Хэрэглээний программууд ( 202 )

Сайтын энэ хэсэгт хүмүүсийн хамгийн ихээр ашигладаг хэрэглээний программуудын талаарх хичээлүүдийг орууллаа. Хэрэглээний программуудыг сурч эхэлж байгаа болон мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн хэрэгтэй мэдээллээ олох боломжтой. Хичээлүүдийг энгийн байдлаар жишээнд дээр тайлбарлан хийсэн тул ямарч бэлтгэлтэй хүмүүс үзэхэд хүндрэлгүй. Хэрвээ та хэрэглээний программуудад суралцаж эхэлж байгаа эдгээр хичээлүүд танд гарааны нилээд сайн суурь болж чадна. Бүх жишээнүүдийг хийж суртлаа давтан сайн ойлгохыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье. 

Нээгдсэн тоо: 2265 Төлбөртэй

Ерөнхий тохиолдолд нэрийг хүснэгтийн ямар ч хэсэгт үүсгэн ашиглаж болно. Гэхдээ анхдагч нөхцлөөрөө нэр нь хуудасны (sheet) биш хүснэгтийн (book) түвшинд үүсдэг. Хүснэгт нь олон хуудастай байгаад нэг ижил (жишээ нь Dept_Total ) нэрийг өөр утгуудад ашиглах хэрэгтэй болсон бол хуудсанд нэрийг үүсгэх аргыг хэрэглэдэг. Хуудасны түвшинд нэр үүсгэхдээ

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Scope задаргаат жагсаалтаас нэрээ үүсгэх хуудсыг сонгон өгнө. ( 1 ) Жагсаалтад байгаа хуудаснуудын алинд ч нэрийг үүсгэж болох боловч хэрэглэгчид ихэнхдээ тухайн нэр өгч байгаа нүд эсвэл хэсэг байгаа хуудсыг сонгодог.
  • Ok товчийг дарна.

Нээгдсэн тоо: 1669 Төлбөртэй

Excel програмд нэр үүсгэх хэдэн янзын арга байдаг. Аль аргыг ашиглах нь хэрэглэгчийн дадлага болон хүслээс хамаарна.

Диалогын цонхоор нэр үүсгэх

Энэ аргаар нүд болон хэсэгт нэр өгөхдөө

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Ok товчийг дарна

Зөвөлгөө: Хэрвээ нэг зэрэг шууд олон нэр үүсгэхийг хүсвэл Formulas -> Defined Name -> Name Manager товчийг ашиглаарай. Товчийг дарахад Name Manager цонх нээгдэх бөгөөд шинэ нэр үүсгэхийн тулд New товчийг даран нэрийг үүсгэнэ.

Нээгдсэн тоо: 1800 Нийтийн

Нүднүүдийн хаяг нь ямар нэгэн утга илэрхийлэхгүй тул шууд ажиллахад хүндрэлтэй асуудал их гардаг. Гэхдээ Excel програм нь нүд болон нүдний хэсгүүдэд нэр өгөх боломжтой байдаг нь хэрэглэгчийн ажиллагааг асар хөнгөвчилж өгдөг. Жишээ нь нүдэнд Ашгийн_хувь, нүднүүдийн хэсэгт Борлуулалт гэх мэтээр нэр өгч болно.

Нүд болон нүднүүдийн хэсэгт нэр олгохын давуу талууд

  • Нүд болон хэсгүүдэд нэр олгох нь дараах давуу талуудтай
  • Нэр бүхий (жишээ нь Орлого) хэсгийг зүгээр хэсгийн (жишээ нь A1:A200) хаягаас илүү хурдан тогтооно
  • Сонгосон нүд болон хэсгийн нэр нь нэрийн талбар (Name box) т харагдана
  • Нэрийн талбараас сонголт хийн нүд хэсгүүдэд хурдан шилжинэ
  • Нүд болон хэсгийн нэрийг бичих учраас томьёо зохиох ажиллагаа хөнгөн болно
  • Нэрийг ашигласнаар томьёог ойлгоход амархан. Жишээ нь =C30-C40 гэсэн томьёоноос =Орлого-Зарлага томьёо нь хамаагүй илүү ойлгомжтой.

