Математикийн хичээлүүд ( 285 )

Математикийг шинжлэх ухааны хаан гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Яагаад ерөнхий боловсролын сургуулиудад математикийн хичээлд илүү анхаарал хандуулан заадаг нь үүнтэй холбоотой. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдаг гэдгийг бүгд мэднэ. Үүний гол нууц нь математик оюун ухаан, сэтгэн бодох, биеэ дайчлах чадварыг хөгжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэгт байгаа юм. Хүн бүр математикч болох албагүй ч энэхүү ухаанд тодорхой хэмжээнд суралцсан байх гарцаагүй шаардлагатай. Хүмүүсийн дунд математикийг их хүнд хичээл ухаантай хүмүүс л сурдаг гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Энэ бол ташаа зүйл шүү. ЕБС-ийн математикийн хөтөлбөр бол хүн бүр мэдэж байж хамгийн анхан шатны суурь ухагдхуун тул хүүхэд бүр сурах бүрэн боломжтой зүйл. Хамгийн гол нь хэдэн үндсэн ойлголтуудыг сайн ойлгосон байхад бусад нь түүнээс дагалдан гардаг учраас магадгүй хамгийн сонирхолтой болоод амархан хичээлүүдийн нэг байж ч мэднэ шүү.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2830 Төлбөртэй

Хичээлээр бид тригнометрийн тэгшитгэлүүдийн үндсэн төрлүүд тэдгээрийг бодох аргачлалуудын талаар үзнэ. Сэдэв нь элсэлтийн шалгалтанд оролцогчдод хамгийн төвөгтэйд тооцогдох нэгэн. Элсэлтийн ерөнхий шалгалтанд тригнометрийн тэгшитгэл орж ирэх нь гарцаагүй. Сурагчид энэ сэдвийг сайн ойлгоогүйгээс болж ийм төрлийн бодлогоос оноо алдах тохиолдол маш элбэг. Иймээс тригнометрийн тэгшитгэлүүдийг бодож сурах хэрэгтэй. Хичээлд үзэх зарим нэгэн (жишээ нь орлуулах, үржигдхүүнд задлах) аргууд бол математикийн бусад сэдвүүдэд ашигладаг ерөнхий универсал аргууд болно. Бусад нь зөвхөн тригнометрт хэрэглэдэг аргууд байгаа.

Нээгдсэн тоо: 11720 Нийтийн

Интеграл, уламжлал хоёр мат анализд голлох байр суурийг эзэлдэг тухай би өмнө нь Уламжлалыг тооцох хичээлд дурдаж байсан. Интегралыг олох үйлдлийг интегралчлах гэж нэрлэдэг. Хичээлийн материалыг сайн ойлгохын тулд та уламжлалыг олох наад захын болбол дунд хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Иймд эхлээд Уламжлалыг тооцох, Дифференциалчлах дүрэм хичээлийг үзэн судалсан байхыг зөвлөе. Интеграл үзэх гэж байж юун уламжлал яриад байгаад гайхаж магадгүй. Тэгвэл уламжлал олох (дифференциалчлах), тодорхойгүй интегралыг олох (интегралчлах) хоёр нь нэмэх, хасах эсхүл үржих, хуваахын адилаар харилцан эсрэг үйлдлүүд юм. Эндээс нэг үйлдлийг мэдэхгүйгээр /өөрөөр хэлбэл уламжлалыг олох дадлагагүйгээр/ нөгөөд нь хол явахгүй нь ойлгомжтой.

Нээгдсэн тоо: 3158 Бүртгүүлэх

Бид өмнөх хичээлийн сүүлд 3ax+9x-8x-24 илэрхийллийг үржвэрт задлах гээд ерөнхий үржигдхүүн олохгүй мухардал орсон билээ. Аргуудыг дарааллынх нь дагуу хэрэглэхийг илүү гэдгийг Бодлого бодож сурах нь I хичээлд дурдсан. Илэрхийллийг эхний арга буюу ерөнхий үржигдхүүнийг хаалтнаас гаргах аргаар эмхэтгэж болохгүй байгаа тул 2-р арга бүлэглэхийг хэрэглэх гээд үзье.

