Программчлалын хэлүүд ( 492 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 7878 Нийтийн

Юуны өмнө ОХП-ын хэлүүд болон C# хэлэнд байдаг тодорхой суурь ухагдхууны талаар ойлголтыг авах хэрэгтэй. ОХП-ын хэлэнд бараг бүх обьектууд өгөгдлийн төрлүүд байдаг.

  • Хувьсагч гэдэг нь төрөл бүрийн утгуудыг авч болдог дараа нь тэдгээрийг өөр төрлийн утгаар өөрчилж болдог хэлний элемент юм. Иймээс түүнийг хувьсагч гэж нэрлэдэг. Тогтмол утга гэж бас байдаг. Тогтмол утга нь хувьсагчаас ялгаатай нь өөрийн утгаа компиляц хийх үед ганц удаа аваад тухайн утгаа дахин өөрчилдөггүй. Хувьсагч гэдгийг ямар нэгэн зүйлийг эсхүл тухайн зүйл хаана байгааг заах мэдээллийг хадгалж болдог хайрцагтай зүйрлэж болно.
  • Өгөгдлийн төрөл гэдгийг хувьсагч авч болох утгуудын олонлог гэж ойлгоно. Хэрвээ бид хувьсагчийг бүхэл тоон төрлийнх гэж заавал түүнд зөвхөн бүхэл тоог эсхүл логик төрлийнх гэвэл зөвхөн логик утгыг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувьсагч өөрийн төрөлд багтах утгуудын олонлогоос л утгаа авах ёстой гэсэн үг.
  • Обьект гэдэг нь хувьсагч авсан тодорхой утга эсхүл тухайн утгыг авах холбоосын утгыг хувьсагчид олгосонг хэлнэ. Энэ ойлголт нь ОХП-ын үндсэн гол ойлголт байдаг.

Нээгдсэн тоо: 2813 Нийтийн

Сайтын загварт цэс том үүрэгтэй. Энэ хичээлээр энгийн хэвтээ цэсийг хэрхэн хийхийг авч үзэх юм. Цэсийг хийхдээ энгийн аргуудыг ашиглах бөгөөд үр дүнд нь бүх хөтөч дээр зөв ажилладаг цэсийг гарган авах болно. Ингээд хичээлээ эхлэе.

Цэсний нэрүүдийн жагсаалтыг гаргая. Манай цэс "Нүүр", "Мэдээ", "Бүтээгдхүүн", "Үйлчилгээ", "Загварууд", "Холбоо" гэсэн хэсгүүдийг агуулж байна гэж үзье. Эхлээд Dreamweawer эсхүл текст засварлагч Notepad зэрэг програмыг ашиглан menu.html нэртэй файлыг үүсгэнэ. Би ихэнхдээ Notepad++ програмыг ашигладаг.

Нээгдсэн тоо: 1861 Төлбөртэй

CSS -ийг пратикт ашиглах жишээ болгоод үндсэн цэсийг сонгоход дэд цэс нь хөдөлгөөнт байдлаар нээгдэх босоо цэсийг CSS ашиглан хэрхэн хийхийг авч үзье. Бүх зүйл нэг түвшинтэй дараалалгүй жагсаалтыг агуулсан энгийн html код болон CSS хэвийн файл, дөрвөн зургаас бүрдсэн хангалттай амархан хийгдсэн болно. Цэс зурагт үзүүлсэн байдлаар харагдана.

Нээгдсэн тоо: 4222 Төлбөртэй

Интерфейс гэж юу болох талаар ярихын өмнө Абстракт класс ба аргууд хичээлийг үзэхийг зөвлөж байна. Учир нь абстракт классын талаар ойлгосон байхад интерфейсийг ойлгоход дөхөмтэй байх юм. Яагаад гэвэл интерфейс гэдэг бол бас л абстракт класс. Ойлголтыг дэлгэрэнгүй авч үзье.
Интерфейс гэдгийг зөвхөн абстракт аргуудыг агуулсан абстракт класс гэж ойлгох хэрэгтэй. Зөвхөн абстракт аргуудтай классыг интерфейс гэж нэрлэдэг.