Нээгдсэн тоо: 1710 Бүртгүүлэх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

Нээгдсэн тоо: 2603 Төлбөртэй

Томьёонд функц нэмэх

Excel програм нь 300 илүү дотоод функцтэй байдаг ба эдгээрийг ашиглан өөрийн зохиож байгаа томьёоны тооцооны боломж болон хурдыг ихэсгэх бололцоотой. Функцууд дараах үүрэгтэй

  • Томьёоны бичлэгийг хураангуйлах
  • Томьёогоор шийдэх боломжгүй тооцоонуудыг гүйцэтгэх
  • Томьёог нөхцөлд тохируулан гүйцэтгэх боломжтой болгох

Ихэнх тохиолдолд функцууд нь нэг ба түүнээс олон аргументыг ашиглана. Аргумент гэдгийг функцын үйлдэлд орох мэдээллийн хэсэг гэж ойлгож болно. Жишээ нь =(ROUND(A2;2)) функц нь A2 нүдний утгыг аравтын 2 орноор нарийвчлах үйлдлийг хийх бөгөөд 2 аргумент ашиглаж байна.

Санамж: Функц нь дотроо бусад функцыг агуулж байж болдог. Жишээ нь =SUM(MAX(B1:B6), ROUND(A2;2)) Энд SUM функц нь дотроо MAX, ROUND гэсэн хоёр функцыг агуулж байна.

Нээгдсэн тоо: 1871 Төлбөртэй

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

Нээгдсэн тоо: 3584 Төлбөртэй

Электрон хүснэгтэд томьёо ашигласнаар тооцооны үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгодог. Учир нь томьёо нь хүснэгтийн нүднүүдийн өгөгдлүүдийг боловсруулах боломжийг бий болгоно. Функц гэдэг нь програмын дотоод болон хэрэглэгч өөрөө зохиосон тодорхой үйлдлүүдийг хийх боломж бүхий томьёонд ашиглаж болдог хэрэгсэл юм.

Үндсэн элементүүд

Excel 2007 гийн томьёо нь 8192 хүртэлх (өмнөх хувилбаруудад 1024 хүртэл байсан) тэмдэгт болон дараах элементүүдийг агуулж байж болдог.

  • Операторууд Жишээ нь нэмэх (+) , хасах (-), үржих (*) гэх мэт
  • Нүнүүдийн холбоосууд. (нүдний хаяг, нэрлэсэн хэсгүүд гээд бүгд байна.)
  • Тоон утгууд, текст, логик илэрхийлэл
  • Хуудсын функцууд Жишээ нь SUM, AVERAGE гэх мэт

Томьёо оруулсаны дараа нүдэнд томьёоны үр дүн харагдана. Харин нүдийг сонгоход томьёоны мөрөнд тухайн нүдний томьёо харагдана.

Нээгдсэн тоо: 3256 Төлбөртэй

Өгөгдаөлтэй ажиллах олон аргууд байдгаас дараах аргууд нь нилээд өргөн ашиглагддаг болно.

Өгөгдлийг хайн солих

Заримдаа их өгөгдөлтэй хүснэгтээс хэрэгтэй мэдээллийг олж тэдгээрийг өөр өгөгдлөөр солих ажиллагаа  нь нилээд хүндрэлтэй асуудал болдог. Excel програмд ийм төрлийн ажиллагааг хийх функц байдаг бөгөөд түүнийг ашиглахдаа