Нээгдсэн тоо: 3603 Бүртгүүлэх

Уламжлалыг тооцох үйлдлийг дифференциалчлах гэдгийг Уламжлалыг тооцох хичээлд дурдсан. Бид хичээлээр уламжлалын үндсэн жагсаалтын томьёонуудыг уламжлалын тодорхойлолтыг ашиглан хэрхэн гаргаж байгаа талаар үзсэн. Уламжлалын үндсэн жагсаалтын томьёонуудаа цээжилсэн бол одоо функцын уламжлалыг олж сурцгаая. Уламжлалыг тооцох хичээлээс үндсэн жагсаалт болон уламжлал тооцох дүрмийг ашиглан бусад функцийн уламжлалыг олдог тухай та мэдсэн байгаа.

Нээгдсэн тоо: 4183 Бүртгүүлэх

Уламжлал гэж юу болох, түүнийг хэрхэн олох, бодлогод яаж ашиглах зэрэг нь сурагчдад томоохон асуудал үүсгэдэг. Уламжлал нь математик анализын үндсэн ойлголтуудын нэг бөгөөд интегралын хамтаар мат анализд голлох байр суурийг эзэлдэг. Уламжлалыг сайн ойлгосноор их дээд сургуулийн дээд тооны хичээлүүдэд сайн сурах үндэс болохоос гадна элсэлтийн ерөнхий шалгалтын материалд хүндэд тооцогдох бодлогуудыг бодох суурь болно. Элсэлтийн шалгалтанд функцын өсөх буурах үеийг олох, хамгийн их болон бага утгыг тооцох, функцийн графикийн шүргэгчийг олох, функцийн уламжлалыг олох гэх мэтийн олон төрлийн бодлогуудыг уламжлал ашиглан бодоход хүрдэг. Иймд хичээлийн материалыг сайн ойлгон авснаар та элсэлтийн ерөнхий шалгалтанд дор хаяад 2-3 хүндхэнд тооцогдох бодлогыг амжилттай бодох боломжтой болох юм. Хичээлийг үзэж эхлэхийн өмнө Хязгаарыг ойлгох нь хичээлийг сайн үзээд бүрэн хэмжээнд ойлгосон байхыг чухалчлан зөвлөх байна. Учир нь уламжлал гэдэг бол хязгаар юм шүү дээ.

Нээгдсэн тоо: 7190 Төлбөртэй

Илтгэгч тэгшитгэл элсэлтийн ерөнхий шалгалтын материалд багтах нь бараг л гарцаагүй. Иймд төгсөгчид энэ төрлийн тэгшитгэлүүдийг бодох аргуудыг эзэмшсэн байх шаардлагатай. Тогтмол суурьтай зэргийн илтгэгчээр хувьсагч буюу үл мэдэгдэгч агуулагдсан тэгшитгэлийг илтгэгч тэгшитгэл гэдэг. Илтгэгч тэгшитгэлийг бодохдоо сурагчид ихэвчлэн дараах хүндрэлүүдтэй тулгардаг.

  • Илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл биш, тэдгээрийн системийг бодох аргачлалыг нарийн сайн мэдэхгүй
  • Зэргийн чанар, илэрхийлэл хувиргах техникийг сайн эзэмшээгүйн улмаас илтгэгч тэгшитгэл, тэнцэтгэл бишд анхдагч тэгшитгэл болон тэнцэтгэл биштэй эн чацуу биш хувиргалтыг хийх
  • Шинэ хувьсагч /орлуулга/ оруулан бодолтыг хийсний дараа буцаан орлуулга хийхээ мартах

Нээгдсэн тоо: 7170 Нийтийн

Бодлого бодохыг юу гэж ойлгох вэ? Бидний ихэнх нь бодлогыг ухаантай хүмүүс л боддог гэж ойлгоод байдаг. Математикийн шинжлэх ухаанд шийдэгдээгүй асуудлууд олон бий. Эдгээрийн шийдлийг гарган теорем, дүрэм батлах зэрэг нь үнэхээр ухаантай хүмүүсийг ажил. Энэ бол зөвхөн математикийн ухаанд ч биш бүхий л салбарт ийм жамтай. Харин эдгээр суут хүмүүсийн гаргасан шийдлийг хүн бүр өдөр тутмын амьдралдаа байнга ашиглаж байдгаа тэр бүр мэдээд байдаггүй. Жирийн хүмүүсийн хувьд математикийн бодлого бодно гэдэг нь ердөө эрдэмтэн мэргэдийн гаргасан шийдлийг ашиглах л юм. Түүнээс шинээр ямар нэгэн арга зохиогоод шийдэл гаргаад байх ерөөсөө биш. Бодлого бодох гэдэг нь компьютер ашиглах, гар утасны функцээ ажлуулах, машин жолоодохтой ижил ердийн ажил.

