сэдвүүдийн нэг болох тэнцэтгэл бишийн бодолтын онцлогийг авч үзье. Функцууд эсхүл илэрхийллийг >, <, ≥, ≤ тэмдэгүүдээр холбосон бичлэгийг тэнцэтгэл биш гэдэг. Жишээ нь f(x)<g(x), f(x)>g(x), f(x)≥g(x), f(x)≤0 гэх мэтээр
Математикийн хичээлийн бүх сэдвийг хамарсан ерөнхий курсын хичээлүүд. Та математикийн хичээлээ давтах, бодлого бодох, шалгалтанд бэлтгэхийн тулд ерөнхий ухагдхуун, үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай сайтын энэ хэсэгт математикийн хичээлтэй холбогдолтой онолын материалуудыг нийтлэж байх тул эндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг олон авна гэдэгт итгэж байна.
Нээгдсэн тоо: 3082 Төлбөртэй
ЕБС-ын програмын хүндхэн сэдвүүдийн нэг болох тэнцэтгэл бишийн бодолтын онцлогийг авч үзье. Функцууд эсхүл илэрхийллийг >, <, ≥, ≤ тэмдэгүүдээр холбосон бичлэгийг тэнцэтгэл биш гэдэг. Жишээ нь f(x)<g(x), f(x)>g(x), f(x)≥g(x), f(x)≤0 гэх мэтээр
Нээгдсэн тоо: 8759 Төлбөртэй
Элсэлтийн ерөнхий шалгалтын материалд вектортой холбоотой бодлогууд орж ирэх нь элбэг байдгийн дээр геометрийн зарим бодлогуудыг векторын үйлдлүүдийг ашиглан их амархан шийдэх боломжтой. Иймээс энэ хичээлээр вектор, координатын суурь бодлогууд болох
талаар авч үзэх юм. Эдгээр бодлогуудыг бодож сурсан байхад ЕБС-ийн хөтөлбөрт багтах вектортой холбоотой бүхий л бодлогыг шийдэх чадвартай болно. Огторгуй дахь вектор координатын үйлдлүүд хавтгайн дүрэмтэй яг ижлээр хийгддэг. Энд зөвхөн гуравдагч координат л нэмэгдэн орж ирдэг.
Нээгдсэн тоо: 5704 Төлбөртэй
ЭЕШ-нд магадлалтай холбоотой бодлого тогтмол ирсэн байдаг. Сэдэв нь шалгуулагчид нилээд асуудал үүсгэдэг нь магадлалын талаарх ойлголт дутуу байдагтай холбоотой. Сурах бичгүүд дээр магадлалын талаар ойлголтыг нэг бол маш хураангуй эсхүл хэтэрхий онолын талаас нь тайлбарласан байдаг нь сурагчид хүндрэл учруулдаг болов уу. Энэ хичээлээр магадлалын тухай ойлголтыг онолын бус энгийнээр тайлбарлах гээд оролдоё. За ингээд хичээлдээ орцгооё.
Нээгдсэн тоо: 2371 Төлбөртэй
Энэ нийтлэлээр бодит шалгалт дээр ирж байсан тригнометрийн хоёр бодлогын бодолтыг дэлгэрэнгүйгээр тайлбарлах болно. Эдгээр бодлогын бодолтыг сайн судлаад ойлговол тригнометрийн бодлогыг ойлгоход сайн суурь болж чадна. Бодлогын шийдүүдээс өгөгдсөн завсар дахь утгуудыг сонгох нэмэлт нөхцөл оруулсан нь сурагчдаас тригнометрийн илүү нарийн ойлголтыг шаардах юм. Сурагчид бодлогыг хураангуйлан энгийн хэлбэрт оруулж чаддаг ч шийдийг гаргах тэр тусмаа өгөгдсөн завсарт харьяалагдах шийдийг сонгохдоо үндсэн хүндрэлтэй тулдаг. Иймд бодолтуудыг анхааралтай судлаад ойлгон авахыг хичээгээрэй. Олон бодлого бодохдоо биш аргачлалыг ойлгох нь чухал.