  1. Home -> Editing -> Find & Select товчийг дараад гарч ирэх цэснээс Replace команд эсвэл <Ctrl + H> хослолыг дарахад Find and Replace цонх нээгдэнэ.
  2. Find What талбарт хайх утгаа оруулна
  3. Тусгай байдлаар форматлагдсан өгөгдлийг олох хэрэгтэй бол
    • Find What талбарын баруун орших Format товч дээр дарна. (Товч харагдахгүй байвал Options товчийг дарах хэрэгтэй.) Үүний дараа Find Format цонх нээгдэнэ.
    • Хэрэгтэй форматыг сонгоод Ok дарна
  4. Replace With талбарт солих утгаа оруулна
  5. Сольж байгаа утга нь шинээр форматлагдах бол Replace With талбарын баруун талд орших Format товчийг ашиглан форматыг сонгоно
  6. Within задаргаат жагсаалтаас өгөгдлийг хайх хэсгийг сонгоно. Энд тухайн хуудас (Sheet), бүх хүснэгт (Workbook) гэсэн сонголтууд байдаг.
  7. Replace All товчийг дарвал Excel өгөгдлийг хайн солих ажиллагааг автоматаар хийх болно. Хэрэглэгч солих ажиллагааг өөрөө хянах шаардлагатай гэвэл Find Next товчийг дарна. Програм нь хайх өгөгдөл олдсон нүд дээр зогсоно. Та энэ өгөгдлийг солих хэрэгтэй гэж үзвэл Replace товчийг дарах ба солих хэрэггүй бол Find Next товчийг даран хайлтыг үргэлжлүүлнэ. Хэрвээ Find All товчийг дарвал Excel бүх олдсон өгөгдлүүдийг цонхонд гаргаж ирэх бөгөөд эндээс сонголт хийн солих ажиллагааг хийх боломжтой.
  8. Ажиллагааг дуусгахдаа Close товчийг дарна

Нээгдсэн тоо: 2148 Бүртгүүлэх

Нүд болон хэсгийг зөөх ажил нилээд их гардаг. Жишээ нь ямар нэгэн обьект оруулахын тулд нүднүүдийг зөөн зай гаргах  гэх.мэт

Өгөгдлүүдийг зөөх

Хуудас дотроо нүд болон хэсгийн өгөгдлийг зөөхдөө

  • Зөөх гэж байгаа нүд болон хэсгийг сонгоно
  • Home -> Clipboard -> Cut товчийг дарна (хайчны зураг). Эсвэл <Ctrl + X> хослолыг дарах юмуу баруун даралт хийн гарч ирэх туслах цэсээс Cut командыг өгнө.
  • Хүснэгтийн курсорыг зөөн байрлуулах хэсгийн зүүн дээд нүдэнд байрлуулна
  • <Enter> товчийг дарна

Нээгдсэн тоо: 2751 Бүртгүүлэх

Excel - д нүднүүдийг тодорхой дарааллаар автоматаар дүүргэдэг AutoFill гэдэг функц байдаг. Сонгогдсон нүд болон хэсгийн баруун доод булан байрлах Fill handle гэж нэрлэдэг жижигхэн квадратыг ашиглан функцыг ажиллуулна. (улаан дугуй)

Fill handle -ийг чирэн үүсэх шинэ хэсгийн баруун талд AutoFill Options гэсэн товч гарч ирнэ. (Параметр) Товч дээр дарахад хамгийн их ашигладаг үйлдлүүд болох Copy Cells , Fill Series , Fill Formatting Only , Fill Without Formatting  жагсаалт гарч ирнэ.
Програмын тохиргоонд AutoFill функцыг хаасан бол сонгогдсон нүд болон хэсгийн баруун доод буланд Fill handle гарч ирэхгүй. AutoFill функцыг нээхийн тулд
  1. Office товчийг дараад дараа нь Excel Options товчийг даран Excel Options цонхыг нээнэ.
  2. Цонхны зүүн хэсэгт байрлах сонголтуудаас Advanced сонголтыг хийнэ
  3. Editing options хэсгийн Enable fill handle and cell drag-and-drop -г зөвлөнө.
  4. Ok товчийг дарна

Санамж: Олон хэсэг сонгогдсон үед AutoFill функц ажиллахгүй.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 65

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 119

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 116

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 126

 
Энэ долоо хоногт

Адил хажуут трапецын сууриуд 20 ба 12 см. Трапецыг багтаасан тойргийн төв их суурь дээр байрлах бол трапецын диагналыг ол.

Нээгдсэн тоо : 1169

 

тэгшитгэлийн язгууруудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1088

 

Зурагт үзүүлсэн хагас тойрогт бол AB -ийн уртыг ол.

Нээгдсэн тоо : 840