Нээгдсэн тоо: 3898 Бүртгүүлэх

Обьект хандалтад программчлалын үндэс болсон класс нь абстракт төрлийнх байж болдог. Хичээлээр абстракт класс ба аргууд гэж юу болох, хэрхэн зарлах, хаана ашиглах талаар үзэх болно. Абстракт класс гэж юу вэ?
Обьектыг шууд үүсгэж болдоггүй классыг абстракт класс гэдэг. Ийм төрлийн классыг үүсгэхдээ abstract гэсэн түлхүүр үгийг ашиглана.
Жишээ нь бидэнд Car гэсэн класс байна гэж үзье. Түүнийг abstract түлхүүр үгийг ашиглан абстракт класс болгоод дараа нь түүнээс обьект үүсгэх гээд үзье.

Нээгдсэн тоо: 2802 Нийтийн

Обьект хандалтад программчлалын класст тогтмолыг хэрхэн зарлах, тогтмолууд ямар хэрэгтэй, процедур хандалтад PHP -д зарлагдсан тогтмолуудаас юугаараа ялгаатай талаар энэ хичээлээр авч үзье. PHP -д тогтмол утгууд гэх ойлголт байдаг бөгөөд тэдгээрийг define түлхүүр үгээр зарлан өгдөг гэдгийг санаж байгаа байх.

Нээгдсэн тоо: 1969 Нийтийн

Обьект хандалтад программчлалын дадлагын 4-р хичээлээр PHP -н онцгой тохиолдолын боловсруулалтыг өмнөх дадлагын ажлуудад хийгдсэн жишээн дээр хэрэгжүүлэх болно. Иймээс дадлагын ажлыг эхлэхийн өмнө танд Онцгой тохиолдол хичээлийн материалтай танилцахыг зөвлөх байна. Түүнээс гадна өмнөх дадлагын ажлуудыг 1-р ажил, 2-р ажил, 3-р ажил хичээлүүдээс үзэх боломжтой.

Нээгдсэн тоо: 5630 Нийтийн

Өгөгдөл, дэд программууд (процедур, функцууд) тэдгээрийн боловсруулалтууд хоорондоо холбоо багатай байдаг процедур программчлалын үзэл санааны хөгжлийн үр дүнд обьект хандалтад программчлал үүссэн. ОХП -ын зарчмыг анхлан дэвшүүлсэн программчлалын хэл бол Норвегийн эрдэмтэн Оле-Йохан Далийн (Ole-Johan Dahl) боловсруулсан Симула (Simula) байсан юм. 1967 онд гарсан энэхүү хэлэнд обьект, класс, виртуал аргууд гэх мэтийн дэвшилтэд санаануудыг гарган тавьсан боловч тэр үедээ эдгээрт нэг их анхаарал хандуулаагүй өнгөрчээ.

Нээгдсэн тоо: 1805 Бүртгүүлэх

Обьект хандалтад программчлалыг суралцахад тойрон гарах аргагүй нэг чухал сэдэв бол онцгой байдлын (exceptions) боловсруулалт юм. Сэдвийг ойлгоход хялбар байх үүднээс шууд онцгой байдал буюу exceptions -ийн тодорхойлолтоос эхлэе. exceptions гэдгийг онцгой байдал гээд орчуулчихлаа. Хир оновчтой болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ ойлгох нь чухал даа.

Нээгдсэн тоо: 2211 Төлбөртэй

Өнөөдөр бид дадлагын хичээлээ обьект хандалтад программчлалын суурь ойлголтын нэг болох өвлөх зарчмаар үргэлжлүүлнэ. Өвлөх (Inheritance) гэж юу вэ? Өмнө нь үүсгэсэн байсан классын бүх арга болон шинжүүдийг дараагийн класс өвлөн авах боломж юм. Энэ тохиолдолд өмнө нь үүсгэсэн классыг "эцэг" харин түүнээс өвлөлт хийж байгааг "хүүхэд" гэж нэрлэдэг талаар Өвлөх (Inheritance) зарчим хичээлд үзсэн. Иймд механизмын талаар энд дэлгэрүүлж үзэлгүйгээр шууд дадлагын даалгавартаа орцгооё.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 61

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 99

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 90

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 209

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 250

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 258

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 303

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 289

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 375

 
Энэ долоо хоногт

функцийн интервал дахь хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 858

 

Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 4. Хажуу ирмэг суурийн хавтгайд 30 градусын өнцгөөр налсан бол пирамидын хажуу ирмэгийг ол.

Нээгдсэн тоо : 1854

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1164