Үндсэн курс ( 265 )

Математикийн хичээлийн бүх сэдвийг хамарсан ерөнхий курсын хичээлүүд. Та математикийн хичээлээ давтах, бодлого бодох, шалгалтанд бэлтгэхийн тулд ерөнхий ухагдхуун, үндсэн зарчмуудын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай сайтын энэ хэсэгт математикийн хичээлтэй холбогдолтой онолын материалуудыг нийтлэж байх тул эндээс та өөртөө хэрэгтэй мэдээллийг олон авна гэдэгт итгэж байна.

Танд амжилт хүсье.  

Нээгдсэн тоо: 16485 Нийтийн

Хичээлд хавтгайн геометрийн бодлого бодоход чухал хэрэгтэй гурвалжны биссектрисийн нэгэн чанарыг авч үзье. ABC гурвалжны B оройгоос түүний эсрэг орших AC тал дээрх D цэгт биссектрисийг буулгая.

Нээгдсэн тоо: 5777 Төлбөртэй

Дүрсийг бүрдүүлж буй битүү тахир шугам дээрх бүх цэгүүд нэг цэгээс ижил зайнд орших геометрийн дүрсийг тойрог гэдэг. Тойргийн бүх цэгүүдээс ижил зайн орших цэгийг тойргийн төв гэж нэрлэдэг. Тойргийн төвийг латин том O үсгээр голдуу тэмдэглэдэг.

Зургаас тодорхойлолтыг илүү ойлгон авахыг хичээгээрэй.

Нээгдсэн тоо: 8111 Нийтийн

Бодлогыг олон янзаар бодох аргуудыг эзэмших нь бодлого бодох техникт маш сайнаар нөлөөлөн ямарч бодлогыг өөр өнцгөөс харан шийдлийн олон санааг төрүүлдэг тул энэ удаад 3x2+7x-10=0 тэгшитгэлийг бодох аргуудыг авч үзье. Тэгшитгэлийн коэффициентүүдийг a - квадрат зэрэгтэй гишүүний, b - нэгдүгээр эрэмбийн гишүүний , c - сул гишүүн гэж тэмдэглэе.

Нээгдсэн тоо: 4786 Төлбөртэй

O төвтэй k коэффициенттэй гомотет гэдэг нь дүрсийн P цэг бүр гэсэн P1 цэгээр илэрхийлэгдэх хувиргалт юм.
Гомотет бол төстэй хувиргалт. Хувиргалтаар төстэй дүрсүүд үүсдэг. Өөрөөр хэлбэл харгалзах өнцгүүд нь тэнцүү талууд нь пропорционал дүрсүүд үүснэ гэсэн үг.

Нээгдсэн тоо: 27740 Нийтийн

Хаалттай тахир шугаман дүрсүүд периметр, талбайтай байдаг. Гурвалжин ч хаалттай тахир шугамаар үүсдэг дүрс тул хичээлээр гурвалжны периметр, талбайн талаар авч үзье.

Жич: Геометрийн бодлогод периметр, талбайг ол гэсэн нөхцөл байхаас тухайн ухагдхуун гэж юу болох хэрхэн тооцохыг та өөрөө мэдэж байхыг шаардана. Ухагдхууныг мэдэхгүй, яаж тооцохыг мэдэхгүй бол бодлогыг бодохгүй л гэсэн үг.

Нээгдсэн тоо: 1441 Төлбөртэй

Гурвалжны төстэйн шинжүүдийг геометрийн ихэнх бодлогод өргөнөөр ашигладаг тул шинжүүдийг маш сайн ойлгон цээжээр мэддэг байх хэрэгтэй.
Төстэй гурвалжингууд гэдэг нь бүх өнцгүүд нь тэнцүү, нэг гурвалжны бүх талууд нөгөөгийнхөө төстэй талуудаас нэг ижил тоогоор урт эсхүл богино байх гурвалжингуудыг хэлнэ. Өөрөөр хэлбэл гурвалжингуудын бүх өнцгүүд тэнцүү ба төстэй талууд нь пропорционал бол тэдгээр нь төстэй гурвалжинууд.

Нээгдсэн тоо: 1869 Төлбөртэй

Гурвалжингууд өөр хоорондоо өнцгийн шинж, талуудынхаа төрлөөр ялгагдах бөгөөд тус бүрдээ оноосон нэрүүдтэй байдаг. Геометрийн бодлогуудад гурвалжинг голдуу яг энэ нэрээр өгдөг тул эдгээрийг хэлбэр, дүрсээр нь сайн тогтоон авахыг зөвлөе.
Хавтгайн геометрийн дүрсийн тухай 7, 8 -р ангид үздэг тул сурагчид мартсанаас болоод бодлогын зургаас гурвалжингуудыг танихгүй байх тохиолдол гардаг. Хэрвээ гурвалжинг дүрсээр нь танихгүй бол тэдгээрийн шинж, чанарыг ашиглан бодлого бодох боломжгүй.

Нээгдсэн тоо: 7495 Нийтийн

Хавтгайн геометрт хамгийн өргөн хэрэглэдэг дүрс бол гурвалжин. Гурвалжны шинж чанарууд бараг бүх бодлогод орж ирдэг гэхэд хилсдэхгүй. Иймээс гурвалжны шинж, чанаруудыг сайн ойлгон тогтоон авбал цаашид их хэрэгтэйг зөвлөе.
Гурвалжин гэдэг нь гурван холбоосоос бүрдсэн хаалттай тахир шугам. Тодорхойлолтыг тахир шугам хичээлийг үзэн зөв ойлгон тогтоож аваарай.

Нээгдсэн тоо: 1200 Бүртгүүлэх

Хавтгайн геометрүүдийн үндсэн ухагдхуун, тодорхойлолт, оноосон нэрүүдийг мэдэхгүйгээс геометрийн бодлогыг бодох үед үүсдэг хүндрэлүүд гарч ирдэг. Бодлогын нөхцөлд медиан, гадаад өнцөг, өндөр, биссектрис гэх мэтээр ухагдхуунуудыг оноосон нэрээр нь шууд өгөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ эдгээрийн тодорхойлолтыг мэдэхгүй бол тухайн бодлогыг бодохгүй. Хариу нь өгөгдсөн тестийн хувьд таагаад өнгөрөх ч эндээс л өөрийгөө хуурах замаа эхэлж байгаа нь тэр гэж ойлгоорой. Иймээс сайтын хичээлүүдийг үзэн суурь ойлголтуудыг ойлгон авахыг зөвлөе.

Нээгдсэн тоо: 935 Төлбөртэй

ЕБС -д матриц, хуурмаг тоо, вектор гэх зэрэг хэдэн сэдвийг өнгөцхөн үздэгээс болоод сурагчид ийм төрлийн бодлогуудыг бодохдоо тааруухан байдаг. Ямарч бодлогыг шийдэхэд онолын мэдлэг заавал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бодлогын шийдийг гаргаж буй томьёо, теорем, аргачлалын учрыг ойлгоогүй эсхүл дутуу ойлголтоос л алдаа гаргадаг. Хичээлээр матрицийг үйлдлүүдийн талаар үзье.
2019 оны математикийн элсэлтийн шалгалтын материалд матрицийн үйлдлийн бодлогууд нилээд хэд орж ирсэн байсан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 91

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 136

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 119

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 236

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 277

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 286

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 342

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 330

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 410

 
Энэ долоо хоногт

хязгаарыг бод.

Нээгдсэн тоо : 2409

 

илэрхийллийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 2040

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 477