Нээгдсэн тоо: 3440 Төлбөртэй
Тригнометрийн функцуудийн чанарыг сайн мэдэж байх нь бодлого бодоход ихээхэн тустай. Чанарыг сайн ойлгоогүйгээс бодлогын шийдийг тодорхойлох, илэрхийлэл хувиргах, томьёонуудыг хэрэглэхдээ алдаа гаргах өндөр магадлалтай. Сайтад тавигдсан тригнометр сэдвийн бүх хичээлүүдийг сайтар үзэн холбогдох бодлогуудын бодолтыг ойлгосон байхад танд энэ сэдвээс айх зүйл байхгүй. Ингээд хичээлээ функцийн тэгш, сондгой чанарын тухай тодорхойлолтоос эхлэе.
Нээгдсэн тоо: 2797 Бүртгүүлэх
Тригнометрийн илэрхийллийг хялбарчлах аргууд, тэдгээрт ашиглах томьёонуудын талаарх хичээлээ үргэлжлүүлье. Тригнометрийн илэрхийллийг хялбарчлах арга техникийг сураагүй бол тригнометрийн тэгшитгэл, тэнцэтгэл бишийг бодох тухай яриад ч хэрэггүй. Тригнометр сэдэв нилээд олон тооны их төстэй хэлбэрийн томьёонуудтай байдаг нь тэдгээрийг цээжлэх, ашиглахад хүндрэлтэй байдал үүсгэх талтай.
Нээгдсэн тоо: 2388 Бүртгүүлэх
Хувьсагч тригнометрийн функцэд агуулагдаж буй илэрхийллийг тригнометрийн илэрхийлэл гэдэг. Ийм төрлийн илэрхийллийг хувирган эмхэтгэл хийхэд тригнометрийн функцуудын чанар, тригнометрийн томьёонуудыг ашиглана. Тригнометрийн тэгшитгэл, тэнцэтгэл бишүүдийг бодохдоо эхлээд илэрхийлэлд хувиргалт хийн тэдгээрийг энгийн хэлбэрт шилжүүлэн боддог тул тригнометрийн илэрхийллийг хялбарчлах аргыг сайн эзэмшсэн байхад энэ сэдвийн бодлогуудыг онцын хүндрэлгүй шийднэ. Энэ хичээлээр тригнометрийн илэрхийллийг хувиргахад ашигладаг үндсэн томьёонуудыг хэрхэн хэрэглэхийг сурах болно.
Нээгдсэн тоо: 2472 Төлбөртэй
Олон төрлийн бодлого, хувиргалт хийхэд тригнометрийн өнцөг хаана аль үед байрлаж байгаагаас хамааран тэдгээрийн тэмдгийг тооцох хэрэгтэй болдог. Иймээс тригнометрийн функцуудын тэмдгийг мэддэг байх нь туйлын чухал. Гэхдээ эдгээрийг цээжилнэ гэвэл хүнд бөгөөд алдаа гаргах өндөр магадлалтай тул тэмдгийн учрыг ойлгох хэрэгтэй. Энэ нь илүү амар болоод найдвартайн дээр тригнометрийг ойлгох үндсэн нөхцлүүдийн нэг мөн.
Нээгдсэн тоо: 7461 Нийтийн
Язгуур доор үл мэдэгдэгчийг агуулсан тэгшитгэлийг иррационал тэгшитгэл гэдэг. Ийм төрлийн тэгшитгэлийг бодохдоо тэгшитгэлд байгаа язгуурууд арифметикийн байх ёстой гэсэн нөхцлийг тооцон үл мэдэгдэгчийн утгын мужийг заавал тооцох хэрэгтэй. Үүнийг тооцоогүйгээс ихэнх алдаанууд гардаг. Хичээлээр иррационал тэгшитгэлийг бодох аргуудын талаар авч үзэх болно.
Нээгдсэн тоо: 27819 Нийтийн
Энэ хичээлээр шүргэгч тэгшитгэлийг олох бодлогуудын талаар авч үзэцгээе. Ямар нэгэн функцийн график татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг олох, шүргэлтийн цэгийг олох гэх мэтээр шүргэгч шулуунтай холбоотой бодлогууд ЭЕШ -нд ирдэг. Шүргэгч шулууны тэгшитгэлийг гаргахын тулд уламжлалын геометр утгыг санацгаая. Хэрвээ y=f(x) функцийн графикийн x0 цэгт шүргэгч татвал түүний налуун коэффициент нь шүргэгч болон OX тэнхлэгийн эерэг чиглэл хоёрын хоорондох өнцгийн тангенстай тэнцүү байдаг.