Нээгдсэн тоо: 14535 Нийтийн

Тэгшитгэл зохиож бодох бодлогуудын нэг хэсэг бол ажлын бодлогууд байдаг. Ийм төрлийн бодлогууд шалгалт, шүүлэгт ирэх нь элбэг. Ажлын ямарч бодлогод ажилласан хугацаа, хөдөлмөрийн бүтээмж, нийт ажлын хэмжээ

Ажлын хэмжээ = Ажилласан хугацаа · Хөдөлмөрийн бүтээмж

харьцаагаар илэрхийлэгдэнэ. Ажлын бодлогуудад хамтран гүйцэтгэх, төлөвлөгөөгөөр ажил хийх, даацын гэх мэт төрлүүд голлодог.

Нээгдсэн тоо: 16771 Нийтийн

Хязгаарыг бодох аргууд сэдвээр дахин нэг хичээлийг танилцуулж байна. Энд бид хязгаарыг бодоход гайхамшигт хязгаарыг хэрхэн ашиглах талаар авч үзэх юм. Гайхамшигт хязгаар цөөн тооны байдаг ч оюутан сурагчдад ихэнхдээ нэг ба хоёрдугаар гайхамшигт хязгаарыг ашигладаг. ЕБС-ын хэмжээнд гайхамшигт хязгаарын талаар дэлгэрэнгүй үзээд байдаггүй ч эдгээрийг мэдэж байх нь зарим төрлийн бодлогыг бодолтонд маш хэрэгтэй болдог. Хичээлийг материалыг судлахаасаа өмнө Хязгаарыг ойлгох нь, Хязгаарыг бодох аргууд хичээлүүдийг үзэж судалсан байхыг сануулъя.

Нээгдсэн тоо: 2075 Бүртгүүлэх

Геометрийн бодлогод гурвалжны төстэй чанарыг ашиглах нь ихээр тохиолдоно. Иймээс бид энэ хичээлээр гурвалжны төстэй чанарын талаар авч үзэх болно. Төстэй гурвалжин гэдэг ойлголт үнэндээ бол их энгийн. Ямар нэгэн зүйлийг томруулдаг шилээр харвал түүний бүх хэмжээг порпорцоор хадгалсан хэд дахин томруулсан дүрсийг бид хардаг. Өөрөөр хэлбэл анхдагч зүйлтэй төстэй зүйлийн дүрс гэсэн үг.
Өнцгүүд тэнцүү ба харгалзах талууд нь порпорционал гурвалжингуудыг төстэй гурвалжин гэдэг. Энд тэнцүү өнцгүүдийн эсрэг орших талыг харгалзах талууд гэж нэрлэнэ.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 67

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 95

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 101

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 124

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 125

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 179

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 120

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 117

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 128

 
Энэ долоо хоногт

Арифметик прогрессын ялгавар тэгтэй тэнцүү биш. Энэхүү прогрессын 1-р гишүүнийг 2-р гишүүнээр, 2-р гишүүнийг 3-р гишүүнээр, 3-р гишүүнийг 1-р гишүүнээр үржүүлэхэд гарах тоонууд өгөгдсөн дарааллаар геометрийн прогресс үүсгэдэг бол геометр прогессын хуваарийг ол.

Нээгдсэн тоо : 1336

 

Бөмбөрцөгт багтсан зөв дөрвөн өнцөгт пирамидийн суурь нь бөмбөрцөгийн төвийг дайрч байв. Пирамидийн эзэлхүүн 18-тай тэнцүү бол бөмбөрцөгийн радиусийг ол.

Нээгдсэн тоо : 1466

 

Зөв зургаан өнцөгт пирамидийн апофем h -тэй тэнцүү бөгөөд сууртай үүсгэх хоёр талст өнцөг 600 градус бол пирамидийн бүтэн гадаргуун талбайг ол.

Нээгдсэн тоо : 40